Жишээ нь Бурхан, хайр сэтгэл, эволюц хувьсгал ч тэр, өөрөө ямар нэгэн томьёог нэг математикч баталдаг шиг баталгаагүй. Би шинжлэх ухаан болон тооны (Math Science-V-T) ангид сурдаг. Над шиг итгэгч хүнд бол маш аюултай ч сонирхолтой анги. Философийн багш, Хүн бол ямар ч утга учиргүй бөгөөд өөрөө тэр мөн чанар утга учраа бүтээдэг гэж ирээд л . Энэ нь бүх зүйл ямар нэгэн утга учиртай, зорилготой бүтээгддэг ба Эрдэмтэн доктор ч тэр, жирийн нэг ажилчин ч тэр, хэн ч тэр ямар нэгэн юм бүтээхдээ, хийхдээ юунд ч хэнд ч хэрэггүй гэсэн зорилгоор хийдэггүй гэсэн санаа. Зүгээр нэг жишээ, та уйдаад хийх зүйлгүй сууж байхдаа, хажуудаа байсан харандаа цаасыг аван, юу ч хамаагүй зурлаа гэж бодъё. Хичнээн таны хувьд тэр зураг хэнд ч хэрэггүй ямар ч зорилгын дагуу зурагдаагүй ч, тэр зурагны хувьд өөрөө зурагдчихсан байгаа нь утга учиртай. ( хэтэрхий философи байвал ойлгох гэж хичээсний хэрэггүй энэ гол зүйл биш ) Энэ мэтчилэн бүх зүйл өөрийн гэсэн мөн чанар утга учиртай бол хүн ганцхан бүтээл биш, өөрөөр хэлбэл Бид Бурханы бүтээл байсан бол учир жанцантай, зорилготой л байх байсан. Гэвч хүн харамсалтай нь ганцхан утга учиргүй зорилгогүй хувьсал гэж ирээд нуршиж өгнө. Энэ болоогүй хажуугаас Science-ын багш орж ирээд хүн нэг муу оюун ухаант сармагчин гээд л сонирхолтой шүү. Гэхдээ онол гэж үздэг азаар, хэзээ ч гарцаагүй үнэн гэж үздэггүй!
Харин та? та шинжлэх ухаанд итгэдэг үү? Та бараг асуухаас минь өмнө тийм гээд хэлсэн үү. Тэгвэл шинжлэх ухааны ололтод итгэдэг үү, онолд итгэдэг үү? Шинжлэх ухаан онол, ололт гэж хоёр хуваагддаг. Хүмүүс ер нь ялгахгүй, ялгаагүй гэж бодоод байх шиг байгаа юм. Би нэг хүнтэй шинжлэх ухааны онол ярьж байхад өөдөөс нөгөө ололтын тухай эрдэмтдийг хольж хутгаад уурлахыг нь яана. Нөгөө олон зүйл нээгээд, батлаад байгаа эрдэмтдийг чи тэнэг гэж байгаа муу гээд чичрэнэ. Танд би ялгааг нь хэлье:
-эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нийлж үр хөврөл явагддаг (маш товчхон) дотроо 23, 23-н хромосомтой нийлээд 46; Эсвэл дох-ын вирус хүний биеийн эсэргүүцлийн системийн бүх эд эсүүдийг эзэлж авснаар, бие эсэргүүцэлгүй болж үхдэг; Өөр хүний биед маш бага хэмжээний өвчний вирус нян хийвэл хүний биеийн эсэргүүцлийн систем тэр вирусийг таньж устгаад , дараа нь тийм төрлийн вирус нян орж ирэхэд байлдааны бүрэн бэлтгэлтэй болдог ба бид тэрийг нь вакцин гэж нэрлэдэг гээд энэ бүхэн чинь шинжлэх ухааны ололт ба нээлтүүд. Энэ бүхэн нь баталгаатай учраас онол(ШУ) биш ололт(ШУ) гэж үздэг, би ч итгэдэг.
