MN FR EN RU
Бичлэг
Ариун Библи дөрвөн хэл дээр (Bible 4L)

Таны багахан ч гэсэн Бурханы үгийг унших дур хүслийг нэмэгдүүлэхийн тулд мөн илүү их шамдан суралцуулахын тулд Ариун Библийг дөрвөн хэл дээр орууллаа. Та ишлэл бүрээр нь монгол, англи, франц болон орос хэл дээр харьцуулж унших боломжтой ба аль ч хэл дээрээс нь хүссэн үгээ хайх боломжтой. Тусламж гэсэн хэсгээс хэрэглэх зааврыг уншина уу. Бурханд ганцхан алдар магтаал нь байх болтугай.
Дэлгэрэнгүй... 13 Сэтгэгдэл
Сүнсийг бүү бөхөө.

Энэ өдрийн мэнд. Удаан хугацаанд сайт дээрээ бичлэг нэмсэнгүй. Санаа оноо их ч нэг л тухлан сууж бичих боломж байсангүй. Энд ч нэг төсөл, тэнд ч нэг дипломын ажил, дунд нь ч нэг асуудал, гээд л амьдрал дөнгөж эхэлж л байна. Хэцүү л дээ, гэхдээ үүнээс хэцүүг нь туулаад явж байгаа хүн олон байж л байна. Гэхдээ бидний дээр туслах хэн Нэгэн байгаа нь гайхалтай. Харин Түүнийг олж Түүнтэй алхаж Түүн дотор зогсоно гэдэг хүн бүрийн хүсэл биш байх.
Дэлгэрэнгүй... 2 Сэтгэгдэл
Монголын төлөөх Залбирал

Та бүхнийг Монгол улсынхаа төлөө залбирах залбиралд уриалж байна. Та хажуу талд байрлах "Монголынхоо төлөө залбирцгаая" гэсэн товчлуур дээр дарж илүү ихийг мэдээрэй.
Бид хүнээс юм авахдаа зүгээр суудаггүй, гуйдаг бол Бурханаас бид авахдаа залбирдаг билээ. Тасралтгүй залбир. [1 Тесалоник 5:16]
Дэлгэрэнгүй... 1 Сэтгэгдэл
Та ЭЗЭНийг гэрчлэхэд бэлэн үү?

Удахгүй Eagle-TV-ээс гаргах гэж байгаа “Биднээс эхэлнэ” залуусын нэвтрүүлгийг танилцуулахдаа таатай байна. Энэхүү нэвтрүүлэг нь сүм цуглаан болон христчин байгууллагад Эзэний төлөө үйлчилж байгаа залуучуудын үйлчлэлийн үнэ цэнийг нь ойлгуулж, урам өгч, босгон байгуулахад, мөн түүгээрээ дамжуулан залуусыг үйлчлэлд уриалах эрхэм зорилготой юм байна. Үүнд бас та бид хоёр ч бас хувь нэмрээ оруулж өөрсдийн ЭЗЭН Бурханыг алдаршуулах боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Нууцлагдсан түүх буюу Монгол бичгийн түүх


Аливаа түүхийг улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.
Дэлгэрэнгүй... 1 Сэтгэгдэл
Завгүй байх . . .

Завгүй, завгүй, завгүй. Харин та? Дэлхийн хэрэгт биш... дэргэдэх хэвтэртэй ч биш, Бурханы хаанчлалын төлөө завгүй байна гэдэг өөр хэрэг. Гэхдээ бас өөр нэг завгүй амьдрал хаа нэгтээ байсаар л байна. Хүнд дарамт нь хүмүүсийг хүлсээр л байна. Хэн нэгэн хэрвээ "Би зүгээр завгүй байна, энэ гэм биш, нүгэл ч биш, юу ч биш" гэвэл энэ нь Бурханд лав таалагдахгүй, Түүний хаанчлал ирэхэд ч завгүй үлдээд хоцрох сонголт. Итгэлгүй хүнд бол энэ бүр ч хамаагүй.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Энхбаяр Гэрчлэл

ЭЗЭНийг гэрчилцгээе!
Намайг Энхбаяр гэдэг. Одоо 41 настай. Би өөрийн гэрчлэлтээрээ Бурханыг алдаршуулах гэж байгаадаа баяртай байна.
Би хэдэн жилийн өмнө Есүсийг хүлээн авах нь битгий хэл Түүнийг эсэргүүцдэг, шоолдог, доромжилдог, надад сайн мэдээ ярьсан хүнд уурладаг тийм хүн байлаа.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Ундраа гэрчлэл

Есүс дахин амилсныхаа дараа шавь нартай Түүний тухай гэрчлэл хийлгэхээр, сайн мэдээг бүх ард түмэнд тараалгахаар илгээж, гэрчлэлд итгэсэн нэгэн нь, сайн мэдээг хүлээж авсан болгон нь мөнх амьтай болно гэж хэлсэн юм. Ингээд Ундраагын гэрчлэлийг хүргэж байна. 1 Тимот 6:12 "Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. "
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Христ итгэлт сайтуудаар зочлох

Христ итгэлт сайтууд энд тэнд мэр сэр нэмэгдэж л байна. Одоохондоо тийм ч тоолох аргагүй их биш ч гэсэн бага багаар нэмэгдээд байгаад нь би хувьдаа баяртай байна. Ингээд явсаар байгаад Монголын хоёр сайтын нэг нь Христ итгэлт сайт болох болтугай. Өөрөөр хэлбэл сайн мэдээ Монголыг бүрхэж улс үндэстэн маань өөрчлөгдөх болно. Явж байсан замаасаа эргээд ЭЗЭНий араас дагах шийдвэр гаргах сайн мэдээг тараасан; мөн бүх л хэрэгцээт зүйлсийг багтаасан сайт, блог олон болтугай.
Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл
Бичээс : Христ мэндэлсэн өдөр ( Христмас )

Христ мэндэлсэн өдөр бол энгийн нэгэн баярын өдөр биш. Энэ үйл явдал хүн төрөлхтөнд шинэ эрин зууныг бий болгосон. Учир нь цаг хугацаанд шинэ хуудсыг нээсэн юм. Тийм ч учраас хүн төрөлхтний цаг хугацааг хоёр том эринд хуваадаг :
- Mанай эриний өмнөх (МЭӨ) буюу Христээс өмнө ( Before Jesus Christ ),
- Mанай эриний (МЭ) буюу Христээс хойших буюу өөрөөр хэлбэл өнөөдөр 2008 он юм.

Дэлгэрэнгүй... 0 Сэтгэгдэл

Топ - Хамгийн их үзсэн
In Internet Explorer versions up to 8, things inside the canvas are inaccessible!
MP3 Тоглуулагч


Хуваалцах

hit counter

Сүүлийн сэтгэгдлүүд
Нямтөгс :

сайн уу танай хамт олонд амжилт хүсье компьютер дээрээ библи татаж авах гэсийн яаж татах вэ библи дандаа гар утаснийнх байгаад [10.01.2017 03:11]


ONII :

HI um asuuyaa web nii holboo barih mail bichsn chini mail yavahgui bnao yaj holboo barih uu bi itgegch bolood neg jil bolj bna get [12.12.2016 04:20]


saranzaya :

татаж чаддаггүй ээ [09.09.2016 16:03]


S.Chimgee :

Таалагдлаа яаж татаж авахуу? [20.06.2016 12:16]


khishigmyagmar :

тэнгэрлэг эзний ицээлт өдрийн мэнд хүргэе. ъ Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүнъ дууг монгол эмэгтэй дуулснаар хэрхэн татаж ава [20.06.2016 11:47]