1. Христийнхэн зохиомол зүйлд итгэдэг.
Энэ буруу. Христ нь олон сайхан ухаантай мэргэн хүмүүс шууд зохион төсөөлөн гаргаж ирсэн шашин биш. Олон бурхдыг хүн өөрөө төсөөлөн зохиосон ч энэ тэр тохиолдол биш. Бурханыг ерөөсөө хүн өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээгүй. Харин Бурхан биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн ба энэ нь эш үзүүлэгчдийн айлдсанчлан олон зүйлийн уялдаагаар, мөн Есүс Христээр илрэгддэг.
2. Христийнхэн маш хэрцгий, шударга бус Бурханд найддаг.
Энэ буруу. Магадгүй та надад : Тэр Бурхан чинь тэгвэл яагаад хүнд аймшигт өвчин зовлонг, олон гамшиг сүйрлийг сайн муу хүн гэлтгүй зөвшөөрсөн юм ? Яагаад, яагаад ??? Үүнд библи дээр хэлсэнчлэн зовлон хийгээд үхэл нь хүн өөрөө Бурханы үгийг дагаагүйгээс болсон. Учир нь хүн Бурханыг хажуу тийш нь тавьж , өөрийнхөө сонголтыг нэгдүгээрт тавьсан. Тэрчлэн Библи бас хэлэхдээ сорилтон дунд бид суралцдаг, тэвчээр дотор хайр илүү гэрэлтдэг ч гэж хэлсэн. Асуудал , Бурханыг шүүх биш Түүнийг дууг даруухнаар сонсоход байгаа юм.
3. Христийнхэн шинжлэх ухааны эсрэг байдаг.
Энэ буруу. Ганц онцлог нь шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүйг Библи тайлбарладаг, хэзээ ч тэс хөндлөн зүйл ярьдаггүй.. Энгийн жишээ аваад үзэхэд л Библи-н эхлэл номд оршин байгаа бүх зүйлсийн үүсэл дараалал ( сансар огторгуй, одод , далай тэнгис, эх газар тив, ургамал ногоо, ан амьтан, хүн ) гэхэд л өнөөдрийн шинжлэх ухаан баталсан дарааллуудтай нийцдэг.
4. Христийнхэн залбираад л зүгээр суудаг.
Энэ буруу. Учир нь библи дээр " Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа, Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг. гэж заадаг. (Сургаалт үгс 6:6)
5. Христийнхэн маш их зүйл тулгадаг.
Энэ буруу. Ганц үнэн гэвэл тэд Есүсд итгэх итгэлээрээ шинээр төрж шинэ амьдралыг авдаг. Ариун сүнсийг хүлээн авч бүх зүйлийг шинээр харж эхэлдэг. Энэ бүхэн нь сүмд явах библи унших залбирлаар л ирдэг. Есүс өөрийн хуулийг 2 зүйлээр нэгтгэж хэлсэн "Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла, тэгээд Чи хөршөө өөрийн адил хайрла." (Матай 22:37-39)
6. Христийнхэн боломжгүй замаар явдаг.
Энэ буруу. Мэдээж амархан зам гэж хаана ч байхгүй. Гэхдээ Есүсийг дагах нь үнэхээр хэцүү боломжгүй байсан бол хэн ч дагж чадахгүй хэн ч Христийнх болохыг хүсэхгүй шүү дээ. Харин Бурхан "Би чамтай цаг ямагт хамт байна " гэж амласан бөгөөд хамт байдаг учраас тэр замыг туулан гарах арга замыг зааж өгдөг. Хэрвээ үнэхээр л юу ч бүтэхгүй байсан бол Түүнийг дагах ямар шаардлага байна бэ ?
7. Христийнхэн цаанаа бүгд хуурамч хүмүүс.
Энэ бас буруу. Хэрвээ хэн нэгэн Есүсд итгэдэг гэж хэлчхээд гэм нүгэлтэй хутгалдаад явж байгаа бол тэр хүн итгээгүй байна аа гэсэн үг. Итгэсэн бол дагахыг хэлнэ. Бурханы амласанд тэвчээртэйгээр итгээгүй цагт дагалдагч болох боломжгүй. Учир нь тэвчээргүй итгэл бол түрхэнэ зуурын мөрөөдөл.
Өнөөдөр Христийнхэн гэж нэрлэгдэх та бид 2 ч гэсэн энэ буруу ойлголтуудыг амаараа ярих биш, амьдралаараа харуулах цаг нэгэнт ирсэн байна. Бурханы амлалтыг сана. Бид өнөөдөр Бурханд "би гэм нүгэлтэй, дахиж гэм хийхгүй ээ" гэж хэлэх ганцхан залбирлаар Бурхан биднийг ерөөх үү? Үгүй, гэм нүглээс хол амьдарч байгаа учраас Бурхан хүнийг ерөөдөг юм. Амен.
Бичсэн Ч.Нармандах