Харин дэлхий, нар, сар, од хумихын тоос, молекулууд(эд нар нь өөрсдөө хаанаас үүссэн хэн ч мэдэхгүй) дэлбэрч тэсрээд үүссэн ба амьгүй зүйлээс амьд эс үүссэн гээд ирэхлээр шинжлэх ухааны онол болж байгаа юм. 100 % баталгаа байхгүй учраас зүгээр л тэрний ч онол, энэний ч онол гээд үзээд явчихна. Гэтэл онолыг гарцаагүй үнэн гэж төөрөх хүн олон байдаг. Шинжлэх ухааны онол бол өөрөө томоохон нэг шашны урсгал. Яагаад ? Дандаа сохор итгэл шаардсан. Юу гэж байгаан гэхээр : Зүгээр нэг наад захын жишээнээс эхэлье: Яахаараа хумхийн тоосноос дэлхий үүсдэг билээ ? за яах уу тэгээд мэдэхгүй бөөгнөрцийн байгаа биз гэж бодоод сохроор итгэе ; тэгвэл тэр тоос чинь яагаад заавал нарыг ч юм уу, аль нэг гаригыг тойрч эргэлдэх зохицолтой бөөгнөрч цуглардаг билээ ? Энэ тэнэг зүйлд бас итгээд цааш нь үргэлжилье; тэгсэн бас яахаараа тэр тооснууд бас агаарт доошоогоо унахгүй тэгж гайхамшигтайгаар тогтдог билээ? Нарны татах хүчээр тогтдог гэдэг, тэгвэл нар өөрөө яаж ? Бүр том нар бас татаад тогтоодог уу? Инээдтэй байгаа биз дээ, Бүр цаашилбал тэр амьдралгүй амьгүй тоосноос яагаад амьд эс амьдрал үүссэн юм. Хүн тоос юм бол хайр сэтгэл гэж юу юм? Энэ бүхнийг өөрийн мэргэн багшаасаа асуувал, эсвэл гайхамшигт хайгч google-с хайгаад үзвэл инээдтэй инээдтэй зүгээр л "за за тэгсэн болог" гэх баталгаанууд, тайлбарууд гарч ирдэг ш дээ. Энэ олон сохор итгэл шаардсан онол чинь өөрөө зүгээр нэг шинжлэх ухаан гэсэн нэрний цаана нуугдсан шашин. Эрдэмтэд ч өөрсдөө шинжлэх ухаан бол шашин гэж зөвшөөрсөн байдаг нь худлаа биш өөрсдөө хайгаад үзээрэй.
Харин та тэгвэл өнөөдөр хаана явж байна вэ ? Хэн нь их итгэлтэй байна вэ? Та ШУ онолд итгэдэг байж болно, та ямар шашинтай байх нь таны хэрэг. Би танд ингэж өөрийгөө хуураад болилдоо гэвэл хүний эрхэнд халдсан юм болно. Хэрвээ та тэгж итгэдэг бол таны өвөөгийн, өвөөгийн, өвөөгийн . . . өвөө чинь нэг сонин сармагчин гэсэн үг таны хувьд тийм үү?! Тэгсэн хэрнээ шал өөр шашин шүтээд явж байдаг хүн ч байдаг. Бүр гайхмаар хоёр шашин шүтдэг гэхүү дээ ? Би Будда дээр жишээ авъя угаасаа миний гол гарчиг. Амьгүй зүйлээс амьд эс үүсч, тэр эс явсаар хувьссаар та болсон гэдэгт итгэж байж, та гараараа хийсэн төмөр бурханд мөргөөд юу болов? Лам дээр очиж ном уншуулаад жилдээ, ондоо сайн явна гэж юу яриад байна аа? Хөлдөө чонын шагайтай, хүзүүндээ утсан сахиустай болохоор дажгүй явдаг та хэн бэ? Ийм ч дадлага, тийм ч хийморийн сан гэж явдаг атлаа "би сармагчингаас үүссэн л дээ" гэж байгаа та яг хаана явж байна даа ? Зарим шүтлэггүй гарууд би онолд итгэдэг гэхдээ итгүүл Буддад итгэнэ гэнээ хаха алиа юмаа. Одоо амьхандаа өөрийгөө буддагаар л хуурна даа хичнээн сармагчингаас үүссэн ч гэсэн үг үү? Яг үнэндээ Будда гэж нэг хун тайж өөрийн эд хөрөнгө, эрх мэдлээ умартан гэгээрэлд, гэм зэмгүй байдалд, сайн сайхны төлөө өөрийгөө зориулсан хүн байсан л юм байгаа биз, тэглээ гээд гэгээрээд бүх нүглийг тэвчээд ч махан биеэрээ мөнх амьдрах биш үхэх жамаараа үхсэн. Тэгсэн харин нөгөө хэдэн дагалдагч нар нь , эсгүүл шавь нар нь юм уу сайхан бизнес гаргаж ирсэн байгаамаа. Ийм ч ном, тийм ч уншлага, тэгдэг ч сахиус ингэдэг ч бурхан, гээд учир нь олдохгүй аймар аймар наян бурхан. Бүгд мөнгө! Бүгд мөнгөөр шүү. Лам нар нэг удаа Монголынхоо төлөө биш юм аа гэхэд тэнд ядуу гадаа унтаж хэвтэж байгаа хүүхдүүдийн төлөө, эцэг эхгүй өнчин хүүхдийн төлөө тэр нэг 1000-н төгрөгөөр үнэлэгдсэн худлаа номоо ганц удаа ч үнэгүй уншиж үзсэн бол уу? Гуй л дээ тэгснээс мөнгөтэй хүн, баян хүн олон ирж ном уншуулаасай, энэ ч шүтээн тэр ч шүтээнийг нь худалдаж аваасаа гээд мөнгөний төлөө гэгээрээд суудаг байхдаа. Нөгөөдүүл нь ч хууртаад дасчихсан очиж мөнгөөр тэтгээд , хэрэгтээ хэрэггүй өөрөө ч мэдэхгүй баахан сахиус арц зул асааж унтраагаад л. Улс төрчид нь бие биенлүүгээ ламаас авсан нөгөө элсээ цацаж өрсөлдөө л, тэрэнд ч энэнд ч хараал хийлгэнэ гээд л . . . Яана даа миний монгол, арай л харангуй юмаа.
