Би өнөөдөр Бурханы үгийг хуваалцахыг хүслээ. Бурханы үг хаана байна бэ, юу бэ гэдгийг та надаас илүү мэдэж байгаа гэж найдаж байна . Бурханы үг бол ..... Хүч. Хүч гээд хэлчхэд л хангалттай. Яагаад ? Бурхан анх "Гэрэл бий бол" гэхэд бий болсон , "Газар уснаас салгагд" гэхэд "тэр нь биелжээ" гэсэн байдаг. Тэгэхээр Бурхан үгээрээ бүх зүйлийг бий болгосон учир Бурханы үгэнд хүч оршдогийг бид мэднэ. Тэгвэл бидэнд хандаж бас Бурхан Өөрийн үгээ хэлсэн тийм үү?


       Тэр үгсийн агуу цогцолбор нь Библи. Библи бол яах аргагүй Бурханы үгс. Библи дээр бичигдсэн нэг үгэнд ч хүч оршино. Тиймээс ч

" Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно. " Иохан 15:7 гэсэн.

Тэгвэл таны дотор Бурханы үг байна уу ? Одоо миний яриа эхэлж байна. Та хэрвээ эмэгтэй бол алчуур зүүж залбирдаг уу? Залбирахдаа толгойгоо бүтээдэг үү? Үүнийг та анх удаа ч сонсож байж болох юм . Библи-с

" Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм. " 1 Коринт 11:5 " Тиймээс тэнгэр элч нарын улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. " 1 Коринт 11:10

        Та үүнийг уншаад гайхаж болох юм. Гайхмаар нь үнэн, энэ үг Монголд байгаа аль ч сүмд орхигдсон байгааг би мэднэ . Та намайг энд урсгал яриад байна гэж бүү бодоорой. (Протэстанууд л тэгдэг гэвэл худлаа шүү ) Энэ үг минийх биш Бурханы үг. Библи дээр ингэж бичигдсэн байна . Би танд хэдэн жишээ татъя:


1) Хүмүүс боддог : би Их Эзэний өмнө ямар байх нь хамаагүй харин миний сэтгэл зүрх ямар байгаа нь Бурханд хамаатай гэж. Үнэн. Гэвч та баяр ёслол, төрсөн өдөр, ямар нэг чухал хүнтэй уулзахдаа яаж хувцаслаж, яаж харагддаг бэ ? Аль болох аятайхан хувцас өмсөж очих нь гарцаагүй. Яагаад ? Та тэр хүнийг бас хүндэлж байгаа учраас. Хэрвээ бид ерөнхийлөгчтэй уулзах болбол та дэгжин, цэвэрхэн хувцаслаж очихгүй гэж үү? Та эсвэл зүгээрээ би сэтгэл зүрхээрээ тэр хүнийг хүндэлж байгаагаа хэлчих нь харин түүнд ямар хувцастай байх минь хамаагүй гэж боддог уу? Та үнэхээр хүндэлж байгаа бол хувцас бас тэр хүнд өөрийг нь хүндэлж байгааг харуулдаг. Тэгвэл бид Их Эзэн Бурхныхаа өмнө очихдоо бүр илүү хүндлэл хүндэтгэлтэй байх ёстой биш гэж үү? Тэгвэл Бурханд юу нь хүндэтгэлтэй вэ гэдгийг өөрийн үгээр хэлж байна . Эмэгтэй хүн нь Бурханы өмнө залбирах болон эш үзүүлэхдээ толгой дээрээ тэмдэг буюу алчуур зүүх нь хүндэтгэлтэй харин эр хүн толгой дээрээ юмтай байх нь гутамшиг гэж ?! Та Бурханы үг дотор байна уу?


2) Заа , хэрвээ та энэ үгийг сонсоод одоо энэ хэрэггүй ээ. Энэ дээр үед тэр үед л тэгдэг байсан гэж байгаа бол? Бид өөр үед байна, өөр үед амьдарч байна гэж бодож байвал? Хэрвээ үүнийг заавал биелүүлэх албагүй гэж байгаа бол, энэ одоо чухал биш , одоо бол өөр, өөр нийгэм гэж бодож байвал ?
Хэрвээ Библи дээрээс, Бурханы үгээс тэгж хасаж байгаа бол би ч бас нэг зүйл хасчихъя : Хөршөө хайрла гэсэн байдаг : одоо энэ чухал биш ээ !!! тэр үед л тэгэх байсан юм, одоо бол өөр үе, өөр нийгэм, зах зээл өрсөлдөөн тэгэхээр би Их Эзэнийгээ л хайрлаж байхад хөрш бол гай биш ч заавал хайрлаад яах уу. Одоо танд ямар санагдаж байна? Үүнтэй л адил , Библи дээр энэ нь одоо үед, тэр нь дээр үед, үүнийг нь биелүүлээд, энэ нь одоо хамаагүй ээ гэдэг та хэн бэ? Библи дээр

" Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүлэгчийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно." Илчлэлт 22:19

" Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. " Иохан 3:16

Энэ үгэнд итгээд явж байгаа та өнөөдөр библи дээрээс Бурханы надаар танд хэлүүлж байгаа үгийг нь одоо энэ чухал биш хамаагүй ээ, энэ дээр үеийнх гэж байгаа бол , тэгж итгээгүй явж байгаа нэг нь Библи-г бүтнээр нь одоо энэ хамаагүй ээ гэж хэлэх нь зөв биш гэж үү? Хэрвээ та : хамаагүй ээ , Бурхан намайг өөрт нь ямар итгэлтэй, гэм хийдэггүй хийсэн ч гэмшдэг гэдгийг мэдэж байгаа гэж боддог ч та Бурхан Эзэнийгээ яаж хүндэлж байна вэ ? Эсвэл энэ үгтэй үггүй би Мөнхийн хаанчлалд орно гээд явж байна уу? Яагаад үгүй гэж гэхдээ :

" Намайг "Эзэн минь, Эзэн минь" гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр Надад олон хүн "Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?" гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд "Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл" гэж хэлнэ. " Матай 7:21-23

   Эцгийн хүсэл юу бэ ? Библи дээр бичигдсэн бүхэн.


