Христийнхэн гэдэг бол Назаретын Есүсийг Христ буюу Аврагч хэмээн итгэн Түүнийг дагагчдыг нэрлэсэн нэр томьёо юм. Анхлан энэ нэр Библийн Шинэ Гэрээний Үйлс номын 11:26 дээр Есүс Христийн дагалдагчдыг нэрлэснээр гарч ирсэн. Христийнхэн гэдэг үгний утга нь “Христэд харьяалагдах” буюу “Христийг дагах” гэсэн утгатай бөгөөд энэ нь Грекийн Χριστός Кхристóс буюу “Тослогдсон нэгэн”, Еврейгээр Мошиач (Еврей: משיח, мөн “Мэссиах” гэж бичигддэг), (Арабаар:Масээх مسيح) гэдэг үгнээс үүдэлтэй.
2012-01-31 21:46
Есүсийг таньд Мөнх амь өгнө, та ямар ч шийтгэл амсахгүй харин Мөнхийн улсад нь багтана гэж та бүрэн итгэсэн үү ? Тийм бол та үнэхээр азтай байна шүү. Учир нь Есүс тэгж амласан Амен. За бид Түүнд итгээд түүнд гэм нүглээ наминчилж өөрийгөө гэмтээ гэдгээ хүлээн зөвшөөрснөөр бидний шинэ амьдрал эхэлнэ. Гэхдээ бид зүгээр нэг Есүсээс хийсэн алдаа гэмийнхээ төлөө уучлал гуйх биш харин бид гэмшиж байж л бүрэн уучлагдана.
2012-01-30 21:46
Бид залбирах, библи унших хэрэгтэй ?! Энэ бол өдөр бүр хийвэл зохих зүйлийн нэг гэдгийг хэн ч, бараг хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэднэ. Тэгвэл яагаад ? Та Бурханд итгэсэн бол энэ хоёрыг биелүүлэх албатай юу ? Бид ийм алба хашиж эхлэх үү? Эсвэл Библи уншаад, залбираад байвал Буян арвижих уу? Мөнхийн амь авахын төлөө хийдэг үү ? Буруу байхгүй л дээ хэрвээ ингэж бодоод энэ хоёрыг хийдэг бол. Гэхдээ ингэж бодоод явдаг бол бидэнд заавал, байнга хэн нэгэн библээ унш, залбир гэж хэлэх хэрэгтээ болно.
2012-01-29 21:46
Та хэн нэгнээс захиа авч үзсэн үү? Тэгвэл энэ танд ирсэн захиа. Магадгүй танaар дамжаад өөр нэгэнд очих захиа байх. Христ Есүсийг хүний дүрээр ертөнцөд анх ирэхэд ертөнц таниагүй шиг дахин ирэхэд нь таниасай гэсэндээ энэ захиа танд очиж байна. Мөн таниагүй байсаар байгаад Түүний өмнө очихгүйн тулд энэ захиа танд хаяглагдсан юм.
2012-01-28 21:46
Бурхан бол гэрэл, та бид хоёр Бурханы хүүхдүүд болохоор бид гэрлийн охид хөвгүүд. Гэтэл газрын хөвгүүд өнгөрөн одох зүйлсийн төлөө мөнхийн төлөө явж байгаа гэрлийн хөвгүүдээс илүү сэтгэдэг, илүү хөдөлмөрлөдөг, илүү зүтгэдэг аж. Тийм ээ, оюун бодол чинь сайн мэдээ бясалгаг, хөл чинь сайн мэдээнд яараг, гар чинь сайн мэдээг авчраг, бие чинь сайн мэдээг тарааг учир нь та биш бол өөр хэн таны хайрласанд мөнх амийн тухай хэлэх бэ? Цаг нь ирэхээр хэн нь илүү харамсах бэ?
