2. 1 цагийг сүмдээр өнгөрөөх урт байдаг ч зурагт үзэх, тоглох болохоор хэчнээн богино болох нь сонин.
3. Хөл бөмбөг, сагсны тэмцээнийг алдахгүй хэрнээ хурал цуглаандаа очихоосоо залхуурдаг нь сонин.
4. Энд тэндхийн сэтгүүл, журнал, хов жив уншихдаа гарамгай мөртлөө Бурханы үгэнд дуртай дургүй нь сонин.
5. Тоглолт, кино, концертын хамгийн урд нь очиж суухыг хүсдэг атлаа сүмийн хамгийн хойно суучихдаг нь сонин.
6. Харагдахгүй байгаа Бурханыг хайрладаг хэрнээ, хажууд нь байгаа ах дүүдээ хорсдог нь сонин.
7. Хэрэггүй зүйлд яг одоо л ганцхан гэдэг боловч хэрэгтээ зүйлдээ дараа болно доо гэж боддог нь сонин.
8. Бурхан бидний залбиралд хариу өгөөсэй гэж хүсдэг ч Бурхан биднээс хүссэн зүйлийг тоодоггүй нь сонин.
9. Мөнх амьтай гээд баярладаг хэрнээ Есүсд итгэдэг гэж хэлчхээрээ ичдэг нь сонин.
10. Найздаа хэрэггүй юм ярихдаа дуугаа өндөрсгөдөг хэрнээ Бурханыг гэрчлэхдээ дуугаа намсгадаг нь сонин. . .
Бичсэн Ч.Нармандах

