MN FR EN RU
Энхбаяр Гэрчлэл

ЭЗЭНийг гэрчилцгээе!
Намайг Энхбаяр гэдэг. Одоо 41 настай. Би өөрийн гэрчлэлтээрээ Бурханыг алдаршуулах гэж байгаадаа баяртай байна.
Би хэдэн жилийн өмнө Есүсийг хүлээн авах нь битгий хэл Түүнийг эсэргүүцдэг, шоолдог, доромжилдог, надад сайн мэдээ ярьсан хүнд уурладаг тийм хүн байлаа.


2003 онд би эхнэртэйгээ Солонгос улсад ажил хийхээр очоод, тэнд баривчилгаа маш их байсан тул бид 2 Сөүлээс 300-гаад км хол газар, хөдөөгийн хөдөө, уулын мухарт байдаг үйлдвэрт ажилд орлоо. Бид 2 ажилдаа ядрахын чацуу Монгол орноо мах их санана, монголчуудтайгаа уулзаж байх юмсан гэж их боддог байлаа. Гэтэл ойрхон байдаг хотод монголчууд Есүсийн сүм дээр цугладаг гэсэн сураг сонсоод ашгүй Монголчуудтайгаа уулзах гэж бид 2 маш их баярласан. Гэхдээ тэнд очоод тэр Есүсд нь яаж ч байсан итгэхгүй шүү гэж хоёулаа хоорондоо тохиролцсон юм. Ингээд бид тэр сүмд зөвхөн Монголчуудтайгаа л уулзаж, ярьж хөөрөхөөр явдаг, харин тэр үед хүмүүс доошоо хараад залбирч байхад нь бид хоёр л дээгүүр бусдыг харж шоолон зогсдог байлаа.

Жил гаран ингэж явсаны дараа бид хоёр ганц олдож байгаа амралтын өдрөө амарч байя гэж бодоод сүмдээ огт явахаа болиод 6н сар боллоо.

2007 оны 4н сард гадуур явж ирээд би өлссөндөө хөргөгчинд нэлээн удсан хиам аваад идтэл тэр дороо дээд шүдний угаар дамжаад толгой уруу янгинан өвдөөд, учир зүггүй хэд дахин бөөлжөөд шууд л унтаад өгсөн. Ингээд 2 хоног унтаад босоод ирэхэд эхнэр маань намайг хоолны хордлого болчхож гэж бодоод эмнэлэг дагуулж яваад хордлого тайлдаг дусал хийлгэж ирсэн тухай ярихад нь би огт санахгүй байлаа. Тэр үед би зүгээр л эрүүл хүн шиг ярьж хөөрөөд явж байсан, ганцхан эмнэлгээс гараад гэртээ харихад манай үйлдвэрийн дарга хүргэж өгөхөөр гадаа тосоод зогсож байхад би түүнийг танилгүй "Таксины жолооч ахаа та бид хоёрыг тэнд байдаг, тийм үйлдвэрт хүргээд өгөөч, Та яасан гоё машинтай юм бэ?" гэж ярьсан гэнэлээ.

Ингээд би үргэлжлүүлээд 5 хоног нийтдээ 7 хоног өдөр шөнөгүй унтсан. Эхнэр маань хоол ид гэж дуудахад нь босож хоолоо идчихээд, бие засаж аваад эргээд унтдаг байсан.

Унтаж унтаж босоод ирсэн миний нүдэнд бүх юм 2 болон харагдаад, явахдаа жаахан гуйвж, дайвж явдаг болчихсон байлаа. Ямар ч байсан нэг өвчин тусчихлаа гэж бодоод урьд нь хамт ажиллаж байсан 2 Солонгос хүн дээрээ очоод учраа хэлтэл тэд ажлаасаа чөлөө аваад бид 2-г дагуулан хэд хэдэн эмнэлгээр дагуулан үзүүлтэл хоолны хордлого биш, харин тархинд чинь том хэмжээний өвчин байна, яаралтай тархиныхаа зураг авахуул! гэж хэлсэн юм. Одоогийн монгол мөнгөөр бол 500 мянган төгрөгөөр зураг авахуулдаг гэж үнийг нь сонсоод хоёулаа мөнгөө хэмнэх зорилгоор хуучин явдаг байсан сүмрүүгээ хандаж ( эмнэлэгт үзүүлэхэд биднийг үнэ төлбөргүй үзүүлж өгдөг байсан) миний тархины зургийг авахуулж өгөөч гэхэд тэд зөвшөөрсөн.

Маргааш нь сүмийн Монголчуудыг хариуцсан ахлагч нь орчуулагчтайгаа бид 2-г аваад 70 км хол байдаг өөр хотруу авч явсан. Замд явж байхад орчуулагч охин бид хоёрт Бурханы тухай ярьж өгч, тэр үед гэнэтхэн Есүс гэдэг чинь ямар гоё юм бэ? ерөөсөө Түүнийг хүлээж авъя гэж би өөртөө шийдвэр гаргасан юм. Энэ мөч нь би өвчнийхөө оношийг сонсохоос яг 1 цагийн өмнө би Есүсийг өөртөө хүлээн авсан байлаа. Энэ бол тохиолдлын зүйл биш, харин Эзэн Бурханы товлосон цаг байжээ гэж би боддог.

