Дэлхий дээр олон төрлийн шашин шүтлэг байдгаас Христийн шашин нь хамгийн том. Миний хувьд би өөрөө бол шашин шүтдэггүй харин Цорын ганц Амьд Бурханд итгэдэг. Гэхдээ энэ сэдвийг шашин гэсэн утгаар нь авч бичлээ. Христитгэл дотор үндсэн гурван урсгал бий: Ортодокс, Ромын Католик болон Протестант. Гэвч энэ дотроо маш олон урсгалд хуваагдаад явна. Бүгд Христийнх бүгд л Библи дээр тулгуурладаг.Харин Библи-ээ яаж ойлгох, яаж дагахаас эхлээд хоорондоо зөрчилтэй болж салцгаасан.
Дараах зургаар гурван гол урсгалыг илэрхийллээ


Ортодокс урсгал:
Ортодокс (Православие) гэдэг үг нь "Үнэн итгэгчид" гэсэн утгатай ба "Үнэн алдартан" гэж нэрлэдэг. 330 онд Эзэн Хаан Константин Ромын Хаант улсын суудлыг Бизанс уруу шилжүүлэв. Шинэ нийслэл Константинополь (өнөөдрөөр бол Стамбул) нь зүүний Христийн шашны болон соёл иргэншлийн төв голомт болсон. Эзэн хаан нь сүмийн аж амьдралыг ( хамба, тэргүүнүүдийн томилох, соёл, итгэл гэх мэт) бүх зүйлийг хариуцдаг байсан. Хэдий нэг итгэлтэй байсан ч зүүн сүмийхэн бүх зүйлээ хуучин Грекийн соёл иргэншил дээр тулгуурлан үргэлжлэх болсон. Харин барууных нь улам папал систэм рүү шилжиж байлаа. IX зууны алдад Пап Лéон III ямар нэгэн зураг хөргөнд мөргөх зэргийг хориглосон ба Гурвал-г зөвшөөрч байв. Энэ нь улам даамжирсаар маш том хагарал болж эхэлсэн байна. Учир нь зураг хөрөг нь Үнэн алдартнуудад чухал ба Бурханы Гурвал-г үл зөвшөөрч байсан. Энэ нь 1054 онд Ром, Константинополь хоёр хот хоорондоо муудалцан зүүн баруун хоёр сүм салсан. Энэ хагарал нь одооч гэсэн байдаг.
Ингэснээр ихэнх славууд Үнэн алдартны итгэлтэй болж эхэлсэн. Үнэн алдартнууд оросд нэвтрэн дэлгэрч Атхос уулын грекын хийдийн зан үйлээр дагалдуулж эхэлсэн байна. Дараа нь 1453 онд Константинополь хот Туркуудад эзлэгдсэнээр Үнэн алдартан бараг бүх зүүн Европд тархсан. Энэ нь Грекд байгаа Үнэн алдартны сүмүүдийг тогтворгүй болгож байлаа. Учир нь Орос дох сүм илүү чухал байр сууринд ирсэн байсан. Түүнчлэн 1589 онд Москвагийн том хамба томилогдсон байна. 18 дугаар зууны үед Грек Орос хоёр сүм хоорондоо холбоотой болсон. Агуу их Катэрнин-ий удирдлаган дор оросын сүм ба Улс хоёр хоорондоо маш сайн харилцаатай байсан боловч аажмаар 1990 оноос эхлэн үнэн алдартан буурч уналтад орж эхэлсэн.
Зан үйл хэргийн тухай бол бараг Ромын Католик сүмтэй адилхан болно. Гэвч Ромын Католик урсгалаасаа ялгардаг гол гурван зүйл байдаг:
1. Гурвалыг зөвшөөрдөггүй.
Энэ нь Хаан Эзэн Чарлэмагны шаардлагаар Ром-ийн пап Лион III-ын эсрэг голдуу Ариун сүнсийг үл зөвшөөрдөг ба доогуур үздэг.
2. Аугустинисм-г буруутгадаг.
Энэ нь Гэгээн Аугустины үзэл баримтлал буюу сүмийн ганц толгой эцэг гэх үзэл.
3. Талх дарсыг үл тоодог.
Энэ нь Библид бичигдсэн Христийн бие, цус хэмээн тэмдэглэн хийдэг зоог зан үйлийг үл хэрэгсдэг.
