Бидний ХААН, Бидний ЭЗЭН, Бидний АВРАГЧ, Бидний ИТГЭЛ ... Хэрвээ та Бидний ЭЗЭН Есүс хэн бэ гэдгийг мэдэхийг хүсвэл орж үзээрэй. ТЭР бол ХАРЬЦУУЛШГҮЙ, ТЭР бол Үгээр Хэлж БОЛОМГҮЙ, ТЭР бол ЯЛАГДАШГҮЙ, ТЭР энэ Ертөнцийг хөндлөн гарсан ГАЙХАМШИГ... Тийм ээ ТЭР бол бидний АМЬ. Тэр өчигдөр, өнөөдөр ч, үүрд хэвээрэй гэж амласан. Амен.


ЭНЭ БОЛ МИНИЙ ХААН.
THAT's MY KING.






Бурханы Үг :

Миний ХААН бол Еврейчүүдийн ХААН.
Миний ХААН бол Израильчуудын ХААН.
ТЭР бол Зөвт ХААН.
ТЭР бол үеүдийн ХААН.
ТЭР бол Тэнгэрийн ХААН.
ТЭР бол Сүр Жавхлант ХААН.
ТЭР бол Хаадуудын ХААН.
ТЭР бол Эзэдийн ЭЗЭН.
ЭНЭ бол миний ХААН.


Чи ТҮҮНИЙГ мэдэх үү?

Миний ХААН бол Дээдийн Дээд ХААН.
ТҮҮНИЙ хязгааргүй хайрыг хэмжих хэмжигдэхүүн гэж үгүй.
ТЭР бол үргэлжилж буй ХҮЧ.
ТЭР бол Tөгс ҮНЭН.
ТЭР бол Үүрд ХУВИРШГҮЙ.
ТЭР бол Мөнхөд НИГҮҮЛСЭНГҮЙ.
ТЭР бол Барагдашгүй ЧАДАЛ.
ТЭР бол Зүйрлэшгүй ЭНЭРЭЛ.


та ТҮҮНИЙГ мэдэх үү?

ТЭР энэ Ертөнцийг хөндлөн гарсан ГАЙХАМШИГ.
ТЭР бол БУРХАНЫ ХҮҮ.
ТЭР бол Нүгэлтний АВРАГЧ.
ТЭР бол Соёл Иргэншлийн ГОЛ.
ТЭР бол ХАРЬЦУУЛШГҮЙ
ТЭР бол утга зохиолд Их Өндөрлөг БОДОЛ.
ТЭР бол философид ОРГИЛ.
ТЭР бол Жинхэнэ Номлолын СУУРЬ.
ТЭР бол бүхний АВРАГЧ болохоор сонгогдсон ЦОРЫН ГАНЦ.


Хэрвээ өнөөдөр Чи ТҮҮНИЙГ мэдвэл ?

ТЭР сул доройг ХҮЧ ЧАДЛААР хангадаг.
ТЭР сорилт шалгалтад чинь ХҮЧИНТЭЙ.
ТЭР ЭНЭРЧ бас АВАРДАГ.
ТЭР Бэхжүүлж бас Дэмждэг.
ТЭР Хамгаалж бас Дагуулдаг
ТЭР өвчнийг эдгээдэг.
ТЭР уяман өвчнийг цэвэрлэдэг.
ТЭР нүгэлтнийг уучилдаг.
ТЭР өртөнгүүдийг чөлөөлдөг.
ТЭР олзлогдсдыг сулладаг
ТЭР сул доройг хамгаалдаг.
ТЭР залуучуудыг ерөөдөг.
ТЭР золгүйд үйлчилдэг.
ТЭР настайчуудыг харж ханддаг.
ТЭР хичээж мэрийгчийг шагнадаг.
ТЭР ядуусыг гоёж чимдэг.


Хэрвээ Чи ТҮҮНИЙГ мэдвэл ?

ТЭР бол мэдлэгийн ТҮЛХҮҮР.
ТЭР бол мэргэн ухааны ЭХ БУЛАГ.
ТЭР бол Авралын ҮҮД ХААЛГА.
ТЭР бол Энх тайвны ЗАМ.
ТЭР бол зөв шударгын ХАРГУЙ.
ТЭР бол Ариун байдлын ӨРГӨН ЧӨЛӨӨ.
ТЭР бол Алдрын БОСГО.


Та ТҮҮНИЙГ мэдэх үү?

ТҮҮНИЙ Амьдрал ХАРЬЦУУЛАГДАШГҮЙ
ТҮҮНИЙ Нинжин сэтгэл ХЯЗГААРЛАШГҮЙ.
ТҮҮНИЙ Ивээл ДУУСАШГҮЙ.
ТҮҮНИЙ Хайр ӨӨРЧЛӨГДӨШГҮЙ.
ТҮҮНИЙ Үг ХҮРЭЛЦЭЭТЭЙ.
ТҮҮНИЙ Нигүүлсэл ХАНГАЛТТАЙ.
ТҮҮНИЙ Хаанчлал ШУДАРГА.
ТҮҮНИЙ Буулга ХӨНГӨН.
ТҮҮНИЙ Ачаа ГЭРЭЛ.


ТЭР бол Үгээр Хэлж БОЛОМГҮЙ.
ТЭР бол УХААРШГҮЙ.
ТЭР бол ЯЛАГДАШГҮЙ.
ТЭР бол ДИЙЛДЭШГҮЙ.
Чи ТҮҮНИЙГ ухаан бодлоосоо холдуулж чадахгүй.
Чи ТҮҮНИЙГ өөрөөсөө холдуулж чадахгүй.
Чи ТҮҮНЭЭС урт насалж чадахгүй.
Чи ТҮҮНГҮЙгээр амьдарч чадахгүй.


Фарисайчууд ТҮҮНИЙГ эсэргүүцэж дийлээгүй.
Тэд ТҮҮНИЙГ зогсоож чадахгүйгээ мэдэрсэн.
Пилат ТҮҮНЭЭС ямар ч бурууг олж чадаагүй.
Херод ТҮҮНИЙГ алж чадаагүй.
Үхэл ч ТҮҮНИЙГ захирч чадаагүй.
Бунхан ч ТҮҮНИЙГ барьж чадаагүй.


Тиймээ, ЭНЭ БОЛ МИНИЙ ХААН. Амен.