Та хэн нэгний хийсэн зүйлд атаархаж байна гэж үү? Та өөрийгөө бусдаас илүү гэж бардам зан гаргалаа гэж үү? Тэглээ гээд хэн хожих бэ?"Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь." Иаков 3:14 . Энэ бүхнээс нэг нь л гарч байвал би муу үр жимс ургуулдаг, мөн Тэнгэрийн хаанчлалд надад байр олдохгүй, үүрдийн харамсалд шүдээ хавиран гаслах л үлдэхгүй юм гэж үү.
2012-03-12 21:46
Лук зарим нь Луух ч гэдэг хүний бичсэн гэрчлэл номоор хийсэн монгол хэл дээрх Есүс Христийн киног хүргэж байна. Кино нэлээн урт учраас бас бичлэгийн чанарыг алдуулахгүйн тулд 15 хувааж youtube дээр тавьсан тул та бүхэн тухлан сууж үзэн үү. Хэрвээ удаан интернет хурдтай бол үзэж байх хоорондоо бусад хэсгийг нь "Play >> Pause " болгож байгаад үзээрэй. Тэгвэл дараа дараахыгаа шууд гацалтгүй бас хүлээлтгүй үзэх боломжтой.
2012-03-11 21:46
Компьютерын дэлгэцийн ишлэлтэй ханын цааснууд орууллаа. Бүх ханын цааснууд зургийн цомог дотор татаж авах хаягтайгаа байгаа. Нэг нэгээр нь татахдаа шууд хулганаараа татаад дэлгэцэн дээрээ тавиарай. Сайт дээр зураг жижигхэн мэт харагдах боловч эдгээр зургууд нь дэлгэцэн дээр тавихаар зориулж хийсэн тул харьцаа болон зургийн чанар нь сайн. Томруулах тусам илүү гоё харагдана.
2012-03-10 21:46
Есүс дахин амилсныхаа дараа шавь нартай Түүний тухай гэрчлэл хийлгэхээр, сайн мэдээг бүх ард түмэнд тараалгахаар илгээж, гэрчлэлд итгэсэн нэгэн нь, сайн мэдээг хүлээж авсан болгон нь мөнх амьтай болно гэж хэлсэн юм. Ингээд Ундраагын гэрчлэлийг хүргэж байна. 1 Тимот 6:12 "Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. "
2012-03-09 21:46
Гар утасны хэрэглээг өнөөдөр гэж хэлэхэд хэтэрхий оройтох бөгөөд өчигдөр гэхэд л аль хэдийнээ хэн бүхний хэрэгцээ болчихсон. Хэрвээ та гар утастай л бол тэр тантай хамт л байгаа. Бараг Бат хаана байна, гар утас нь тэнд гэж хэлснээс, гар утас нь хаана байна Батаа тэнд л байгаа гэж хэлбэл тоглоомоор ч гэсэн утгаараа бол илүү үнэн сонсогдох байх. Тэгвэл энэ хэмжүүрээр Библи-ээ хэрэглэвэл юу болох бол гэж та бодож үзсэн үү?
2012-03-08 21:46
"Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. " Колоссай 3:16. Сайтад байгаа дуунуудаа нийтэд хязгааргүйгээр татаж авах боломжтой болгон тавилаа. Шууд татаж авч болно. Яаж татах зааврыг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Дууны санд нэмэгдэх дуу болгоныг татах боломжтой. Сайтын дууны сонсох боломжийг хязгаарлахгүйн тулд энэ аргыг хэрэглэлээ.
2012-03-07 21:46
Бурхан ЭЗЭНээ магтан дуулцгаая. Сайтын магтан дууны сангаас та маш олон хэл дээр магтан дуу сонсох боломжтой боллоо. "Магтан Дуу" гэдэг дээр нэг удаа дараад л бага зэрэг хүлээхэд хангалттай. Одоогоор хэд хэдэн хамтлаг, сүм, дуучдын нилээн хэдэн дуу багтсан байгаа. Бүгдийг нь үнэгүй, хүлээхгүй, бүртгэл ч үгүй хязгааргүйгээр сонсох боломж. Магтан дуу нэмүүлэх хүн байвал бидэнтэй холбоо бариарай.
