Зөвхөн махан биеийн хууль дүрэм, зарчмыг хүмүүс мөрддөг бол, бас сүнслэг зарчим гэж байдаг бөгөөд тэр нь таны Бурхантай харилцах харилцаан дээр тогтдог.
1. Ертөнцийн Эзэн танд ХАЙРТАЙ бөгөөд танд гайхалтай төлөвлөгөөтэй амьдралыг бэлтгэн таныг бүтээсэн.
"Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээн түүнд бүх газар дэлхийг захирах эрх мэдэл болон эрх чөлөөг өгсөн. Тэгээд хүнийг адислан өнөр өтгөн бол гэж ерөөсөн."
"Бурхан хүнийг үүрд аз жаргалтай байхаар бүтээн түүнтэй үүрд хамт байж ямар ч өвчин зовлонгүй, ямар ч зүйлд санаа зовхооргүй Аз Жаргалын цэцэрлэгт амьдруулахаар шийджээ."
Тэр сайхан төлөвлөгөө нь бидний амьдралд байна уу?
2. Хүн гэмтэй болж Бурханаас тусгаарлагдах болжээ. Тэгэснээр хүн Бурханы бэлдсэн төлөвлөгөөт амьдралыг болон ТҮҮНИЙ хайрыг авах боломжгүй болжээ.
"Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй" (Ром 3:23)
"Зөвт хүн нэг ч алга, ганц ч алга. Ухаардаг хүн нэг ч алга, Бурханыг хайдаг хүн ганц ч алга." (Ром 3:10)
Хүн Ертөнцийн Эзэнтэй харилцаатай байхаар бүтээгдсэн боловч, зөрүүд бардам зангаасаа болж өөрийн замыг сонгож авсан. Тиймээс ч Ертөнцийн Эзэн ба хүний хоорондох холбоо xapилцaa тасарчээ. Зөрүүдлэн эсэргүүцэх эсвэл үл ойшоох байдлаар илэрхийлэгддэг энэхүү бардам зан хүсэл нь Библид гэм гэдэг.
"Нүглийн төлөөс нь үхэл." (Бурханаас сүнсээрээ үүрд салах) (Ром 6:23)
Ертөнцийн Эзэний ариун чанар болон хүний гэмт зан зураг дээр дүрслэгджээ. Иймээс тэдний хооронд ойртохын аргагүй асар их зай бий болсон. Гэвч хүн Ертөнцийн Эзэн рүү тэмүүлэн өөрийн хүчин чармайлтаар, сайн үйлсээр, гүн ухааны онол болон шашны сургаалаар дамжуулан түүнтэй ойртож, холбоо тогтоохыг эрмэлзэж байдаг нь энэ сумаар дүрслэгдэв.
Энэ зайг гэтлэх цорын ганц зам чухам юу болохыг гуравдугаар зарчим тайлбарлаж байна...
3. Хүний гэмт чанарыг устгах ЦОРЫН ГАНЦ ХҮЧ бол Есүс Христ мөн. Зөвхөн түүгээр дамжин бид Ертөнцийн Эзэнтэй ойртож хайр энэрэл болон ТҮҮНИЙ төлөвлөгөөт амьдралыг авч чадна.
"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм." (Иохан 3:16)
"Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь ТҮҮНИЙ төлөвлөсөн амьдрал дахин бидэнд ирнэ." (Иохан 17:3)
"Учир нь: Биднийг нүгэлтнүүд байхад Есүс Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм." (Ром 5:8)
"Энэ бол Бичээсийн дагуу Христ бидний гэмийн төлөө үхсэн ба, ТЭP оршуулагдаад, Бичээсийн дагуу гурав дахь өдөртөө амьлуулагдаж, Петрт дараа нь бусад дагалдагч нартаа, дараа нь таван зуу гаруй ах дүүстээ нэг зэрэг үзэгдсэн нь юм." (1 Коринт 15:3-6)
Есүс: "Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрч чадахгүй." (Иохан 14:6)
Ертөнцийн Эзэн Хүүгээ бидэнд илгээж, биднийг түүнээс тусгаарлаж байсан гэтлэхийн аргагүй зайг холбож өгөхөөр шийдсэн. Ийнхүү Есүс Христ энэ дэлхийд ирж, бидний хийсэн гэмийн төлөөс болж яллагдан, загалмай дээр нас барсныг энэ зургаар дүрслэв. Нөгөө бидний гэмийн төлөөс нь үхэл байсанг Есүс төлсөн гэсэн үг.
Зөвхөн эдгээр зүйлийг мэдэх нь бидний хувьд хангалттай биш ээ ...
4. Есүс Христ бидний аврагч Эзэн болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЦАГТАА Л бид Ертөнцийн Эзэнийг танин мэдэж, хайрыг нь, төлөвлөгөөг нь амьдрал дээр харж чадна.
"Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв." (Иохан 1:12)
"Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд сайн үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно."
"Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно." (Илчлэлт 3:20)
Христийг хүлээн авахын тулд бид юу хийх вэ? Өөрсдөө гэмт амьдралаа гэмшин орхиж, Ертөнцийн Эзэнээс уучлалт гуйгаарай. Тэгээд Христийг амьдралдаа оруулж бүх гэмээ түүгээр уучлуулж, амьдралаа түүний хүссэн ёсоор өөрчлөн захируулахаар шийд. Ертөнцийн Эзэний Хүү Есүс Христ бидний өмнөөс шийтгүүлэн загалмай дээр нас барсныг зөвхөн оюун ухаандаа хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Мөн үүнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлэх нь ч хангалттай биш юм. Харин итгэлээрээ л бид Есүс Христийг хүлээн авдаг.
Дараах тойргоор хоёр ялгаатай амьдралыг дүрсэллээ.
