Бидний ХААН, Бидний ЭЗЭН, Бидний АВРАГЧ, Бидний ИТГЭЛ ... Хэрвээ та Бидний ЭЗЭН Есүс хэн бэ гэдгийг мэдэхийг хүсвэл орж үзээрэй. ТЭР бол ХАРЬЦУУЛШГҮЙ, ТЭР бол Үгээр Хэлж БОЛОМГҮЙ, ТЭР бол ЯЛАГДАШГҮЙ, ТЭР энэ Ертөнцийг хөндлөн гарсан ГАЙХАМШИГ... Тийм ээ ТЭР бол бидний АМЬ. Тэр өчигдөр, өнөөдөр ч, үүрд хэвээрэй гэж амласан. Амен.
2012-02-20 21:46
Хэн нэгнийгээ түлхэхийн оронд татах хэрэгтэй. Учир нь авралд бүх л хүн ялгалгүй дуудагдсан. " Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя." Еврей 10:24-25 Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн. Галат 6:2
2012-02-19 21:46
Энэ ертөнцөд хамгийн сайхан, хамгийн сайн мэдээ байдаг. Та үүнийг сонссон уу? Сонсоогүй бол сонсоорой. Харин сонссон бол энэ сайхан мэдээг сонсож амжаагүй хүнд хэлэх нь үнэхээр азтай зүйл биш гэж үү? Учир нь үүнээс илүү, үүнээс сайхан мэдээ гэж яг үнэндээ байхгүй ажээ . . .
2012-02-18 21:46
Хайр гэж юу бэ? Хайр юуг илэрхийлдэг бэ? Библид хэлэхдээ итгэл, найдвар, хайр гурав бол бүхнээс илүү гэсэн. Гэвч энэ гурвын хамгийн агуу нь хайр гэж хэлсэн. Учир нь итгэл байгаад хайр байхгүй бол тэр нь Бурханы өмнө юу ч биш. Учир нь хамгийн чухал тушаалд хэлэхдээ Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Удаах нь хөршөө өөрийн адил хайрла гэсэн ажээ.
2012-02-17 21:46
Дээрх хайр гэсэн флаш-г та өөрийнхөө дэлгэц хамгаалагч болгон тавиарай. Энэ нь таны компютер 1-10 минутын хооронд гар хүрэлгүй байх тохиолдолд хайр гэсэн флаш таны компютер дээр аятайгаа хамт автоматаар явах ба ажиллах болно. Та бүхэнд флаш таалагдсан гэдэгт итгэж дэлгэц хамгаалагч ч бас таалагдана гэдэгт итгэж байна. www.ltime.fr сайтаар бүтээгдсэн болно.
2012-02-16 21:46
Хэрвээ нигүүлсэлд багтсан бол та өөрийгөө шинэ Бүтээл гэдгээ мэдэх үү ? Христ Есүсээр дамжиж бүхий л нүгэл уучлагдсан ба итгэлээр хүлээж авснаар, газарт ч бай, Тэнгэрт ч бай ямар ч шийтгэл хүлээж авахгүй ээ гэсэн. Гэхдээ энэ нь цаашид нүглээ үргэлжлэг гэсэн үг биш билээ. Харин ч нүгэл гэж юу болохыг үзэн ядах ёстой. Хууль байхгүй бол нүгэл ч байхгүй.
2012-02-15 21:46
"Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог." Матай 7:13,14Хууль байхгүй бол ёс бус гэж байхгүй, ёс бус гэж байхгүй бол амь ч байхгүй ...
2012-02-14 21:46
Бичээст хэлэхдээ Есүсийн хоёрдох ирэлтийг хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй гэсэн байдаг. Гэхдээ тэр цагийг бүр харанхуй чигээр нь үлдээгээгүй юм. Тэр үед юу болох, ямар шинж тэмдэг илрэх зэргийг тодорхой бичсэн байдаг. 2000 жилийн өмнө бичигдсэн зүйл , гэвч өнөөдөр ч хүчинтэй хэвээрээ бөгөөд биелэгдсээр л . . .
2012-02-13 21:46
Эзэн Есүс дахиж ирэхдээ гэнэт ирнэ гэж хэлсэн. Аврагдах хүний тоо бүрдээд бичээс биелэгдээд дуусах үед Тэр ирэх болно. Та тэр дунд багтаж байгаа юу? Нүгэл дотроо хоцорч үлдээгүй хүмүүс үнэхээр ерөөлтэй еэ! "Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай." Матай 24:42
2012-02-12 21:46
Бурханы бүтээлүүдээс ганцхан Сатан, хүн 2 л Бурханд алдрыг өргөхөөс татгалзсан гэж би саяхан уншиж байсан юм. Гэхдээ Бурхан хүнийг, та бид хоёрыг уучилсан гэхээр үнэхээр агуу юм шүү. . . Яагаад юм бол оо ? Хүн Бурханы хамгийн хайртай бүтээл нь юм болов уу ? Юутай ч Бурхан магтагдах болтугай . . .
2012-02-11 21:46
Ямар нэгэн юм бүтээж байгуулна гэдэг, тэдгээр нь яг зорилгоо олно гэдэг үнэхээр сайхан байх аа? Та бүхэндээ эхлэл номд бичигдсэн Бурханы долоон өдрийн бүтээлүүдийг харуулсан флаш орууллаа. Бүх зүйл нь дараа дарааллаараа эмх цэгцтэй гээд бүх бүтээлүүд гайхамшигтай билээ. Энэ бүхнийг бүтээсэн Бүтээгч өөрөө бүр илүү гайхамшигтай байх учиртай билээ.