2012-03-06 21:46
Есүс Христийн загалмай дээр хадагдан үхсэн гэдгийг олон хүн мэддэг. Гэхдээ юуны тулд, ямар зорилготой бэ гэдгийг нь мэдэх хүн ховорхон. Мэдэхийг хүсдэг нэгэн нь ч цөөхөн бөгөөд санаатайгаар Түүнийг үгүйсгэдэг. Харин Христ Өөрөө загалмай дээр цовдлогдож, бүтээлээрээ доромжлуулж байхдаа ч хэн нэгэнд өс санаагүй, хилэгнээгүй хараагаач үгүй. "Бурханы Хүү юм бол буугаад ирээч" гэж хашхирч байх эцсийн мөчид ч Христ бидний төлөө л залбирч байсан. Гэхдээ одоо ТЭР АМЬД.
2012-03-05 21:46
Мормон урсгал нь Христийнх мөн үү? Энэ асуулт Христийнхэнд, тэр байтугай мормончуудад өөрсдөд нь ч хүртэл нилээн толгойг нь өвтгөсөн асуулт байх. Эхэндээ мормончууд Есүсд итгэдэг л гэдэг байх бас итгэж байгаа ч байх. Мормон сүмийн том номлогч нар өөрөөр хэлбэл Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүд гэх хүмүүс өөрсдөө бидний итгэлийн гол төв цэг бол Христ Есүс гэж хэлдэг ба тэд бас христийнхний дуулдаг дуулал хүртэл дуулдаг. Гэхдээ тэд үнэхээр Христийнх мөн үү?
2012-03-03 21:46
2009 он болж шинэ жил ирлээ. Ихийг бүтээж, ихийг хийхийг хичээх хэрэгтэй. Гэхдээ "би тэрийг хийнэ, эсвэл ийм юм хийнэ, болохгүй бол тэгнэ" гэж ярих нь бидний хувьд алсын хараа болж болох юм, энэ жилийн мааньзорилго ч болж болно. Гэхдээ ЭЗЭН Бурханы хүсэл дотор гол зорилгоо тавьж "Түүнийг хүсвэл" гэж ярих хэрэгтэй гэсэн байдаг. Учир нь үнэндээ бид маргааш юу болохыг үл мэднэ. Иаков 4:13-15
2012-03-02 21:46
Христ итгэлт сайтууд энд тэнд мэр сэр нэмэгдэж л байна. Одоохондоо тийм ч тоолох аргагүй их биш ч гэсэн бага багаар нэмэгдээд байгаад нь би хувьдаа баяртай байна. Ингээд явсаар байгаад Монголын хоёр сайтын нэг нь Христ итгэлт сайт болох болтугай. Өөрөөр хэлбэл сайн мэдээ Монголыг бүрхэж улс үндэстэн маань өөрчлөгдөх болно. Явж байсан замаасаа эргээд ЭЗЭНий араас дагах шийдвэр гаргах сайн мэдээг тараасан; мөн бүх л хэрэгцээт зүйлсийг багтаасан сайт, блог олон болтугай.
2012-03-01 21:46
Христ мэндэлсэн өдөр бол энгийн нэгэн баярын өдөр биш. Энэ үйл явдал хүн төрөлхтөнд шинэ эрин зууныг бий болгосон. Учир нь цаг хугацаанд шинэ хуудсыг нээсэн юм. Тийм ч учраас хүн төрөлхтний цаг хугацааг хоёр том эринд хуваадаг :- Mанай эриний өмнөх (МЭӨ) буюу Христээс өмнө ( Before Jesus Christ ),- Mанай эриний (МЭ) буюу Христээс хойших буюу өөрөөр хэлбэл өнөөдөр 2008 он юм.
2012-02-29 21:46
Ирж буй энэ баярын түүхийг та хэн нэгнээс сонссон уу? Хэн нэгэн танд ярьж өгсөн үү? Сонссон хүнд нь ерөөл, итгэсэн хүнд нь аврал болохоор тэнгэр элч нар хүртэл энэ сайн мэдээ нь бүх ард түмнийг үлэмж баярлуулна гэж хэлсэн. Хараахан сонсоогүй бол амжиж сонс, харин сонссон бол сонсоогүй нэгэндээ үлэмж баяр бэлэглэвэл яасан юм бэ? Энэ нь хэн нэгэнд хэзээ ч авч байгаагүй бэлэг болох байх.
