Тэрчлэн, Бурхан түүнийг өөрийн гол төлөөлөгч болгон ашиглаж байсан. Есүсийг «Yr» гэж нэрлэсэн нь ийм учиртай (Иохан 1:1—3; Илчлэлт 19:13).
2. Бурхан Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд шилжүүлснээр, түүнийг дэлхий руу илгээсэн. Иймээс Есүсийн эцэг нь хүн биш юм. Есүс нүгэл болон төгс бус байдлыг өвлөөгүйн учир нь энэ. Гэсэн ч Есүс дэлхий дээр байхдаа хүний л адил соригдож, хүний л адил амьдарч байсан. Бурхан Есүсийг дэлхий руу гурван зорилгоор илгээжээ. Есүс:
* Бурханы тухай үнэнийг хүмүүст заах (Иохан 18:37),
* төгс гэмгүй байдлаа хадгалан, бидэнд үлгэр дуурайл болох (1 Петр 2:21),
* хүн төрөлхтнийг нүгэл болон үхлээс чөлөөлөхийн тулд өөрийн амийг золиослох ёстой байв.
Яагаад ингэх хэрэгтэй болсон бэ? (Матай 20:28).
З. Адам Бурханы зарлигийг үл даган Библид «нүгэл» гэж нэрлэгдэх тэр зүйлийг үйлджээ. Тиймээс, Бурхан Адамд үхлийн ял оноосон (Эхлэл 3:17—19). Тэрбээр Бурханы хэм хэмжээнд тохирохоо больж, төгс байдлаа алдсан. Адам аажмаар хөгширч, үхсэн. Тэр, бүх хүүхдэдээ нүглийг дамжуулсан. Тийм учраас, бид ч бас хөгширч, өвдөж, үхдэг юм. Хүн төрөлхтнийг хэрхэн аварч болох байв? (Ром 3:23; 5:12).
4. Есүс Адам шиг төгс хүн байсан. Гэхдээ, Адамаас ялгаатай нь тэрбээр цаг ямагт, тэр ч байтугай, хамгийн хүнд сорилтын үед ч Бурханд дуулгавартай байсан. Тийм ч учраас, Есүс төгс хүний амиа өгснөөрөө Адамын нүглийг төлж чадсан. Үүнийг Библид «золиос» гэдэг. Тийм байдлаар Адамын хүүхдүүд үхлийн шийтгэлээс чөлөөлөгдөх боломжтой болсон. Есүст итгэгч хүн бүр нүглээ уучлуулж, мөнх амийг хүртэж чадна (1 Тимот 2:5, 6; Иохан 3:16; Ром 5:18, 19).
5. Дэлхий дээр амьдарч байхдаа Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж, өлсгөлөн хүмүүсийг хооллож, хүчтэй шуургыг номхруулж байсан. Тэр ч байтугай, тэрбээр үхэгсдийг амилуулж байсан. Ямар учраас тэрбээр гайхамшиг үзүүлж байсан бэ? 1)Тэр зовж буй хүмүүсийг өрөвдөж тэдэнд тусалсан.
2)үзүүлсэн гайхамшгууд нь түүнийг Бурханы Хүү гэдгийг баталж байсан.
3) Түүний гайхамшгууд нь дэлхийг захирах үедээ дуулгавартай хүн төрөлхтний төлөө юу хийхийг нь харуулсан (Матай 14:14; Марк 2:10—12; Иохан 5:28, 29).
6. Есүс үхсэн ч Бурхан Түүнийг үхлээс дахин амилуулсан ба Есүс тэнгэрт буцсан (1 Пэтр 3:18). Тэгээд Бурхан түүнийг тэнгэр газрийн Хаанаар томилсон. Удахгуй Есүс дэлхийгээс өөрт нь итгэдэг хүмүүсийг авахаар ирэх бөгөөд шүүлт явагдана. (Матай 25:30-31)
Энэ бол хамгийн наад захын мэдэгдэхүүн бөгөөд асуулт болон илүү ихийг Библи болон мэддэг хүмүүсээс чөлөөтэй асуугаарай гэж зөвлөе. Учир нь Есүс дахин ирэх үеийн тэмдэгүүд, эрт цагт Бурханы ариун эш үзүүлэгчдийн амаар айлдсанаар, Библи дээр бичигдсэнээр биелэгдээд эхэлчихсэн байгаа билээ.
(Хаалтан дотор ногооноор бичигдсэнг та аль ч хэл дээрх Библи дээрээс баталгаа болгон илүү ихийг олж мэдэж чадна)