Католик урсгал:
Католик гэдэг нь "Дэлхий ертөнц" “даяар” гэсэн утгатай үг юм. I Константин хааны /306-337 он/ үед 324 оны Миланы шийдвэрээр Христийн шашин нь төрийн шашин болсон юм. 325 онд Никей хотод анхны Орчлонгийн чуулганыг Константин хаан удирдан явуулсан байна. Ромын епископууд ямагт бусдаас дээгүүрт тооцогддог байв. Ромын епископыг Аугаа шашинтан, эсвэл эцэг-пап хэмээн нэрлэх болсон. Ромын хамгийн анхны епископ Есүсийн дагалдагч Петрийг ихэд дээдэлдэг байжээ. Католикчууд нь Шинэ гэрээний номлолыг зөвшөөрдөг. 589 онд Италийн Торон гэдэг хотод католик сүм хийдийн анхдугаар зөвлөгөөн болж Христийн шашны сүсэг бишрэлийн 3 бэлгэ тэмдэг гаргаж тавьсан ( Бурханы гурвал байдал )
1. Эцэг Бурхан
2. Хүү Бурхан
3. Ариун Сүнс
Сонирхолтой нь католикчууд МЭ 756 од Ромын төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Бурханы газар дээрх биет төлөөлөгч, Бурхан түүгээр үгээ хэлдэг гэдэг гэсэн нууцлаг утгыг агуулдаг гэж Ромын Католик сүм тайлбарладаг. Папын зарлигаар Энциклик гэсэн тунхаглал гаргадаг. Үүгээрээ христийн шашны номлол сургаалийг орчин үетэй холбож өгдөг. Анх 1891 онд папын тунхаглал гарч үүндээ “нийтийн сайн үйлсийн төлөө” гэдэг программыг дэвшүүлж гаргасан байна.
1991 онд 100 жилийн нь тэмдэглэн 2 энциклик гаргасан.
1. Хүнийг чөлөөлөх тухай
2. Хөдөлмөрлөх зарчмын тухай
Энэ тунхаглалдаа хамгийн гол нь хүний эрх , эрх чөлөө ,сайн сайхан нь ертөнцийн зарлигаар бүтээгдсэн.
Католик сүм нь Saint буюу гэгээнтэн гэдэг “хэргэм”-ийг зарладаг бөгөөд энэхүү үйлдэл нь протестант урсгалаас ялгагдах гол онцлог юм. Каталокчуудын гэгээнтэн хэмээн зарласан тухайн хүн нь бурхан мэт шүтэгддэг. Ромын Католик сүм Есүсийг тээж төрүүлсэн эх Мариаг “дарь эх” (Эмэгтэй шүтээн) болгон шүтдэг. Мариаг шүтэхийн хамт Мариад залбирдаг хэлбэр Ромын Католикуудын дунд бий. Угтаа бол Есүсийн эхэд залбирлаа хэлбэл эх нь хүүдээ хэлж өгөөд залбирал заалттай зөвшөөрөгдөнө гэдэг Библийн бус хүний мухар төсөөллөөс үүдэлтэй хэлбэр шашны нэгэн сургаал болсны нэг хэлбэр бол энэ мөн.
Католик шашин нь гол төлөв Итали, Франц, Португали, Австри, Бельги, Испани, Польш, Словак, Венгри, Латин Америк, Литвад өргөн хөгжжээ.
Протестант урсгал:
Энэ нь католик дотроос гарч ирсэн нэгэн урсгал юм. 17-18-р зууны үед баруун европын орнуудад шинэчлэлтийн хөдөлгөөн гарсан. Үүнийг түүхэнд реформацийн үе гэдэг. Нийгэм, улс төрийн амьдралд шинэчлэлтүүд гарсан. Үүнийг капиталист нийгмийн дэвшил гэдэг. Шашин номын хувьд шинэчлэлтийн хөдөлгөөн 16-р зууны үеэс эхэлсэн ба хамгийн гол шаардлага нь католик сүм хийд ялангуяа папын захиргааг реформацилаж гарч исэн. Учир нь папын засаглал бол жинхэнэ Библээс гажиж байсан. Үүний шинэчлэлийн тэмцэл 3 хэлбэрээр гарч байсан.
1. Зэвсэгт тэмцлийн хэлбэр
2. Ариун Библийн
3. Оюуны дэвшлийн хүрээнд
Үүний толгойлогч нь 16-р зууны эхэн үед амьдарч байсан Ян Гус /Прагийн Их сургуулийн профессор/ ,түүний удирдлаганд гарч ирсэн Ян Гусын шаардлага нь :
- европ дахины сүм хийдүүд дан ганц папад захирагдах албагүй.
