1. Хүмүүс олон зүйлийг шүтдэг. Гэвч, YHЭH Бурхан цорын ганц л гэж Библид бичжээ. Тэрбээр тэнгэр, газар дээрх бүх зүйлийг бүтээсэн ба хүнд сүнсийг өгч амьтай болгожээ. Нэгэнт Tэр бидэнд амь өгсөн болохоор зөвхөн түүнийг Ганцааранг нь шүтэх ёстой (1 Коринт 8:5, 6; Илчлэлт 4:11)

2. Бурхан биетэй боловч бие нь биднийхээс өөр.«Бурхан бол сүнс» гэж Библид бичжээ (Иохан 4:24). Сүнс бол биднийхээс хамаагүй давуу амьдралын хэлбэр юм. Хүмүүс дотроос Бурханыг хэн ч, хэзээ ч хараагүй. Бурхан тэнгэрт байдаг боловч бүхнийг харж чаддаг (Дуулал 11:4, 5; Иохан 1:18). Тэгвэл ариун сүнс гэж юу вэ? Энэ бол Бурхан ба Бурханы үйлдэгч хүч. Гэсэн ч Ариун Сүнс бас сэтгэл хөдлөлтэй(emotion) бөгөөд бие даасан Гурвалын (Эцэг, Хүү, Ариун Сүнс) Нэг юм. (Дуулал 104:30 Матай 12:31).

3. Библи Бурханы шинж чанаруудыг нээн илэрхийлдэг. Хайр, шударга ёс, цэцэн ухаан, хүч бол түүний гол чанар юм. (Дэд хууль 32:4; Иов 12:13; Исаиа 40:26; 1 Иохан 4:8). Түүнчлэн, Библид Бурханыг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, өршөөхөд бэлэн, уужим сэтгэлтэй, тэвчээртэй гэж бичсэн байдаг. Дуулгавартай хүүхэд адилаар бид түүнийг дуурайхыг хичээх ёстой (Эфэс 5:1, 2).

4. Бурханыг шүтэхдээ хиймэл шүтээн, зурмал бурхан, бэлэг тэмдгүүдийг ашиглаж, тэдгээрт залбирч Болохгүй! (Египетээс гарсан нь 20:4,5). Тэр өөрийн сүр алдрыг хэнтэй ч, юутай ч хуваалцахгүй. Хиймэл шүтээнүүд бидэнд тусалж чадахгүй, учир нь тэд амьгүй бөгөөд харуулдаггүй. (Дуулал 115:4—8; Исаиа 42:8).

5. Бурханыг яаж илүү сайн мэдэж болох вэ? Нэгдүгээр apra бол түүний бүтээсэн бүх зүйлийг анхааралтай харж, эдгээр нь юу өгүүлж буйг сайтар эргэцүүлэн бодох явдал юм. Бурханы бүтээлүүд нь түүнийг ямар агуу их хүчтэй, цэцэн ухаантай болохыг харуулдаг. Тэрбээр бүтээсэн бүх зүйлдээ хайраа шингээсэн байдаг (Дуулал 19:1—6; Ром 1:20). Бурханы тухай мэдэх хоёрдугаар apra нь Библийг судлах. Тэрбээр уг номоор дамжуулан ямар Бурхан болох тухайгаа бидэнд илүү ихээр хэлдэг. Түүнчлэн, Библи Бурханы санаа зорилго хийгээд биднээс юу хүсэж шаарддагийг хэлж өгдөг (Амос 3:7; 2 Тимот 3:16, 17).


Энэ бол хамгийн наад захын мэдэгдэхүүн бөгөөд асуулт болон илүү ихийг Библи болон мэддэг хүмүүсээс чөлөөтэй асуугаарай гэж зөвлөе. Учир нь Есүс дахин ирэх үеийн тэмдэгүүд, эрт цагт Бурханы ариун эш үзүүлэгчдийн амаар айлдсанаар, Библи дээр бичигдсэнээр биелэгдээд эхэлчихсэн байгаа билээ.

(Хаалтан дотор ногооноор бичигдсэнг та аль ч хэл дээрх Библи дээрээс баталгаа болгон илүү ихийг олж мэдэж чадна)