Гэмшинэ гэдэг маань бид өөрийнхөө гэмийг хүлээн зөвшөөрч тэр бүх гэм хийж байсандаа харамсаад дахин хийхгүй байх тэр хүч, тэвчээрийг гуйж чөлөөлөгдөх явдал юм. Хэрвээ та үнэхээр гэмшиж байвал Бурхан танийг гарцаа байхгүй өршөөх болно Амин. Тэгэхээр нэгэнт бид гэмээ улайгаад гэмшиж уучлалт гуйгаад, дараа нь бид Түүний бидэнд өгөх Мөнхийн амийн баталгаа болгож Ариун сүнсийг гуйх хэрэгтээ . Зарим хүмүүс хэлэхдээ, би итгэлээ л бол би Ариун сүнстэй гэж ойлгодог. Гэвч энэ буруу та үүнийг гуйх ёстой юмаа. Та Бурханаас Ариун сүнс гуйснаар танд Мөнхийн амийн баталгаа болж орж ирдэг. Тийм учраас би хэдэн библи дээрээс жишээ аван тайлбарлая .
"Самари нь Бурханы үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу явуулав. Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа. Үйлс 8:14-17
За эндээс бүгдээрээ харахад энд байсан хүмүүс нь Бурханы сайн мэдээг хүлээн авсан хүмүүс байжээ. Тэгээд Петр, Иохан нарыг ирэхэд хэнд нь ч Ариун сүнс байгаагүй гэсэн байна. Тэгээд дараа нь тэд гар тавьж залбираад Тэдэнд Ариун сүнс орсон гэж хэлсэн байна. Тэгэхээр бид итгэсэн л бол Ариун сүнс орж ирдэг гэвэл үгүй юм байна гэдгийг харлаа. Учир нь Ариун сүнсийг гуйж авна. Хэрвээ хүн итгээд Ариун сүнстэй болдог бол , Петр, Иохан 2 юу хийж байна гэсэн үг бэ ? Тэд итгэдэгүй хүнийг хүчээр гар тавиад итгүүлж байгаа хэрэг болох биш үү ?
Өөр ишлэл :
"Тэгээд тэдэнд
-Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд
-Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. Тэр
-Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд
-Иоханы баптисмыг гэжээ. Паул
-"Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн" гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв.
Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.
Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ. Үйлс 19:2-6
За энд бас хүмүүс итгээд, тэгээд Ариун сүнсний талаар сонсоогүй байсан байна. Тэгээд Паул тэдэнд гар тавин залбирч тэд Ариун сүнс хүлээж авсан байна. Өөр нэг зүйл гэвэл Ариун сүнсийг хүлээн авсны дараа тэд харь хэлээр, олон хэлээр яриддагийг одоо харлаа. Тиймээс та итгэсэн бол одоо та Ариун сүнсийг гуйх ёстой юмаа. Тиймээс бид Тэнгэрт байгаа Эцэгээсээ Бидэнд хүчийг өгөгч ба биднийг удирдан явагч Ариун сүнсийг гуйх хэрэгтэй .
"Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв." Лук 11:13
Есүс таны гэмийг уучлаж танд Ариун сүснийг өгнө гэдэг нь бүрэн итгэж Ариун сүнсийг та хүлээн аван сүнсээр баптизм хүртэх болтугай Амен.
Ааваа Таний Ариун сүнсээр удирдуулж Түүний үгийг дуулгавартай дагаж явахад надад тэвчээр хүчийг өдөр бүр хайрлаж байгаарай Амен.
Бичсэн Ч.Нармандах