2012-02-10 21:46
Дэлхий дээр олон төрлийн шашин шүтлэг байдгаас Христийн шашин нь хамгийн том. Миний хувьд би өөрөө бол шашин шүтдэггүй харин Цорын ганц Амьд Бурханд итгэдэг. Гэхдээ энэ сэдвийг шашин гэсэн утгаар нь авч бичлээ. Христитгэл дотор үндсэн гурван урсгал бий: Ортодокс, Ромын Католик болон Протестант. Гэвч энэ дотроо маш олон урсгалд хуваагдаад явна. Бүгд Христийнх бүгд л Библи дээр тулгуурладаг.Харин Библи-ээ яаж ойлгох, яаж дагахаас эхлээд хоорондоо зөрчилтэй болж салцгаасан.
2012-02-09 21:46
Илчлэлт 13 номонд , Сатан ба Араатанд мөргөн түүнд үйлчилдэг хүмүүс духан дээрээ, эсвэл гаран дээрээ түүний тэмдгийг авах болно гэсэн байдаг. Ийм тамгатай бүх хүн зарах, худалдаж авах боломжтой, харин Ариун хүмүүс буюу Бурханы тамгатай хүмүүс нь хэсэг хугацаанд хавчигдах боловч тэвчээртээ хүлээснээр ялалтын титмийг зүүх болно гэсэн байдаг. Тэдгээр тэмдэггүйд юу бэ?
2012-02-08 21:46
Хуучин Гэрээ нь Шинэ Гэрээгээр гүйцэд болж өгдөг. Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээний биелэл нь болж өгдөг билээ. Бурхан Шинэ Гэрээнд болох зүйлсийг Хуучин Гэрээний үед аль хэдийн төлөвлөсөн байжээ. Та бүхэндээ хэдэн жишээ татаж сонирхуулъя ... Бурханы Үгнээс олон олон нууц тайлалуудыг нээх болтугай.
2012-02-07 21:46
Та бүхэндээ Хуучин гэрээ хэрхэн Шинэ гэрээнд-эх Бурханы төлөвлөгөөг илэрхийлдэг тухай болон илчлэлт номонд-ох нууцуудаар удахгүй аялах видеонуудыг хийж байна. Энэхүү Trailer-г та бүхэндээ танилцуулж байна . . .
2012-02-06 21:46
Та бүхнийг энэ сайт уруу орж өөрт сонирхсон асуулт болон бас мэдэх ёстой зүйлүүд олон байна шүү гэж хэлэх гэсэн юм. Бид юуны өмнө зөв мэдлэгтээ, бас сүнсээр өсөж байх хэрэгтэй. Энэ нь бусдад заахад, сургахад, буруу хариулт өгөхгүйн тулд бэлэн байдалд байхын тулд гэж Бичээст бичсэнчлэн билээ...
2012-02-05 21:46
Бидэнд айдас түгшүүр, санаа зовохгүй байх ёстой 2 өдөр долоо хоногт байдаг. Нэгдүгээр-эх нь, тэр бол өчигдөр нөгөөх л алдаа оноо, буруу зүрүү алхам, харамсал харуусал, шаналал зовлон гээд бүр өөр ч байж болох юм. Өчигдөр өнгөрсөн, одоо бидний хяналтнаас бүр мөсөн хэзээч дахиж хянах боломжгүйгээр гарсан. Дэлхийн бүх эд баялаг бүх эрх мэдэл хийгээд алдар сүр өчигдрийг авчирж чадахгүй.
2012-02-04 21:46
Библи ба шинжлэх ухаан хоёрын хооронд дайсагнал байдаг уу ? Библи-н эхлэл номыг уншаад л хэн ч тэгж төсөөлж болно. Библид хэлэхдээ дэлхий МЭӨ 4000 орчим жилийн өмнө бүтээгдсэн өөрөөр хэлбэл Есүс Христийг ирэхээс өмнө 4000 гаруй жилийн өмнө бүтээгдсэн гэдэг бол харин шинжлэх ухаан хэдэн сая жил байтугай, тэрнээс ч их тоо хэлэхээсээ ичдэггүй. Заримдаа надад ч гайхах үе гардаг.
2012-02-03 21:46
1. Хүмүүсд сүмд өргөх үед 2000-н төгрөг их санагддаг ч өвөртлөөд дэлгүүрт ороход хэтэрхий жаахан санагдах нь сонин.2. 1 цагийг сүмдээр өнгөрөөх урт байдаг ч зурагт үзэх, тоглох болохоор хэчнээн богино болох нь сонин.3. Хөл бөмбөг, сагсны тэмцээнийг алдахгүй хэрнээ хурал цуглаандаа очихоосоо залхуурдаг нь сонин.
2012-02-02 21:46
Их сургуулийн багш сурагчидадаа нэг асуулт тавин мэтгэлцэв.Их сургуулийн багш сурагчидадаа нэг асуулт тавин мэтгэлцэв. - "Бурхан үнэхээр харагдахаас эхлээд харагдахгүй байгаа бүх зүйлийг бүтээсэн үү?"- Нэг сурагч зоригтойгоор хариулав : "Тийм, Тэр бүхнийг бүтээсэн !"- Багш дахин асуун: "Бурхан бүхнийг бүтээсэн гэж үү?"- "Тийм ээ, багшаа" гэж сурагч хариулав.
2012-02-01 21:46