3) Та бодож болох юм , яагаад заавал алчуур зүү гэсэн юм бол ? Сэтгэл минь л Эзэний өмнө цэвэр байхад болох биш үү ? Үгүй ээ Та сана! Адам Эва 2 ба сайн мууг мэдүүлэг ч мод . Хэрвээ Бурхан тэр модыг хийгээгүй бол идэхгүй л байх байсан тийм үү ? Тэгээд дандаа л аз жаргалтай бид Бурханыгаа байнга л магтаад хүндлээд явах байсан ш дээ. Гэвч Бурхан өөр хүндлэл бас тавьж өгсөн хүнд. Түүний үгэнд дуулгавартай байх. Бурхан Адамд тэр модонд хүрэхгүй түүний үгийг дагаснаар өөрийн бүтээгч Эзэнээ хүндэлж байгааг харуулж харин үгийг  зөрчвөл Түүний эсрэг байна гэсэн үг гэж хийсэн. Харин одоо бидэнд алим битгий идээрэй гэсэн үг биш өөр үг байна. Та харин тэр үгийг "аа энэ нь дэмий , аa энэ нь зөв " гээд Бурхан Эзэндээ дуулгавартай байна уу?

       Нэмж хэлэхэд хэлэхэд энэ үгийг хүлээж аваад , библид юу гэж бичигдсэний дагуу яваад хожим Их Эзэнтэй уулзахад таныг охин минь яасан сүртэй тэр алчуур зүүж мүүж сүр болсон юм бэ дээ тэр чинь шал илүү байсан та нарын үед хэрэггүй байсан юм гэж хэлэхгүй нь гарцаагүй . Харин Миний үгийг эмзэгээр хүлээж аван түүнд дуулгавартай байсан охин минь Мөнхийн улс мөнхийн баяр баясгаландаа ор гэхгүй гэж үү ? Би эрэгтэй хүн, уулна надад хамаагүй шах уу зүйл л дээ, гэхдээ энэ бүхнийг Эзэнээс эмээгчта бүхэнтэй хуваалцахыг хүслээ .


Хамаагүй Муу ёрын сүнс юу гэж хуурч байж магад, үүнийг нь дагачих нөгөөхийг нь орхио дэмий гэж болно, гэвч библи дээр аминд хүрэх ганцхан л зам бий. Тэр бол Есүс, харин Есүс биднийг Тэнгэрт хүлээн зөвшөөрөх үү үгүй юу гэдэг нь бидний дуулгавартай байдлаас юм.  Хэн ч дагадаггүй хэрэггүй үг библи дээр байсан бол нүдээ аниад энэ хуудсыг дуртайяа алахсана. Харин дуулгавартай дагаад явж байгаа өчнөөн хүн, өчнөөн сүм байна . Тэгээд ч Библи дээр нэг ч үг одоо хамаагүй ээ гэж хэлэгдэхгүй . Хэрвээ өөрөөр бодож байгаа бол та Библи-д бүрэн итгэлээ тавиагүй нэгэн аж. Тэгэхээр танд мөнх амь авах бэлэн байдал ч бүрэн алга. 

     Тийм ээ Тэр удахгүй ирнэ, бид Түүнийг ирэхэд бэлэн байна  уу ? Эсвэл Түүний үгээс хэрэгтэйг нь хэлж биелүүлээд харин үлдсэн нь хэрэггүй, хамаагүй гэж байна уу ? Эмэгтэй хүн алчуур зүйж залбирах ёстой гээд яах аргагүй бичсэн байна. Бурханыхаа үгийг даруухнаар хүлээж аваасай,  авдаггүймаа гэхэд энэ тухай сайн бодож үзээсэй гэж хүсэж би та нарын төлөө залбиръя.

"Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун" гэсэн нь юм. " Марк 12:30


      Бид өнөөдөр юу нь, хэнд таалагдаж байна гэдэгтэй биш, юу нь надад таалагдаж байна гэдэгт ч бус , харин Бурхныхаа үгийг тунгаан бодож түүнд хүндэтгэл өргөх нь чухал. Учир нь сэргээлт, ивээл, ерөөл нь дээрээс ирнэ, тэр нь энэ газар дээрхээс агуу. Та бүхэн үүний талаар бодож үзээрэй.

       Ааваа Таны үг бол 2 талдаа иртэй сэлэмнээс ч хүчтэй билээ, таны үгэнд дуулгавартай байхад та надад хүч чадал, итгэл хайрлаач. Тэр үгийг дагах тэвчээр бас хайрлаач  Амен.



Бичсэн Ч.Нармандах