Би уулна бол юм бичих, зохиохдоо муу л даа. Үгийн баялаг муу, багаасаа тоо физикт сонирхолтой бараг хоёр үг холбоод бичихэд ч залхуу. Гэхдээ гайхах сонирхох, дуугаа хараад суухын тэвчээр алдаж хэдэн үг хэлмээр байна. Шинжлэх Ухаанаа гэж, өнөөдөр бидний амьдралын нэгээхэн чухал хэсэг болсон. Хумихын тоосноос эхлээд одон орон, галагси хүртэл шинжлэх ухаан (ШУ) өөрөө тайлбарлахыг оролддог ч, тайлж чадахгүй бас боломжгүй зүйл ч цөөнгүй.
2012-01-11 21:46
Арван хоёр дугаар зууны тэртэй нэгдэж харь үндэстнүүдийг чичрүүлж явсан Монгол. Хүлгийн тоос, нумын хөвчөөр дэлхийн талыг хучиж явсан Монгол. Аргил бадируун гартаа илд нум барьсан эрэмгий зоригтой Монгол эрс Азийн цээжнээс арлын орон , алдарт европ хүртэл цавчилдаж явсан Монгол. Айх ухрахыг үл мэдэн 200 300-н жилийн турш хоёр тивийг донсолгож явсан баатар эрстэй, 5-н тивийн өөр хаанаас нь ч хайгаад олохгүй хацар гоо охидтой Монгол.
2012-01-10 21:46
Библи-ээ нээ унш . . . Хэрвээ та энх тайван хайж байвал : Ром [5]:1-2 ; Иохан [14].Хэрвээ бүх юм сайхан байвал : Дуулал [33]; 1 Тимот [6]; Иаков [2] 1-17.Хэрэв та шинэ ажил эхэлж байвал : Дуулал [1]; Сургаалт үгс [16].Хэрвээ та хамтрагч нартайгаа сайн харилцаатай байхыг хүсвэл : Ром [12]
2012-01-09 21:46
1. Хүмүүс олон зүйлийг шүтдэг. Гэвч, YHЭH Бурхан цорын ганц л гэж Библид бичжээ. Тэрбээр тэнгэр, газар дээрх бүх зүйлийг бүтээсэн ба хүнд сүнсийг өгч амьтай болгожээ. Нэгэнт Tэр бидэнд амь өгсөн болохоор зөвхөн түүнийг Ганцааранг нь шүтэх ёстой (1 Коринт 8:5, 6; Илчлэлт 4:11)
2012-01-08 21:46
Есүс дэлхий дээр ирэхээсээ өмнө тэнгэрт амьдардаг сүнслэг бодгаль байсан юм. Бурхантай анх хамт байсан учраас Түүнийг Бурханы «Ууган» Хүү гэж нэрлэжээ (Колоссай 1:15; Илчлэлт 3:14). Бурханы цорын ганц Хүү нь Есүс мөн. Есүсийг хүн болохоос өмнө тэнгэр ба газар дээрх бүх зүйлийг бүтээхдээ Бурхан Түүгээр бүтээж, Түүний төлөө бас бүгд бүтээгджээ.(Сургаалт угс 8:22—31; Колоссай 1:16, 17; Иохан 1:1).
2012-01-07 21:46
1. «Сатан» гэдэг нь «дайсан» буюу «эсэргүүцэгч» гэсэн утгатай үг. «Диабол» гэдэг үг нь бусдын тухай хорон муухайгаар худал хэлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Эдгээр нэрийг Бурханы гол дайсан авсан. Анхандаа тэрбээр тэнгэрт, Бурханы дэргэд амьдардаг төгс тэнгэр элч байлаа. Гэвч, хожим нь өөрийгөө дэндүү ихээр бодох болж Бурхантай тэрсэлдэж хэсэг . . .
2012-01-06 21:46
Бурхан анх тэнгэр газар, нар сар, уул ус, ан амьтдыг бүтээж энэ бүхний эзнээр анхны хүн Адамыг өөрийн дүр төрхөөр бүтээжээ. Ан амьтдын дундаас Адамтай нөхөрлөх амьтан үгүй байсан учир Бурхан Еваг бүтээжээ. Хорт могойн ятгалгаар тэр 2 Бурханы ганц хориглож байсан модны жимснээс идэж, Бурханы үгийг зөрчсөнөөр хүн төрөлхтний гэм нүгэл Адамаар эхэлжээ. Ингэснээрээ Бурхан тэднийг хөөн явуулж, хүн төрөлхтөн өөрсдийн хөдөлмөрөөр амь зуух болжээ.
2012-01-05 21:46
Би өнөөдөр Бурханы үгийг хуваалцахыг хүслээ. Бурханы үг хаана байна бэ, юу бэ гэдгийг та надаас илүү мэдэж байгаа гэж найдаж байна . Бурханы үг бол ..... Хүч. Хүч гээд хэлчхэд л хангалттай. Яагаад ? Бурхан анх "Гэрэл бий бол" гэхэд бий болсон , "Газар уснаас салгагд" гэхэд "тэр нь биелжээ" гэсэн байдаг. Тэгэхээр Бурхан үгээрээ бүх зүйлийг бий болгосон учир Бурханы үгэнд хүч оршдогийг бид мэднэ. Тэгвэл бидэнд хандаж бас Бурхан Өөрийн үгээ хэлсэн тийм үү?
2012-01-04 21:46
Бурханы Үгээр сүнсэн тулаан :"Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс." Ефес 6:11"...авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав." Ефес 6:17Бурханы Үгээр итгэл ба Амь :"Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм.
2012-01-03 21:46