2012-02-28 21:46
Христ мэндлэхээс өмнө Бурханаас илгээсэн Тэнгэр элч Габриел хэрхэн Мариад сайн мэдээг хэлсэн тухай энэ флашаас та үзэж болно. "Тэнгэр элч Габриел түүнд "Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна. Чи Бурханы ивээлийг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. " гэв." Лук 2
2012-02-27 21:46
Бичээс бүгд нүгэл дотор төрсөн ба бүгд л нүгэл үйлдсэн гэж хэлсэн. Энэ нь нэг л зам уруу бас дагуулж байгаа ба ялгавар байхгүй юм. Гэхдээ, бас хэрхэн бидэнд чөлөөлөгдөхийг ч бүдэг бадаг бүрхэг чигт нь үлдээгээгүй харин ч ойлгомжтой хэлсэн байдаг. Тэгвэл яаж бас яагаад ? Дүгнэлт ба сонголт нь танд . . .
2012-02-26 21:46
"Хайрт минь, сэтгэл тань амар тайван байгаагийн адил бүх зүйл тань сайн сайхан байж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна." 3 Иохан 1:2 Эрүүл биед саруул ухаан оршиноо гэж нэг зүйр үг байдаг. Монгол хүн бүхэн эрүүл бие, саруул ухаантай байх болтугай. ЭЗЭНий өмнө гэм зэмгүй, даруу дөлгөөн түүнчлэн үйлсээрээ ерөөгддөг хүн байх болтугай. Амен.
2012-02-25 21:46
Христ Есүс та бид хоёрын нүглийг Өөртөө аван загалмайд шийтгэлийг нь үүрсэн гэдэгт, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Аврагдана гэдэг нь нүглээс бүр мөсөн чөлөөлөгдөн Бурханы алдар дотор Түүнтэй хамт үүрд амьдрах Мөнх амь. Итгэсэн бол гэрэл дотор алх, бусдыг гэрэлтүүл, Тэр удахгүй ирнэ. Талбайд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь орхино. [Лук 17:35-36]
2012-02-24 21:46
Та бүхэндээ нэгэн програмыг танилцуулж байна. Энэ бол англи-монгол Библи. Үнэгүй. Энэ програмаар компьютер дээрээ англи-монгол хэлээр Библээ өгүүлбэр өгүүлбэрээр нь харьцуулан унших боломжтой. Англи хэлээ ч дээшлүүлэх байх гэж найдаж байна. Өөрийн ЭЗЭН Бурханыхаа үгийг бясалган амьдралдаа ялалт байгуулж сурцгаая . . .
2012-02-23 21:46
Намайг хууль тушаалын тухай яриад өнгөрөхөд зарим хүмүүс гайхаад байх шиг байгаа юм. Хууль нь хүчинтэй гээд хэлчихлээр бас буруудах гээд байгаа юм. Учир нь өнөөдөр бид евангилац сүмд хуулийн тухай бараг л сонсдоггүй, тэр нь ч бараг зарим үед зарим хүндээ ч зөв болж таараад байгаа юм. Итгэх үү байх уу дээрээ явж байхад нь бүү тэг, бүү ингэ, бүү ... гээд ирэхээр за за чадахгүйн байна гээд болчихно тийм үү?! Уулан бол зөрүүлж хэлэх ёстой юм л даа.
2012-02-22 21:46
Бурхан итгэмжит бөгөөд бүх зүйлд үнэнч юм. Тэр хэлдэг бас хийдэг. Тэр бидэнд бас Өөрийн амлалтуудыг өгсөн билээ. Хэрвээ Бурханд итгэж чадвал Түүний амлалтуудыг авах ба амлалт нь үнэтэй боловч бидэнд үнэгүй өгөгдсөн бэлэг юм. Энэ нь хүнийхтэй адил биш Бурханы амлалт нь харин төгс юм. Бурханы амлалт хаана байна бэ?
2012-02-21 21:46