Арван хоёр дугаар зууны тэртэй нэгдэж харь үндэстнүүдийг чичрүүлж явсан Монгол. Хүлгийн тоос, нумын хөвчөөр дэлхийн талыг хучиж явсан Монгол. Аргил бадируун гартаа илд нум барьсан эрэмгий зоригтой Монгол эрс Азийн цээжнээс арлын орон , алдарт европ хүртэл цавчилдаж явсан Монгол. Айх ухрахыг үл мэдэн 200 300-н жилийн турш хоёр тивийг донсолгож явсан баатар эрстэй, 5-н тивийн өөр хаанаас нь ч хайгаад олохгүй хацар гоо охидтой Монгол.

       Энэ бүхнийг сонсоод өөрийн эрхгүй бахархал, бардамнал төрж байна уу ? Цусны нь эргэлт хурдсаад цөс нь хөөрөөд яг одоо гараад будаа болгоё гэх нэг нь ч байдаг тийм үү ? Одоо та бид хоёр Монголын ирээдүй гэхээр та баярлаж байна уу? Тэгвэл би танд хатуухан шиг энэ үгний цаана юу, ямар утга үүрэг үг хүлээж байгааг хэлье.

       Өнгөрсөн түүхийн баатрууд нь бид биш ээ гэдгийг та мэдэж ав. Харин бид ирээдүй, ирж байгаа түүхийн гол баатрууд гэдгийг та сана. Та өнөөдрийн Монголоо хараад, арай ч дээ яана даа гэдэг байж магад? Хараад гутрах, ичих сэтгэл төрдөг ч байж болно. Тийм ээ бүгд л тэгдэг, тэгснээ бүгд бас хүлээгээд суудаг. Энэ нийгэмд нэг ч итгэх хүн алга нэг ч үнэн зүйл алга. "Улс төр" гэхээр өө мэдэхгүй одоо хэн нь юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй тэд нар бүгдээрээ иддэг уудаг хөгийн авилгачид , "Бизнес" гэхээр муу аргаар хүмүүсийг хулхитаад хөлсөн хэдэн баагий нар мөнгөний төлөө үхэх гээд юу ч хийхээс буцахаа байцан луйварчид, ер нь Монголоор дүүрэн сайхан архичид гээд энэ нь ч буруу тэр нь ч зөв, тэр худлаа энэ нь үнэн , за за больё ерөөсөө зүгээр өөрийгөө бодоод байж байя гэж боддог тийм үү? Одоо бүр монгол эрчүүд арчаагүй, архичин, соёлгүй дээрэлхүү гээд эмэгтэйчүүд нь дүгнэчих нь, тэгсэн эмэгтэйчүүдийгээ завхай, мөнгө хараад яахад ч бэлэн хоёр нүүртэй гээд эрчүүд нь дүгнэчихсэн. Ингээд ийм дүр зураг гараад ирэхээр нөгөө сайхан баярласандаа хагарах гэж байсан зүрх, хурд нь хэтрээд явж байсан цусны чинь эргэлт бараг бөглөрөөд зогсох гэж байгаа биз.

       Тийм ээ, өнөөдөр энэ нийгмээс олигтой гээд хэлчих нэг ч зүйл бараг алга. Тэгсэн атлаа өөрсдөө ямар ч хамаагүй юм шиг зүгээр хараад сууна. Хэдэн улс төрчид нь доогуур дээгүүр идээд уугаад байхад яаж хөгжихийн гээд л муулаад хөөрхөн өөрийгөө Монголын хөгжлөөс салгаад авчхыг нь яана. Үнэн идээд уугаад, авилгал, архидалт, хулгай дээрэм, гэмт хэрэг, ядуурал гээд бүх муу муухай зүйл нь Монголд дутахааргүй их байгааг нь харж байна. Гэхдээ та бид хоёр энэ Монголын ирээдүй нь ш дээ. Өнөөдөр идээд уугаад луйвардаад Монголын нүүр царай, хөгжлөөс татаад байгаа энэ үеийнхэн үүрд байхгүй ш дээ. Шулуухан хэлэхэд одоо Монголын төр засаг юу байдгийн бүх зүйлийг удирдаж байгаа нийгэмд нөлөөтэй ч байна уу нөлөөгүй хэнд ч хэрэггүй байна уу өчнөөн олигтой олиггүй хүмүүс 5, 10 за хэтэрлээ гэхэд 20 жилийн дараа гэхэд тэтгэвэртэй гарах нь гараад, алга болох нь болоод, үхэх нь үхээд өгнө. Тэр үед нь хүссэн хүсээгүй та бид хоёрын ээлж ирнэ. Учир нь бид энэ үеийг залгаж авах хүмүүс . Тэгсэн атал өнгөрч байгаа үеийнхнийг хараад улаан цайна яадгийн гэтэл нь муулаад бид юу хожих бэ ? Та арай тэд нарыг "Өө яанаа уучлаарай, идэж цадлаа одоо улсаа бодъё доо" гэж хэлэхийг нь хүлээгээд суугаан биш биз дээ . Хэрвээ та үнэхээр Монголдоо гэж боддог бол бид өөрсдийгөө нэг харъя. Тэнд байгаа хүнээс бус, та бид хоёроор шинэ түүх бичигдэх болно. Харин та одоо байгаа хүмүүсийн адил түүхийг бичих үү ? Эсвэл жинхэнэ эрүүл нийгэм, шударга харилцаа, эдийн засаг хөгжлийн төлөө улс орноо гэсэн хүн болох уу? Зарим хүмүүс бүүр өрөвдмөөр "одоо монгол хөгжиж байна лээ" ч гэх шиг. Өөрөө тэр хөгжилд ямар ч хамаагүй хүн ай? . Та ямар өөр улсын иргэн үү? Та ямар япон, Солонгос Aмерик-н тухай ярьж байгаа юм уу ? Хөгжиж байна, дампуурч байна, амьдрал алга гэж явахын оронд та бид хоёр энэ хөгжлийн баатар гэж мэдэх уу?

