Бид хэрэв Адамын оронд байсан бол яах байсан бэ? Энэ асуултад дараах нэгэн хаант улсад болсон явдал хариулах байх аа .
Эрт цагт нэгэн хаант улсад ийм нэг явдал болжээ. "Адамаас болж би ингэж зовж зүдэрч явна" хэмээн нэгэн өвгөн гудамжаар хашхиран зүхэж явжээ. Хэрэв Адам Бурханы үгийг зөрчиж тэр жимснээс идээгүй бол бид бүгд Бурханы диваажин Эдэн цэцэрлэгт хөлсөө урсгах хэрэггүй амьдарч байх байсан гэх зэргээр уурсан хашхирч байв. Гэтэл тэр улсын хаан их мэргэн цэцэн хүн байсан ба түүнийг ордондоо дууджээ. Тэр өвгөн мөн л Адамыг зүхсэн хэвээр, өөрийн амьдралын хэцүү, ядуу зүдүү байдлыг тоочиж байлаа. Хаан түүнээс "Чи үнэхээр Адамыг буруутай гэж үзэж байна уу?" гэхэд Өвгөн хариуд "Тэгэлгүй яахав хаантан минь! Түүнээс л болж хүн төрөлхтөн ийм болсон. Би бол хэзээ ч эзнийхээ үгийг зөрчихгүй байх байсан" хэмээн айлджээ. Гэтэл хаан түүнд одооноос эхлэн чи хааны ордонд амьдарч миний адил байж, юу дуртайгаа хүссэнээрээ идэж ууж надтай адил эрх эдэл гэв. Хаан "Харин ганц л зүйлийг л би чамд анхааруулъя !. Чи хааны ордон дунд байрлах ганц өрөөнд орж болохгүй" гэжээ. Бусад бүх зүйлийг чи өөрийн юм шиг эдэлж хэрэглэж болно гэжээ. Өвгөн ихэд баярлаж ам тангаргаа өгчээ. Хаан түүнд хүссэн болгон, үнэт хувцас, гоёл чимэглэл хийгээд түүнд дутах юм байсангүй. Хэсэг хугацааны дараа хаан аянд явахаар зэхэж, өвгөнийг дуудан би хэсэг хугацаанд аянд явах боллоо, чи сайн сууж байгаарай гэж хэлээд явжээ. Өвгөнд хааны адил эрх мэдэл, эд баялаг гээд бүх зүйл байсан ч түүнийг нэгэн зүйл өмөр тайван байлгасангүй. Хаан надад бүхнийг өгсөн мөртлөө яагаад ордны голд байрлах ганц өрөөнд орохыг хориглосон юм бол ? Тэр өрөөнд чухам ямар эрдэнэс баялаг байгааг мэдэхийг хүссэн сониуч зандаа хөтлөгдөн байлаа. Тэгээд тэр хаан аянд явсныг тохиолдуулаад тэр өрөөнд нууцаар ганц удаа орж үзье гэж боджээ. Ингээд шөнө болоход өвгөн тэр өрөөг онгойлгон үзтэл тэр өрөөний голд ганц модон авдар байхыг олж харав. Өвгөн авдар дотор ямар нэг эрдэнэ байгаа хэмээн авдрыг нээтэл дотроос нь жирийн нэгэн тагтаанууд нисэн онгорхой цонхоор гарч одов. Маргааш өглөө нь хаан аянаас буцан ирэхэд түүний хайртай тагтаанууд ордны дээгүүр эргэлдэн нисэж байхыг харав. Хааныг ордонд ороход Өвгөн хаанд хэлэх үгээ олж ядан зогсож байлаа. Хаан "Чи яагаад миний орохыг хориглосон өрөөнд орж шувуудыг минь нисгэв" хэмээв. Чи ч бас эзнийхээ үгийг зөрчсөн тул би чамайг ордноос гаргана гэв. Ингээд өвгөн буцаад өөрийн ядуу зүдүү байдалдаа очжээ. Энэ явдлаас хойш өвгөн Адамыг дахин зүхэж буруутгахаа больжээ.
Тийм ээ! Хэнд ч гэсэн сониуч зан гэнэн байдал байдаг шүү дээ. Учир нь Адам ч бас бидэнтэй адилхан хүн байсан юм. Бид ч гэсэн болохгүй гээд хэлсэн зүйлийг нь бусдаас илүүгээр шохоорхон хардаггүй гэж үү ? Гэсэн хэдий ч Бурхан биднийг уучлахыг хүссэн учир Өөрийн Хүүгээ бидний нүглийн төлөөс болгон өгсөн. Тиймээс энэ бүхнийг уучилж чадах тэнгэр дэх Эцгээсээ болон Түүний Хүү , Есүсээс уучлалт гуйх нь чухал юм. Ганцхан Есүс л таны гэм нүглийг уучилж мөнх амийг өгч чадах билээ. Амен

