1. «Сатан» гэдэг нь «дайсан» буюу «эсэргүүцэгч» гэсэн утгатай үг. «Диабол» гэдэг үг нь бусдын тухай хорон муухайгаар худал хэлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Эдгээр нэрийг Бурханы гол дайсан авсан. Анхандаа тэрбээр тэнгэрт, Бурханы дэргэд амьдардаг төгс тэнгэр элч байлаа. Гэвч, хожим нь өөрийгөө дэндүү ихээр бодох болж Бурхантай тэрсэлдэж хэсэг . . .

тэнгэр элчүүдтэй Бурханы эсрэг тэнгэрийг хаанчлалыг санаархсан. Гэвч Бурхан тэдгээрийг тэнгэрээс хөөсөн ба уучлаагүй.

2. Сатан гэгч энэ тэнгэр элч могойг ашиглан Еватай ярьсан. Евад худлаа хэлж, түүнийг Бурханы үгэнд орохгүй байхыг ятгав. Тийнхүү Сатан хүнд атаархан, Бурханы «хэмжээлшгүй эрх мэдэл» буюу Хамгийн Дээдийн байр сууриас хүнийг бас өөртөөгөө адилхан дуулгаваргүй болгон холдуулахаар шийдсэн. Түүнчлэн Бурхан өөрийн албатуудыг зүй зохистой захирдаг хийгээд тэдний төлөө санаа тавьдаг гэдэгт Сатан эргэлзээ төрүүлэв. Тэгээд Сатан ганц ч хүн Бурханд үнэнч үлдэхгүй гэж мэтгэв. Өөрийн ийм зан явдлаас болж Сатан Бурханы дайсан болжээ. Түүнийг Сатан Диабол гэж нэрлэх болсон учир нь энэ (Эхлэл 3:1—5; Иов 1:8—11; Илчлэлт 12:9).

3. Сатан хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд тэднийг хууран мэхлэхийг хичээдэг (2 Коринт 11:3, 14). Хүмүүсийг төөрөлдүүлэх түүний аргуудын нэг нь хуурамч шашин юм. Хэрэв шашин Бурханы талаар худал хуурмагийг зааж байвал энэ нь Сатаны зорилгод үйлчилдэг (Иохан 8:44). Хуурамч шашныг баримтлагчид үнэн Бурханыг шүтэж байна гэж чин сэтгэлээсээ боддог байж болох юм. Гэвч, үнэн хэрэгтээ тэд Сатанд үйлчилдэг. Тэрбээр «энэ дэлхийн бурхан» (2 Коринт 4:4).
4. Хүмүүсийг эрхэндээ оруулах Сатаны дараагийн apra бол спиритизм (сүнсний ертөнцтэй харьцах холбоо). Хүмүүс өөрийгөө хамгаалах, бусдыг хорлох, ирээдүйг зөгнөх, гайхамшиг үзүүлэх гэж сүнснээс гуйдаг. Энэ бух үйлдлийн цаана муу ёрын хүч болох Сатан байдаг. Сатанд үйлчлэгч нь Бурханы таалалд нийцэхгүй бөгөөд сатантай хамт үүрд шийтгэгдэнэ гэсэн. (Дэд хууль 18:10—12; Үйлс 19:18, 19 Илчлэлт 20:15).

Энэ бол хамгийн наад захын мэдэгдэхүүн бөгөөд асуулт болон илүү ихийг Библи болон мэддэг хүмүүсээс чөлөөтэй асуугаарай гэж зөвлөе. Учир нь Есүс дахин ирэх үеийн тэмдэгүүд, эрт цагт Бурханы ариун эш үзүүлэгчдийн амаар айлдсанаар, Библи дээр бичигдсэнээр биелэгдээд эхэлчихсэн байгаа билээ.

(Хаалтан дотор ногооноор бичигдсэнг та аль ч хэл дээрх Библи дээрээс баталгаа болгон илүү ихийг олж мэдэж чадна)