       Эсвэл таныг муулаад, амиа бодоод явж байтал хэн нэгэн гарч ирээд ид шид хийнэ гэж бодоо юу? Арай ч дээ найзаа одоо өнгөрч байгаа үеийг март, өнгөрсөн үе одоо бидэнд хамаагүй ээ, хамаагүй. Харин бид тэр хүсээд байгаа нийгмээ эдийн засгаа өөрсдөө бий болгох ёстой юмаа. Учир нь та бид хоёр нийгмийн нэг хэсэг. Та бид хоёр юу хийнэ нийгэм тэгж л харагдана. Бид мэдээгүй мөртлөө өөрсдөө нийгмийн нэг хэсэг нь болж байдаг. Тэгсэн атлаа муулаад суугаад байдаг. Хэрвээ Та тэр шударга, тэр зөв хүн, жинхэнэ Монголоо гэсэн итгэлтэй, энэрэлтэй хайрладаг өрөвддөг хүн болж чадахгүй бол, та зүгээр дуугүй явсан нь дээр. .. Ийм хүн байж чадахгүй бол таны муулаад өмнөөс нь боож үхэх гээд байгаа хүмүүсээс та юугаараа ялгаатайн бэ? Тийм хүн биш бол та ерөөсөө л тэр (улс төрчид, хувиа бодсон, архичин, гуйлгачин . . .) хүмүүсийн араас харанхуй ирээдүйг өвөртөлсөн нийгмийн нэг шинэ хог. Харин та, энэ ялгааг гаргаж одоо байгаа хог шиг хог болох гээгүй бол та тэртээ тэргүй ууж идэхээс өөр зүйлгүй хүмүүсийг орхиж та бид хоёр ямар хүн болж байгаадаа анхаарсан нь дээр болох байх. Учир нь өчигдрөөр биш өнөөдрөөр маргааш, маргаашаас нөгөөдөр шалтгаалдаг. Хэрвээ одоо хувиа бодоод явж байгаа нэгнээс илүү ирж байгаа ирээдүй та бид хоёр хувиа бас өөрсдийгөө бодож эхэлбэл Монгол байх уу ? Энд л та бид хоёр Монголын ирээдүй гэж хэлмээр байна. Тиймээс та бид хоёр л нөгөө тоочоод байгаа хээл хахууль, авилгал, архидалт, хулгай дээрмээс хол бай жийж энэ монгол улс чинь хөгжинө. Тэгэхгүй та амаараа мянга яриад нэмэргүй ээ. Та бид хоёр харин тэр хүсээд байгаа нийгмээ одоо байгаа хүмүүсээс хайх биш өөрсдөөсөө хайх ёстой. Хамаагүй тэд нар идээд уугаад дуусаг та бид идэхгүй байг, хамаагүй тэд учир утгагүй архидаж наргиг, хэрэлдэж зодолдог, нэгнээ харааг харин бид өөр хүмүүс байя л даа. Бид тэр шинэ нийгмийн нэгнээ хайрласан нэгнээ дэмжсэн ерөөсөн, тэр шударга бүхнийг хийвэл монгол ч хөгжинө, энэ нийгэм ч бүрэн өөрчлөгдөх болно. Учир нь тэд өнгөрч байгаа үе, бид харин ирж байгаа шинэ үе. Бид Монголын ирээдүй. Харин та бид амиа бодоод, тэр хүссэн нийгмийн нэг хэсэг байж чадахгүй бол монгол улс ч аврагдахгүй тэгж мөрөөдөөд ч хэрэггүй. Та бид хоёр хичээхгүй бол өөр хэнийг хичээлгэмээр байна ??? Таны хүүхдийг Монголыг өөрчилөнө гэж хүлээх үү? Гүй байхаа Та бид хоёр үлдсэн жаахныг нь хуваагаад идээд дуусчих байх. Тиймээс би "Та Бид Хоёр өнөөдөр Монголын ирээдүй" гэж наад мэргэн ухаанд чинь шингэтэл хэлмээр байна. Тэгээд хамтдаа шинэ ирээдүйн төлөө гүйцгээе Бурхан ивээх болно Амен.

