Учир нь хүн мартамхай , санасан ч залхуу юм. Тэгээд ч та залбирал, библи унших хоёрыг буруу ойлгосон байна. Энд хэлэх гээд байгаа зүйл гэвэл, Бурхантай харилцах хоёрхон зам бол залбирал ба библи. Үүнийг ойлгоогүй цагт бид Бурханаас ирэх ивээлийг хүртэж чадахгүй. Хоосон сав, хичнээн хоосон ч таглаатай байвал хичнээн дахин ус хийгээд орохгүй шуу дээ. Түүнтэй адил бид Бурхантай харилцаа байхгүй бол бид хичнээн хоосон ч Бурханы ивээл орж ирэхгүй гэсэн үг. Харин тэр харилцаа нь одоо нөгөө миний дурьдаад байгаа хоёр.
"Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ." Шастирын Дэд 7:14
Эндээс бид залбирах тухай харж байна. Бурхандаа итгээд л явж байхад бид хаана ч явсан дутах зүйлгүй, ивээлтэй ерөөлтэй явна гэж байхгүй. Учир нь бид өөрийн амьдарлдаа Есүс Хрилстийг өөрсдөө урьж оруулж ирсэн. Тэгсэн атлаа бид харилцаагүй хараад сууна гэж үү? Бид өөрийн үгийг Бурханд залбирлаар өргөж харин Бурхан бидэнд өөрийн үгээ библээр дамжуулж хэлдэг Амен. Та бодож болох юм, "өвчнийг минь эдгээж өгөөч" гэж залбирлаа, тэглээ гээд Бурхан бидэнд "За" , "Үгүй", "сарын дараа" "маргааш" гэсэн хариулт библи дээр байхгүй ш д гэж. Мэдээж тэгж байхгүй. Гэхдээ дэлхий дээр байх хугацаандаа хүнд хэрэгтээ гэсэн бүх, бүх үгээ библээр Бурхан хэлсэн байгаа. Бид залбирч өөрийн үгийг Бурханд хэлж Бурхан библээр бидэнд өөрийн үгийг хэлдэг төгс харилцаа байх хэрэгтээ юм. Танд энэ харилцаа л байхад бусад бүхнээр чинь Бурхан хангачихнаа гэж амласан Амен.
Харин энэ харилцаа байхгүй байгаад Бурханы алдарт, Түүний эрж хайдаг, тэр ивээл ерөөл хүртдэг хүн болж чадахгүй. Үнэхээр бид Бурханы алдар дотор, Түүний хайр ивээлийг хүртсэн хүн байхыг хүсвэл бид Түүнтэй байнга харилцаатай байх ёстой юмаа. Учир нь Бурхан тийм л хүнийг гайхамшигтайгаар ерөөдөг Амен. Тэр харилцаа бол залбирал ба библи юм. Библи дээр та нарийн дотор байгаа нь тэнд байгаа нэгнээс хамаагүй хүчтэй шүү , хүчийг нь хараарай гэсэн. Тэр хуч хаанаас ирдэг бэ ? Бурханаас, бидний ЭЗЭН ЕСҮС Христээс АМЕН. Бид өдөр бүр Түүнтэй харилцаатай байх хэрэгтээ. Харин та мэдэх ёстой зүйл гэвэл ямар ч харилцаагүй нөхөрлөл, холбоо, хайр ч мөхдөг. Гэхдээ Бурханы хайр бөхөөгүй юмаа найзаа, Түүний танд болон надад хандаж хэлсэн үг библи дээр бичээстэй байна. Харин биднийх ?
Их ЭЗЭН ААВАА танд би дуу хоолойгоороо өөрийн залбирлийг өргөж Таны үгээр өөрийн амьдралийг удирддаг Таны хайдаг тэр Ариун, Даруут Таниас эмээгч хүн болон төлөвшихийг хүсэж байна. Таны үг бидэнтэй үргэлж хамт хэвээрээ байх болтугай Амен.
Бичсэн Ч.Нармандах

