Бидэнд айдас түгшүүр, санаа зовохгүй байх ёстой 2 өдөр долоо хоногт байдаг. Нэгдүгээр-эх нь, тэр бол өчигдөр нөгөөх л алдаа оноо, буруу зүрүү алхам, харамсал харуусал, шаналал зовлон гээд бүр өөр ч байж болох юм. Өчигдөр өнгөрсөн, одоо бидний хяналтнаас бүр мөсөн хэзээч дахиж хянах боломжгүйгээр гарсан. Дэлхийн бүх эд баялаг бүх эрх мэдэл хийгээд алдар сүр өчигдрийг авчирж чадахгүй.


Ямар нэгэн үйлдэл, үгийг буцаах , энэ нь огт боломжгүй. Өчигдөр өнгөрчихсөн. Шинэ хувцас өмсөхдөө хуучнаа тайлж байж өмсдөг шиг өчигдөр хуучирсан байна.

Дараагын бидний санаа зовох ёсгүй өдөр бол мэдээж маргааш. Нөгөөх л олон хэцүү даваа, санаа зоволт, бас амлалттай цуг өчүүхэн контрол. Маргааш нар гайхамшигтайгаар ч байна уу үүлсийн цаагуур ч байна уу мандах нь бол мандана. Харин түүний мандахаас өмнө маргааш эхлээгүй учраас хийх зүйл байхгүй. Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.

Тэхээр бидэнд ердөө л өнөөдөр үлдэж байна. Энэ тулаанд хүн бүхэн оролцдог. Гэхдээ ялдаг ялагддаг гээд арга барил нь өөр өөр. Та өчигдрийн дарамт маргаашийн санаа зогсолтыг хойш нь тавиад өнөөдрийгөө хар. Учир нь өчигдрийн дарамт зовлон л өөрөө маргаашийн санаа зоволт уруу аваачдаг. Өчигдөр хэн нэгний гарт байсан ч болог, өнөөдөр миний гарт байсан ч байг маргааш харин Бурханы гарт байг Амен.


Бичсэн Ч.Нармандах