       Дээрээс нь Бурхан бидэнд туслахгүй бол бид юу ч чадахгүй ээ. Та гайхаж магад ! Бурханд итгэдэггүй хүн шууд л за энэ арай худлаа яриад явчихлаа гэж бодож байгаа байх. Би танд дахиад хэлье, Бурхан туслахгүй бол бид хаа ч холдохгүй ээ. Та гайхан яахаараа Бурхан туслах билээ, яаж тэр Бурхан чинь туслах билээ гэж бодож байна уу ? Та Монголын нууц товчоогоо уншаагүй юмаа гэхэд Эзэн Чингис хааныхаа түүхийг нэг гадарлах юм байгаа биз дээ?! Би танаас асууя? Тэр үргэлжийн хаан байсан уу тэр хаан ширээ зүгээр ааваасаа өвлөөд авцан уу? Тэр баян тансаг эрх мэдэлтэй өссөн үү? Түүнд өөрт нь сөгдөх нэг цэрэг байсан уу? Үгүй л дээ, түүнд юу ч байгаагүй түүнд юу ч үлдээгүй, түүнд хэн ч туслаагүй. Гэвч тэр тийм өчүүхэн байр суурьнаас хамаг Монголын хаан энэ их оргилд хүрсэн тийм үү? Гэвч Чингис хаан хэзээ ч би өөрөө , би өөрийн хүчээр ингэлээ гэж хэлээгүй. Та анхааралтай сонс, Чингис хаан хэлэхдээ "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор эрийн сайнаар эр эс болж Тэнгэр Эцэгийн хайраар эзэн хаан боллоо би" гэж хэлсэн. Та арай зохиогоод хэлчихлээ гэж бодоогүй биз дээ. Мөнх тэнгэрийн хүчин дор гээд киног нь ядаж сохорчоогүй бол үзсэн биз дээ !!! Энд яах аргагүй Мөнх тэнгэрийн хүч гэж байгаа биз ? Та эсвэл энэ хүчилтөрөгчийн туслалцаагаар хаан болсон юм байхдаа гэж бодоогүй нь лавтай гэж найдаж байна? Мөнх тэнгэр , Түүний хүч гэхээр бүү төөрч тойрч ойлго, үүний цаана Ертөнцийн Эзэн Бурхан байгаа. Учир нь энд библийн зарчим ерөөсөө зөрчигдөөгүй. Библи дээр "даруу хүн газрыг эзэлнээ" гэж бичсэн байдаг. Чингис хаан даруу байсан бөгөөд үүнийг баталж харуулсан ба хэлсэн үг нь хүртэл би өөрийнхөө хүчээр ч гэж хэлсэнгүй. Тиймээ Бурханыг үл тоон, та өнөөдөр таны гарт ирээдүй байгаа гэдгийг мэдээд гараад хэдий хичээсэн ч та амжилт олохгүй ээ. Нээрээ шүү. Нэг хэсэгтээ л ирээдүй болж баахан гүйнэ мэрийнэ тэмцэнэ, Тэгээд байхгүй хэсэг хугацааны дараа гэнт дэлбэрээд л д "чадахгүй больё ерөөсөө хүн ингээд хонь шиг явахаар чоно шиг яваад, угаасаа энэ хорвоо дээр шударга явна гэж юу байсан юм" гээд л нийгэм маань ирээдүйгээр биш улам ялзарч байгаа хүн чанаргүй хүн нэгээр нэмэгдэнэ. Бурхан надаа хэрэггүй ээ, би өөрөө бүгдийг нь чадна гээд зөрөөд гараад нэг алхахад таны хүслийг нам цохиод унагаах хүн зөндөө цаана чинь байж байгаа. Дор хаяад л таны ойр дотнын хүн таныг хараад " Еээээ чи юу даа, чи Монголын ирээдүй, чи хөгжлийн баатар гэж үү ? За больж үз битгий инээд хүргээд бай" гэж хэлэх хүн хаа сайгүй байгаа. Тэр үед та нэг хором ч хүрэхгүй нээрээ тийм дээ би юу хийж чадахын гээд өөрийгөө ирээдүй гэдгийг мартаад одоо байгаа нийгмийг яг ямар байгаагаар нь дагана.

