"Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс." Ефес 6:11
"...авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав." Ефес 6:17
Бурханы Үгээр итгэл ба Амь :
"Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм.
Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм." Иохан 20:30-31
Бурханы Үгээр шинэ бие :
"Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ." 1 Петр 1:23
Бурханы Үгээр итгэл ба Амь
"Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм.
Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм." Иохан 20:30-31
Бурханы Үгээр өсөлт :
"үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм." 1 Петр 2:2
Бурханы Үгээр Түүнээс хэрхэн имээх :
"өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд бөгөөд
түүний зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм." Дэд хууль 17:19
Бурханы Үгээр Босох :
"Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна." Үйлс 20:32
Бурханы Үгээр цэвэр бүхнийг :
"Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу сахиснаар..." Дуулал 119:9
"Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ." Иохан 15:3
"Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ." Ефес 5:25-27
Бурханы Үгээр сайн үйлс :
"Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай.
Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм." 2 Тимот 3:16-17
Бурханы Үгээр нүглээс хол :
"Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Таны үгийг би зүрхэндээ хадгалсан." Дуулал 119:11
Бурханы Үгээр сүнсэн тулаан :
"Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс." Ефес 6:11
"...авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав." Ефес 6:17
Бурханы Үгээр зүрхээ цэвэрлэх :
"Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм." Еврей 4:12
Бурханы Үгээр баяр хөөр :
"ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.
ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг." Дуулал 19:7-8
Бурханы Үгээр гэрчлэл хуваалцахад бэлэн :
"Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд,
амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс." Ефес 6:14-15
Бурханы Үгээр үнэн зөвийг мэдэх :
"Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?
21 Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж,
Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү." Сургаалт үгс 22:30-21
Бурханы Үгээр Мөнхийн аминд хүрнэ :
"Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн." 1 Иохан 5:13
Бичсэн Ч.Нармандах