Тэгвэл та одоо алийг нь сонгомоор байна?
Ингээд Есүс Христийг амьдралдаа оруулахаар хэрхэн урих талаар одоо ярилцъя.
(Гуйлт гэдэг нь Ертөнцийн Эзэнтэй ярихыг хэлнэ)
Таны сэтгэл зүрхийг Ертөнцийн Эзэн сайн мэднэ. Тиймээс хэлэх үгийг тань бус зүрх сэтгэлийг тань илүү анхаарна. Тэгвэл та дараах маягаар гуйж болно:
"Их Эзэн Есүс минь, Та надад хэрэгтэй. Миний гэмийн төлөө загалмай дээр нас барсанд тань талархъя. Би сэтгэл зүрхээ нээж таныг Аврагч Их Эзэнээ болгон хүлээн авъя. Миний бүх гэмийг уучилж надад мөнх амийг өгсөнд тань талархъя. Амьдралыг минь удирдан захирч, Өөрийнхөө хүссэнээрээ зөвт байдал уруу өөрчлөөч.."
Энэхүү гуйлт таны зүрх сэтгэлийн чинь хүслийг илэрхийлж чадаж байна уу? Хэрэв тийм бол та яг одоо ТҮҮНТЭЙ гуйн яриарай. Гэвч энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Тэгвэл Есүс Христ амласан ёсоороо амьдралд тань орж ирнэ.
Та Христийг амьдралдаа урьж хүлээн авсан уу? Илчлэлт 3:20-д бичигдсэн Түүний амлалт ёсоор Христ таны хувьд одоо хаана байна вэ? Христ хэлэхдээ, таны амьдралд орж сайн анд нөхөр тань болно гэсэн. Ингэснээр та Түүнтэй биечлэн танилцаж чадна. Христ таныг мэхэлнэ гэж үү? Ертөнцийн Эзэн таны гуйлтад хариу өгсөн гэдгийг та юун дээр үндэслэн мэдэх вэ? (Ертөнцийн Эзэн өөрөө болон Түүний Үг туйлын үнэн найдвартай учраас амлалт юм).
"Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн." (1 Иохан 5:11-13)
Христ амьдралд тань орон, таныг хэзээ ч орхихгүйнх нь төлөө Ертөнцийн Эзэнд үргэлж талархаж бай. (Еврей 13:5) Христийг амьдралдаа урьсан цагаас эхлэн та Түүнтэй нэгдсэн бөгөөд мөнх амьтай болсноо Түүний амлалт дээр үндэслэн мэдэж болно. Тэр хэзээ ч таныг мэхлэхгүй.
Хүн бүхэнд л сэтгэлийн хөдөлгөөн байдаг. Амархан баярладаг, хурдан уурладаг, амархан гомддог, итгэл алдардаг сэтгэлээр унах гээд л. Гэвч сэтгэлийн хөдөлгөөндөө бүү захирагд. Биднийг удирдан заагч бол бидний сэтгэлийн хөдөлгөөн биш харин Ертөнцийн Эзэний Үг-Библи байх ёстой. Христэд итгэгч бид Ертөнцийн Эзэнд болон Түүний Үгэнд итгэсэн итгэлээрээ амьдардаг.
Чиргүүлтэй эсэхээс үл шалтгаалан галт тэрэгний зүтгүүр явж чадна. Харин зүтгүүрийг чиргүүлээр хөдөлгөх гэж оролдвол бүтэхгүй. Үүнтэй нэгэн адил, Христэд итгэгчид бид өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнд эс захирагдаж Ертөнцийн Эзэнд найдан, Түүний амласан амлалтад итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл сэтгэлийн ямар нэгэн хөдлөлөөс болж бид итгэлийг удирддаггүй. Тэгж галт тэрэг хөдлөх ч үгүй.
Та өөрийн хүслийн дагуу итгэлээрээ Христийг хүлээн авсан мөчид олон үйл явдал болсон. Үүнд:
Та Есүс Христтэй биечлэн холбоо тогтоохоос илүү гайхамшигтай зүйлийг төсөөлж чадна гэж үү? Таны төлөө хийсэн энэ бүх зүйлийнх нь төлөө та одоо Ертөнцийн Эзэнд талархаж буйгаа хэлэхийг хүсэж байна уу? Түүнд талархлаа илэрхийлэх нь итгэлийн тань нэг илрэл мөн.
Есүс Христэд итгэсний үр дүн нь сүнслэг өсөлт юм. Зөв хүн итгэлээрээ амьдардаг (Галат 3:11). Итгэл дээр үндэслэсэн амьдрал биднийг Ертөнцийн Эзэнд улам ойртуулдаг ба дараах зүйлийг амьдралдаа хэрэгжүүлснээр сүнсээр өснө:
Христэд итгэгчид хамтарч цугларахаа хэзээ ч мартаж болохгүй гэдгийг Ертөнцийн Эзэний Үг бидэнд сануулж байна. (Еврей 10:25) Ганц мод гол болдоггүй гэсэн үг бий. Үүний адилаар Есүс Христэд итгэгч ганцхан хүний итгэл бөхөхдөө амархан байж болзошгүй. Харин өөрөө санаачлан гэрийнхээ ойролцоох Христийг хүндэтгэж Түүний Үгийг заадаг сүмийн удирдагчтай холбоо бариарай. Тэгээд энэ долоо хоногоос эхлэн тогтмол явахаар төлөвлөөрэй.
За тэгээд битгий мартаарай, Эзэний ивээл ерөөл нь тантай хамт байх болтугай. Илүү ихийг мэдэхийг хүсвэл заавал асууж зөвлөөрэй. Та өөрийн бардам зангаа Эзэнтэй цуг ялан дийлнэ. Амен.