       Харин надад бидний Эзэн Есүс Христ итгэх итгэл байна. Хүмүус бодохдоо Есүсд итгэхээр зүгээр сайхан суугаад, залбираад горьдоод байдаг гэж боддог . Үгүй ээ Бидний Их Эзэн хэлэхдээ "Та нар яв, бутээ хий, байгуул, сэргээ, өөрчил "Би чамтай хамт явнаа, БИ Чамтай Хамт учраас юунаас ч битгий ай" гэсэн.Амен Хэзээ ч надад "Сайхан залбираад зүгээр суугаад бай жий Мандахаа!!! Би бүгдийг нь хийгээд байя аа" гэж хэлээгүй байхгүй юу. Залбираад байгаа нь буруу биш л дээ, Их Эзэн минь би ийм ийм зүйл хийхийг хүсэж байна, би Монголыг ийм болгомоор байна Та надад тэр нүх сүв, боломжийг гаргаж өгөөч, Та надтай хамт алхана гэсэн амлалттайгаа явж миний эсрэг зогсох бүхнийг надтай хамт дарж, ялж өгөөч гэж гуйдаг. Миний Эзэн сонсдог л доо. Хэрвээ хоосон, үлгэр, хуурамч, худлаа байсан бол юу ч бүтэхгүй ш д, би ч итгэхгүй ш д. Үнэн бөгөөд Бурхан надад итгэлийг өгөөгүй бол би өнөөдөр ингэж суухгүй . Би өнөөдөр гадаадад ямар сайхан байн аа, Монголд очиж юугаа хийхэв дээ, эндээ ингээд сайхан дутах юмгүй, өөрөө л жаргалтай амьдарч байвал гэх байсан. Гэвч Бурхан надад Монголоо гэх зүрх сэтгэлийг минь мөхөөлгүй харин урам хүч зорилгыг өгсөн. Тийм ээ, Бурхан л зүрхний хүслийг өгдөг бөгөөд тууштай байх, түүндээ хүрэхэд зөв шийдвэр гаргах, зоригтой байх бат итгэл хүчийг өгдөг. Монголд бүх юм болохгүй , бүх юм улам л дордоод байгаа ч надтай хамт Бурхан байгаа учраас Түүний надад өгөх хүчээр би бүгдийг хийж чадна Амен.


Би танд ахиад хэлье : Та бид хоёр Монголын шинэ, зөв шударга жинхэнэ гэрэлтсэн ирээдүй нь шүү, та битгий мартаарай! Биднийг гараад алхахад зорилгыг мартуулагч бидний эсрэг бүх төлөвлөгөө, бүх буруу зам, буруу бодлыг бид Есүс Христийн тусламжтайгаар Түүний бидэнд өгөх хүчээр нураан Монголоороо дахин бахархах тэр шинэ түүхийг бичиж ёстой хүүхдүүд! Юунаас ч битгий ай, Бурхан бидэнтэй хамт алхах болно. Тиймээс бид одоо байгаа хүмүүсийг хараад улсаа сайн удирдаасай хөгжүүлээсэй гэж хүлээхийн оронд та бид хоёр энэ өөрчлөлтийг гартаа барьсан үеийн охид, хөвгүүд юм шүү, үүнийгээ мэдээсэй гэж хүсэж байна. Учир нь библидээр Бурхан "тэнэгээр эрдэмтдийг ичээсэн шиг ядуу гэсэн улс үндэстнээр хүчтэй улс үндэстнийг ичээх болно" гэсэн. Өнөөдөр ядуу зүдүү буурай орон гэж хэлэгдэж байгаа Монгол та бидний Итгэл,зүтгэлээр хөгжилтэй орныг цочоох болно. Тиймээс та бид хоёроос яах аргагүй муу ч бай сайн ч бай Монголын ирээдүй үүснэ. Гэхдээ сайныг нь бүгдээрээ хүсэж байгаа тийм үү. За тэгээд , надтай үргэлж хамт байдаг Есүс Христийн ивээл ерөөл, гайхамшиг нь тантай ч гэсэн хамт байх болтугай. Энэ үеийн охид, хөвгүүд та биднээр Мөнх тэнгэрийн хүчин дор, Их Эзэн Есүс Христтэй, өнөөдөр дэлхийн талд биш, бүх дэлхийд Монгол гэж нэр дахин цуурайтаг Амеееен !!!!!


Бичсэн Ч.Нармандах