2012-01-27 21:46
Бүх зүйл Бурханы Үг, Түүний Хүүгээр бүтээгдсэн ба Түүний төлөө бүтээгдсэн. Гэвч энэ нь зорилгоо алдаад ертөнц өөрөө Бурханы эсрэг болсон. Гэсэн хэдий ч Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул Цорын Ганц Хүүгээ өгсөн ба Түүнд итгэгч мөн амьтай болох юм. Бурханы гайхамшигт хайрыг та амьдралдаа авсан уу? Энэ видео танд товч бөгөөд тодорхой таны мэдэх ёстой нэгэн гайхамшигт түүхийг харуулах болно. Хүний амьдралыг сүнслэг утгаар нь өгүүлсэн болно.
2012-01-26 21:46
Бидний ЭЗЭН магтаал хүндэтгэлийг авах ёстой. Учир нь Тэр бидэнд Өөрийн нигүүлсэн, хайр, аврал гээд биднийг нүгэлтэй байсаар байхад биднийг уучилж Түүний хүүхдүүд болох эрхийг өгсөн. Түүнтэй үүрд амьдрах боломжийг өгсөн. Яг одоо ч нүглээсээ эргэн Түүнд залбирахад Тэр тэнгэрээс биднийг сонсох болно гэж амласан. Амлалтад нь итгэдэг бол Түүнд алдар магтаалыг өргөцгөөе!
2012-01-25 21:46
Нэг хүн төсөөлөх дуртай байхад нөгөө нь дургүй байдаг. Бурхантай уулзаж байна гэж төсөөлсөн видео. Асуух асуулт зөндөө боловч заавал бүгдийг нь нэг дор асуугаад яах юм. Тэртэй тэргүй бид үүрд хамт байх болно. Биднийг хэн ч тэндээс салгаж чадахгүй, өвчин, гамшиг гээд үхэл ч хүчгүй юм. Учир нь Тэр Өөрөө үхлийг ялж үзүүлсэн. Тиймээ удахгүй уулзах болно.
2012-01-24 21:46
Саяхан биш ч гэсэн тийм ч холгүйхэн аймшигт гамшиг дэлхийг дайраад өнгөрсөн. Тэр үедээ хамгийн том сүйрэлдээ орж байсан ч дараа дараагаас нь улам илүү гамшиг нүүрлэсээр өмнөх нь мартагдчихжээ. Энэ нь юу хэлж байна бэ гэхээр өдөр ирэх тусам хүмүүсийн зүрх хатуурч, сүйрэл гамшиг нь нэмэгдсээр л эргэж харж амжиагүй байхад өмнөх нь ирж байна . . .
2012-01-23 21:46
Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно. Иохан 15:7ЭЗЭН энэ үгийг хэлсэн нь их гайхамшигтай санагддаг. Учир нь энэ агуу эрхийг өгсөнд нь үнэхээр баярлах хэрэгтэй биш гэж үү? Тэр ингэж хэлсэн тул бидний залбирлыг сонсох нь гарцаагүй юм.
2012-01-22 21:46
Магадгүй ЭЗЭН танд гайхамшгаа үзүүлсэн, эдгэрлийг өгсөн, муу бүхнээс чинь салгасан, шинэ амьдрал бэлэглэсэн, ганцаардлаас чинь гаргасан, баяр хөөр өгсөн, итгэл найдвар хайрласан байх . . . Эсвэл таныг гайхамшгийн төлөө дуудсан ч байж болох юм. Гэхдээ эдгээр зүйлс өөр хэн нэгэнд бас дутагдаж байдгийг та мэдэхгүй гэж үү ? Бид гараа хумиад л харсаар л зогсох уу?
2012-01-21 21:46
Бидний итгэл ба Бурханы хайр биднийг Бурханы хүүхдүүд болгосон. Бурхан биднийг сонгосон ба бид ч Түүнийг сонгосон. Гэтэл бид зуурдын юмсын төлөө мөнхийн зүйлээс илүү санаа тавьж, илүү зүтгэжэхэлбэл энэ нь хэний төлөө болох бэ? Мөнхийн зүйлийг авч чадахгүй бол зуурдынх нь хэнд хэрэгтэй бэ? Бидэнд мөнх ЭЗЭНий төлөө зориулах хайр байна уу?
