- Нэг сурагч зоригтойгоор хариулав : "Тийм, Тэр бүхнийг бүтээсэн !"
- Багш дахин асуун: "Бурхан бүхнийг бүтээсэн гэж үү?"
- "Тийм ээ, багшаа" гэж сурагч хариулав.
- Багш хариуд нь : "Бурхан үнэхээр бүхнийг бүтээсэн юм бол, өнөөдрийн нийгэмд байгаа муу муухай ч бас Бурханаар бүтээгдсэн , тэгэхээр Бурхан чинь муу л юм байна шүдээ."
Сурагч энэ хариултын өмнө чимээгүй болон суув.
Тэр үед багш маш баяртай болж сурагчдын өмнө Христийнхэн бол худлаа үлгэр гэдгийг баталлаа гэж өөрөөрөө бахархан байв.
- Гэтэл нэг өөр сурагч гараа өргөн хэлэв : "Багшаа би нэг асуулт асууж болох уу ? гэсэнд :
- "Мэдээж" хэмээн багш хариулав.
- Сургагч "Багшаа, Хүйтэн гэж байдаг уу?" гэсэнд
- "Ямар сонин асуулт бэ ? мэдээж байдаг. Чи хэзээ ч даарч байгаагүй юм уу? " гэсэнд
- " Мөнөөх сурагч Багшаа ер нь бол хүйтэн гэж байдаггүй. Физикийн хуулиар бол хүйтэн нь зүгээр л дулаан байхгүйгээс болдог. Бүх хүн, бүх зүйл энерги болон дулааныг гаргаж эсвэл хадгалж байдаг. Харин 0° градус бол ямар ч дулаан байхгүй болох үе. Түүнчлэн бид хүйтнийг хэмждэггүй. Угаасаа энэ боломжгүй ба чадахгүй . Харин бид дулааныг л хэмждэг. Ямар ч дулааныг хэмжигч нь мөнгөн ус болон алкохолтой байдаг ба дулаанаас шалтгаалж мөнгөн ус алкохолний эзлэхүүн нь өөрчлөгддөг. Тэр эзлэхүүнийг бид хэмжин дулааныг тодорхойлдог. Тиймээс хүйтэн гэдэг үг зөвхөн дулаан байхгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь бид даараад гараа үрэхэд тэнд энерги үүсч дулаан болдог. Юу вэ гэвэл дулаан байхад хүйтэн байх боломжгүй. Тэнд ямар ч энерги дулаан байхгүй болсон үед бид хүйтэн байна гэж хэлж болно. Та энерги, дулаантай байж байгаад хүйтэнг гаргаж ирэх гээд үзээрэй, энэ нь боломжгүй учир нь хүйтэн гэж байдаггүй учир заавал энерги, дулааныг зайлуулах хэрэгтээ болно. Харин эсрэгээр нь хүйтнийг зайлуулах хэрэггүй зүгээр л энерги, дулааныг оруулж ирэхэд хүйтэн алга болно."
- Сурагч үргэлжлүүлэн " Багшаа тэгвэл Харанхуй гэж байдаг уу?"
- Багш хариулан " Байлгүй яах юм."
- Сурагч хариулан " Та дахиад л алдчихлаа. Харанхуй гэж байхгүй. Харанхуй нь бас л гэрэл байхгүй орчинг хэлнэ. Бид гэрлийг судалдаг, үздэг. Гэвч хэзээ ч харанхуйг судалдаггүй. Бид Нэвтоний призм ашиглан гэрлийг хугалан хувааж олон өнгө гаргадаг. Түүнчлэн бүх өнгө тус бүр өөрийн гэсэн долгионы урттай, хурдтай. Гэвч бид нар харанхуйг хэмжиж чадахгүй. Нэг жаахан гэрлийн туяа л харанхуй уруу нэвтрэн орж гэрэлтүүлдэг. Бид гэрлийг хэмждэг болохоос харанхуйг биш, тэр нь боломжгүй. Лааны гэрэл хэчнээн жаахан ч гэсэн түнэр харанхуйг гэрэлтүүлдэг, түүнээс тэнд тас харанхуй байгаа болохоор лаа харанхуйг дийлэхгүй унтардаг гэж бодож байна уу? Үгүй. Лаа хэчнээн харанхуй байсан ч гэрэлтдэг. Бид гэрэл асааж байгаад харанхуйг гаргаж ирэх гэвэл энэ нь боломжгүй. Заавал гэрлийг л зайлуулах хэрэгтээ болно. Харин эсрэгээр нь харанхуйг зайлуулах хэрэггүй зүгээр л гэрэл асаахад харанхуй байхгүй болдог.
- Эцэст нь сурагч "Багшаа муу муухай гэж байдаг уу ?"
- Гэхэд багш итгэлгүйгээр "мэдээж байдаг" гэж хариулан , " Өдөр бүр л бид нар харж байна шүдээ. Гэмт хэрэг, архидан согтуурал, хүчирхийлэл дэлхийн хаана л бол хаана байна. Энэ тэнд дайн дажин, өлсгөлөн гээд энэ бүхэн чинь муу муухай шүдээ.
- Сурагч хариулан, "Муу муухай оршин байдаггүй , тэр өөрөө оршин байж чадахгүй. Яг л хүйтэн шиг, харанхуй шиг муу муухай нь Бурханы үг, Бурханы Хайр байхгүйн улмаас юм. Бурхан муу муухайг бүтээгээгүй. Гэрэл асахгүй, байхгүй болохоор тэнд харанхуй байгаа шиг, дулаан, энерги
тэнд алдагдан байхгүй байгаа болохоор хүйтэн байгаатай адил Бурханы үг хүний зүрхэнд байхгүй болохоор тэнд муу муухай байгаа юм." гэж сурагч хариулав.
Багш хэлэх үггүй болон суув.
Энэ хүү хэн байсан бэ ?
Бичсэн Ч.Нармандах

