Гэхдээ маш энгийн. Энд хэлэх ёстой зүйл бол Библи ба шинжлэх ухаан хоёр нь адилхан хэлээр ярьдаггүй адилхан мэссиж бидэнд илгээдэггүйд байгаа юм.. Шинжлэх ухааны хайдаг зүйл бол юуны түрүүнд " Яаж? " гэдэг. (Яаж дэлхий үүссэн бэ? Яаж амьд эс бий болсон бэ ? Яаж бидний тархи ажилдаг бэ гэх мэт . . .) Тэр дундаа ихэвчлэн таамаглал , онолоор дагнаж олон зүйлийг эмхэлдэг.
Харин Библи яаж гэдгийг тайлбарлаагүй Библи " Яагаад? " гэдэг асуултад хариулдаг. Яагаад өнөөдөр бид нар оршин байгаа юм ? (оргүй хоосноос) Яагаад амьдрал ? Яагаад зовлон ? Яагаад үхэл ? Дээрээс нь Бурхан бол бүтээгч болон Түүний хүнийг хайрласан хайр, Түүний гайхамшигт төлөвлөгөө гэх мэт . . . Эд нар нь шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй зүйлүүд ба харин бидний итгэл дээр тулгуурладаг.
Тэрчлэн Библи бидэнтэй шинжлэх ухаанаас өөр хэв маягаар харьцдаг. Библийн хэл маш энгийн бөгөөд халуун. Өөрөөр хэлбэл маш дотнынх ба хайрын хэлээр үгээ илэрхийлдэг. Библи дүрслэл, тэмдэг, жишээ болон зүйрлэлүүдийг ашигладаг. Жишээ нь Библид " Нар мандах, нар жаргах " гэдэг бол шинжлэх ухаанаар бол энэ нь шал буруу. Үнэндээ энэ нь худлаа ч гэсэн ( яагаад гэвэл нар байдгаараа л байдаг харин дэлхий нарыг тойрч эргэлддэг ). Гэвч энэ нь хэлж болох нэг хэлбэр болдог. Яг үүнтэй адил Бурхан бидэнтэй библи-н хэлээр дамжуулж ярьдаг. Тийм болохоор энэ хоёр хэлийг хольж болохгүй. Шинжлэх ухааны эрдэмтэд бидэнд яаж дэлхий эргэлддэгийг хэлдэг бол Библи бидэнд яагаад эргэлддэгийг болон бид хаашаа явж байгаа, бид хэн, яагаад Бурхан биднийг бүтээсэн гэдгийг заадаг.
Гэвч шинжлэх ухаан хэчнээн өөр хэлээр, хэчнээн өөр асуултад харуулдагч шинжлэх ухаан өөрөө Библи-н үнэнийг гэрчилдэг.
Хэдэн мянган жилийн тэртээ Библи дээр бичигдсэн зүйлүүдийг өнөөдрийн шинжлэх ухаан өөрөө баталж өгдөг.
Библи : Дэлхий бол бөөрөнхий бөмбөрцөг (Исаиа 40:22)
Шинжлэх ухаан : Дэлхий бөөрөнхий.
Библи : Бурхан дэлхийг юунаас ч өлгөөгүй , дүүжлээгүй (Иов 26:7)
Шинжлэх ухаан : Дэлхий агаарт тогтдог.
Библи : Тэнгэрийн одод тоологдохгүй (Иеремиа 33:22)
Шинжлэх ухаан : Оддын тоо хязгааргүй.
Библи : Харагдахгүй зүйлээс харагдах зүйлс бий болсон (Еврей 11:3)
Шинжлэх ухаан : Нүдэнд үл үзэгдэх зүйлээс орчлон үүссэн (атом)
Библи : Од бүхэн өөр өөрсдөөсөө ялгагддаг (1 Коринт 15 :41)
Шинжлэх ухаан : Бүх одод адилхан биш ялгаатай.
Библи : Гэрэлд туулах зам гэж байдаг (Иов 38:19,20,24 )
Шинжлэх ухаан : Гэрэл нүүдэг, хөдөлдөг.
Библи : Агаарт масс буюу жин байдаг (Иов 28:25)
Шинжлэх ухаан : Агаар нь масс жинтэй.
Библи : Салхи өөрийн тойргоор эргэлддэг (Номлогчийн үгс 1:6)
Шинжлэх ухаан : Салхи тойргоор эргэлддэг.
Библи : Махан биеийн амь ба нөөц нь цусс (Левит 17:11)
Шинжлэх ухаан : Цус бол амь амьдралын хамгийн чухал зүйл.
Эдгээр нь шинжлэх ухаанаар саяхан сүүлийн 18 19 20 дугаар зуунд батлагдсан боловч эдгээр нь Библид аль эрт 1 дүгээр зуунч эхлээгүй байхад бичигдсэн ба үнэн болох нь дахин батлагдаж байна. Библи дээр Бурхан хүнийг бүтээгээд хаана анх тавьсан гэхэд л шинжлэх ухаанаар хүн анх хаана үүссэн гэх нь таардаг, түүнчлэн өнөөдөр, өчигдөр юу болох байсан тухай Библи дээр өгүүлсэн нь биеллээ олсоор байгаа нь зүгээр хүн бурчхаагүй Бурханы үг болох нь нотлогдож байна
Бичсэн Ч.Нармандах