Харин би өөр хүн, өөр нийгмийг хүсэж байна. Онолыг онолоор нь, шашинг шашнаар нь, байгаа юмыг байгаагаар нь хараад зохицох биш учрыг нь олдог, үнэнийг хайдаг, буруу зөрүүрүү гүрийх биш бүх талаас нь, өөр булангаас харж чаддаг хүнийг. Хүн юуг ч нэг талаас нь нэг нүдээр яаж ч харж болно, Тэгэхийн оронд эхлээд нэг тал болж байгаад, дараа нь эсрэг талд нь ч орж байгаад, дунд нь ч нэг зогсож байгаад харвал үнэн төрх нь булавч илт далдлавч далдайх биш үү. Хамаагүй ээ, шашин яаж ч гарч ирсэн байг, хүнийг мунхруулах гэж, мөнгө олох гэж, улс үндэстнээ тогтвортой байлгах гээд хамаагүй. Би шашин шүтдэггүй шүү. Яагаад гэвэл үнэхээр Бурхан хүнийг бүтээсэн бол өөрийн бүтээгч Эзэнээсээ эмээж Түүнд дуулгавартай байх нь Түүний үгийг дагах нь юу нь шашин бэ? Та нар "би ээжийгээ шүтдэг" гэж хэлдэг хүн сонссон байх. Тэр хүнд та харин " чи тэнэг шашинд толгойгоо угаалгасан амьтан" гэхгүй юм байгаа биз дээ? Тэр хүн ээжийгээ хайрлаж, түүний ач тусыг, түүний үгийг дагаж явдаг болохоор тэгж хэлж байгаатай яг адилхан Есүсд итгэх нь ч бас шашин биш. Яагаад гэвэл Тэр бүтээгч Цорын ганц Бурханы Хүү. Цорын ганц шүү, учир нь Будда бол бидэн шиг хүн л байсан, тэрийгээ ч мэддэг учраас ядаж адгийн шавьжаас нэгийг нь би бүтээсэн гэж хэлээгүй. Шавьжны үхэл амьдралыг ч юм уу эсвэл таны хувь заяаг шийддэг нэг нь ч биш. Тэхээр гараараа хийсэн зүйлд мөргөж залбирна гэдэг тэнэг хэрэг. Дээрээс нь амьгүй биетээс (тоосноош шүү) амь үүснэ гэдэг бүр тэнэг, Бурханд итгэх итгэлээс ч илүү итгэл шаардаад байгаа биз дээ ? Бүр агуу ид шид.
Онолд биш Бурханд, Есүсд итгэдэг минь шашин биш ээ. Аливаа шашинд хүн сайхан аятайхан байж байгаад диваажинд орох, энэ тэр юм худалдаж аван уншуулж, өмгөөлүүлэх хамгаалуулах гэсэн нэг тактик. Харин бидний итгэл өөр байнаа гэсэн үг. Ер нь тэгээд библи онол хоёр судлаад байхаар шинжлэх ухаан библийн нэг хэсгийг нь л наян юм болж байж гаргаж ирээд байгаа юм. Жишээ нь наад зах нь онолд хамгийн анхны хүн Африкт буюу дорно зүгт байсан гэхэд библи дээр айл эрт "Бурхан хамгийн анх хүнийг бүтээчхээд урд ба дорно зүгт аваачсан" гээд байдаг. Дээрээс нь хэзээ бид(ШУ) дэлхий бөөрөнхий, агаарт тогтдог гэж хэзээ мэдсэн билээ? Библи дээр юун шинжлэх ухаан байтугай үед биччихсэн байна. Зөрсөнгүй шүү? Тэр байтугай өнөөдөр болох зүйлсийг ч хүртэл бичсэн нь гайхмаар. 100-н жилийн өмнө л гэхэд дэлхий ямар байдалтай байлаа даа. Тэхэд зүгээр библийг хүн зохиогоод бичсэн бол хүн буудлаа буудлаа гэхэд 2000, 3000-н жилийн дараа болох зүйлийг буудна гэж юу байсан юм бэ? Яах аргагүй хэн нэгэнд байх боломжгүй далдын хүч, Бурханы үг. Тиймээ Би хоосноос дэлхий үүсэж, тоосноос амьдрал үүссэн гэдэг үлгэрт итгэдэг тийм итгэмтгий гэнэн хүн биш. Тэгээд ч би библи уншиж үзээ л, "Есүсд аягүй итгэж болмоор юм байна, хүмүүс үнэн гэнэ" гэж ирж байгаад өнөөдөр ийм итгэлтэй яриад байгаа юм биш, тэгсэн бол харин ч ичсэндээ тулгамдаад "Тийм, тийм би сармаргчингаас үүссэн онолын баатар гэх бус уу? Би тэгж олон бурхадаас нэгийг нь сонгож байгаад биш, Цорийн ганц амьд Бурханд, Түүний Хүү Есүсд итгэдэг. Та харин юу гэж бодов доо?
Бичсэн Ч.Нармандах