2012-01-20 21:46
Амьдралдаа сонголт хийх зөндөө үе байдаг. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй явж байгаа бол хамгийн аюултай, учир нь хаана ч аваачиж магад. Хаашаа явж байгаагаа мэдэж байгаа бол Түүний төлөө баяртайгаар алх. Гэхдээ амлалт уруу алхаарай, зам нь наруухан авч заагч нь Бурхан Өөрөө.
2012-01-19 21:46
Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага. Лук 9:23Бид хий дэмий хоосон загалмай үүрдэг мэт санагдах үе байх ч, тэвчээртэй явснаар, цаг нь ирэхэд бидэнд алдрын титмийг зүүлгэх болно. Амен.
2012-01-18 21:46
Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Итгэл байгаа бол үйлс байдаг. Итгэсэн бол бүх сэтгэл зүрхээрээ дагадаг. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Олон итгэл байдаггүй ч таны итгэл алинд нь хамаарах вэ ?
2012-01-17 21:46
Хүний амьдрал гэдэг богинохон мөртлөө урт. Бүтээгээд байгаа нэгэнд богинохон, бүдрээд байгаа нэгэнд нь урт байж магадгүй байх. Гэтэл Дараах бяцхан зурган киног та бүхэнд хүргэж байна. Таныг аль нэг үе шатанд нь явж байх бий дээ гэсэндээ нэгийг эртнээс нэгийг бодож үзээрэй гэж зөвлөе, гэхдээ алба биш, айлгаж байгаа юм ч биш, хараал ч биш.
2012-01-16 21:46
Хүн хүний амьдрал өөр өөрөөр л өрнөдөг ба өөр өөрийн гэсэн онцлогтой. Заримынх нь хөгжилтэй, заримынх нь уйтгартай баян ядуу жаргал зовлон гээд л нэг амьдрал дахин хэзээ ч давтагдах боломжгүй. Гэвч эхлэл нь бас төгсгөл нь яг л адилхан. Бүгд адилхан.Гэхдээ үхээд л бүх юм дуусна гэвэл дэндүү андуурсан хэрэг болох байх.
2012-01-15 21:46
Та холлевеены баяр гэж сонссон байх. Гэхдээ Монголд энэ баяр тэмдэглэгддэггүй нь болж дээ. Гэтэл олон олон улсад утгыг нь ойлгоод ч тэр, ойлгохгүй ч тэр ер нь л их өргөн тэмдэглэгдэж харагддаг. Та бүхэнд энэхүү бяцхан зурагт өгүүллэгийг хүргэж байна. Бас учир утгыг нь ойлгох байх гэж найдаж байна.
2012-01-14 21:46
Бурхан Эцэг бидэнд юу хэрэгтэй байгааг гуйхаас минь өмнө мэддэг ээ гэж Библид хэлсэн байдаг. Тэглээ гээд залбирах хэрэггүй ээ гэсэн үг биш, харин залбирснаар биелэгдэнэ гэсэн. Тиймээс яаж залбирахыг хүртэл зааж өгсөн байдаг. Ер нь бол хувийн залбирлаа дууссаныхаа дараа ингэж залбирах нь зөв гэж боддог. Учир нь Есүс ингэж залбир гэсэн.
2012-01-13 21:46
Хуучин Гэрээнд арван хуулийг цаг ямагт суусан газраа, явсан газраа, бүхий л үед үр хүүхдэдээ зааж сурга хэрэгжүүл гэсэн байдаг. Харин энэ хууль Шинэ Гэрээнд, та бид хоёрын дунд ямар байр сууринд байна вэ ?
2012-01-12 21:46