- Христын сургаалийг үндэснийх нь хэл дээр явуулах
- Шашны их сургуулиудад боловсролыг иргэний хамт явуулаж байх ёстой
Энэ нь цааш үргэлжлэн 16-р зууны үед Мартин Лютер дараа нь Жон Калвин гэдэг эрдэмтний удирдлаган доор реформацийн хөдөлгөөн гүнзгийрсэн. Ер нь бол Мартин Лютер л хамгийн гол баатар, протестант урсгалыг хамгийн анх үүсгэн байгуулагч гэж үздэг. Хамгийн чухал чухал зүйлүүдийг хийсэн болно. Хүмүүс дан латин хэлээр Ромын Католикчууд юуг нь яриад байгааг ойлгохгүй байсан тул санваартнууд дураараа хууль дүрэм гаргачихдаг булхайг нь Мартин Лютер Библийг Герман хэлэнд хөрвүүлснээр илчилчих нь тэр. Тэрээр Брандбургийн их сургуулийн профессор. Тэр 1517 оны 5 сард Брандбург сүмийн хаалган дээр 95 сэдэвтэй тунхаглал Брандбург-н Альберт-д хандаж гаргасан. Энд гол нь 5 шаардлага байгаа.
1. Христын сүм чуулганууд папын захиргаанаас гарах
2. Хүн гагцхүү итгэлээр Бурханы нигүүлслээр аврагдана.
3. Бүх хүмүүс шашин шүтлэг гэхгүйгээр Бурханы өмнө тэгш эрхтэй байна.
4. Европ дахины орнуудын ард түмнээс уламжилж ирсэн шашны хуучин заншлыг Христосын зан үйлтэй холбох ёстой.
5. Европын соёлт орны хэлээр Ариун Библийг үндэстнийхээ хэлээр орчуулж өөрийнхөө хэллэг дээрээ сурах ёстой.
Энэ нь улам ширүүдсэнээс 1525 онд тариачны бослого, түүнчлэн Гэгээн Сиэгэ гэгч пап-н туслах, удирдагч зэрэг олон хүмүүсийн дэмжлэгээр Лютерийн тунхаглалууд тархсаар байсан. Ингээд энэ урсгал нь протэстантууд буюу "эсэргүүцэгчид" гэж нэрлэгдэн гарч ирсэн .
протэстантууд дотроо итгэл бишрэлийн хувьд бол маш олон янз. Дотроо маш олон урсгал болоод хуваагддаг болохоор их хэцүү. Жишээ нь: Эвангэлицал, Мормон, Еховагийн Гэрчүүд
гэх мэт ...
Нэмж хэлэхэд :
Миний хувьд та бүхэнд зөвлөхөд бол эвангэлицал бол зөв бөгөөд Ариун Библийн үгээр явдаг. Есүс Христийг аврагчаа хэмээн зөвшөөрч янз бүрийн ямар ч шашны үйл хэрэг, шашны ёс заншил гэсэн утгатай зүйл байхгүй. Гурвалыг зөвшөөрдөг, Есүсийн хоёр дах ирэлтийг хүлээж байгаа ба сүүлчийн цаг хугацаанд амьдарч байгаа гэдэгт итгэдэг.
Харин Мормон бол өөрийн гэсэн ном судартай ба Библи-ээс маш хол зөрдөг. Буруу болох нь ч батлагдсан олон жишээ байдаг. Мормоны номонд :
- Дэлхийн төгсгөлийг 19-р зуунд болно гэсэн атал тэр нь аль хэдийн өнгөрчихсөн,
- Саран дээр хүмүүс амьдардаг,
- Хүн өөрөө Бурхан болж чадна ...
гэх мэт олон байж байгаагүй байх боломжгүй зүйлүүдийг дандаа мормон номдоо тусгасан байдаг. Түүнчлэн мормоныг үүсгэн байгуулагч Иосэф Смитээр дамжиж Есүс Христ, Эцэг Бурханд хүрнэ гэх мэт худал хоосон зүйл номлодог бас хэрцгий урсгал.
Бас Еховагийн гэрчүүд байна. Эдгээр нь Есүс Христийн хоёр дах ирэлт болчихсон ба дэлхийг диваажин болгон өөрчлөнө гэж хүлээдэг. Мөн адилхан Библи-тэй атлаа "там" гэж байхгүй хүнд "сүнс" гэж байхгүй гэх мэт зүйлд итгэдэг.
Энэ мэтчилэн маш олон буруу зөрөө урсгалууд олон бий. Бүү төөрөлдөөсэй гэсэндээ харин та бүхнийг Цорын ганц аврагч Есүс Христэд итгээсэй гэж би та нарыг ятгаж байна. Түүнд таны гэм нүглийг уучлах Эрх, Хүч, Алдар нь байгаа гэдэгт итгээд та Түүний уучлалыг, авралыг, амлалтыг амьдралдаа хүлээн авах болтугай. Амен, Та өөрөө ямар урсгалтай байх нь хамаагүй харин та Есүсд итгэж байна уу? Библийг хүлээн зөвшөөрч байна уу гэдэгт л Бурхан санаа зовдог шүү.
Бичсэн Ч.Нармандах