Эмнэлэгт очоод 2-ч аппарат дамжаад зураг авахууллаа. Гараад ирсэн чинь хамт явсан улс сандралдаж гүйлдээд, эхнэр маань уйлаад л, намайг шууд эмнэлгийн хувцас өмсгөж дээш гаргаж хэвтүүлээд баахан дусал залгасан. Би ямар өвчин тусч бэ гэж асуутал :

"Чи тархины хорт хавдар тусжээ. Эхэлсэн цагаасаа хойш 10 хоногийн дотор гэхэд л одоо чиний тархины 4-ний нэгийг эзэлсэн, өөрөөр хэлбэл 10-н см-н диаметртэй том, маш хурдан өсөлттэй хавдар байна" гэж хэлсэн. "Энэ өвчин г яаж эдгээх бэ гэж асуутал : Ийм хавдрын тухайд энэ өвчин эдгэхгүй, чи энэ чигээрээ байгаад байвал хамгийн ихдээ 2 сар амьдарна. Энэ өвчний ганц эмчилгээ нь мэс засал хийлгэх арга байдаг. Мэс засал хийлгээд ч бас эдгэхгүй. Учир нь мэс заслын үед энгийн нүдээр харахад хавдар, тархи 2 чинь ялгагдахын аргагүй адилхан байдаг учраас эмч нар таамгаар хавдрыг чинь авдаг. Энэ үед багажны үзүүр тархийг чинь санамсаргүйгээр гэмтээх тохиолдол өндөр учраас чи мэс заслын дараа тэр гэмтлээс болж тахир дутуу болох, ой санамжаа алдах, эсвэл хараагүй болох гэх мэт маш олон эрсдэлүүд гарч ирдэг. Тэгээд ч бүгдийг нь авч чаддаггүй учраас үлдэгдэл хавдар чинь дахиад л ургана. Дахиад л мэс засал хийлгэнэ. Энэ мэтээр олон удаагийн мэс заслыг хүн дийлдэггүй.


Чи мэс засал хийлгэснээр 6 сар найдвартай амьд байна, үүнээс цааш амьд байх баталгаа байхгүй" гэж эмч хэллээ. Ингээд намайг анагаах ухаан ( тэр тусмаа Солонгосын ) "Чи үхнэ" гээд шууд хэлчихсэн юм. Зөв зүгээр ажлаа хийгээд явж байсан бид 2 ингээд гэнэтхэн үхлийн ирмэг дээр ирлээ. Ийм үед хүн эрүүл л болж байвал, үхэхгүй л бол юу ч хамаагүй хийхэд бэлэн болдог юм билээ.

Тэр үед бидний найз нарын маань "Анагаах ухаан чамайг аварч чадахгүй гээд хэлчихсэн бол одоо амьд үлдэх ганцхан л зам байна, тэр бол "Есүс" гэж хэлсэн. Ингээд Есүсийг эсэргүүцэж байсан бид 2 ганц хоёрхон хоногийн дотор Есүсийг зүрхэндээ маш хүчтэйгээр хүлээн аваад, Түүнээс "Эдгээж өгөөч" хэмээн үнэн сэтгэлээсээ, уйлан байж залбирдаг болсон. Манай эхнэр тэр өдрөөс хойш өдөр нь намайг асарч, сувилаад шөнө нь огт унталгүйгээр эмнэлгийн цахилгаан шатан дотор дээш доош дараад, эсвэл дээвэр дээр нь гараад шөнөжин уйлан байж Эзэн уруу хандан залбирдаг байсан. Өөрөөр хэлбэл 3 өдөр огт унталгүйгээр миний төлөө залбирч байжээ.

Бид 2 хүний нутагт, танихгүй хотод, гар утаснаас өөр зүйлгүй, гэнэтийн үхлийн ирмэг дээр очоод шаналан зовж байхад Бурхан бид 2-руу маш олон итгэгч найз нөхөд, сүмийн ажилтан, пасторууд тэр бүү хэл сайн мэдээ яриад явж байгаа мэдрэл муутай охиноо дагуулсан нэгэн эмээг хүртэл бид 2-руу ирүүлж байсан юм. Тэд ирээд бидэнд Бурханы тухай ярьж, магтан дуу дуулж, залбирч өгөөд явдаг байсан. Тэд эмнэлгийн гадаа дугаарлаад зогсож байгаа юм шиг л яг нэг гарахаар, нөгөө хүн нь орж ирдэг. Тэр үед надтай хамт хэвтэж байсан Солонгос хүмүүс залхаж байсан байх аа. Бид 2-г Өөртөө сайн итгүүлэхийн тулд Бурхан эдгээр хүмүүсийн бидэн уруу илгээсэн нь ойлгомжтой. Тэр үед бидний найз нараас нэг нь ч "Би Монгол уруу утастаад эдгэх нь үү, үгүй юу гэж ламаас асуугаад өгье?" гэж хэлж ирээгүй.
3 хоногийн дараа Монголоос манай эрэгтэй дүү, Америкаас тэнд ажиллаж, амьдардаг төрсөн эгч 2 маань нисээд хүрээд ирлээ. Бид ярилцаад Монгол уруугаа явахаар шийдсэн.


Энэ шийдвэр нь минийх байсан бөгөөд учир нь Монголдоо байгаа өндөр настай ээжтэйгээ, 2 хүүхэдтэйгээ уулзъя, үхсэн ч Монголдоо л үхье гэж зүтгэсэн. Америкт очоод итгэгч болчихсон эгч маань бидэнд онгоцны билет бичүүлж өгөөд явахдаа ингэж хэлсэн юм : "Би Америкруугаа буцаж очоод сүмийн-хэнтэйгээ нийлж байгаад чиний төлөө залбирцгаана, мэс заслыг маш сайн хийж өгөөч гэж бид залбирах болно гэж хэлээд явсан.

Ингээд бид 2 Монголдоо ирээд 3 хоносны дараа "Ачтан" эмнэлэгт мэс засалд орсон. Эмч Нота, Энхбаяр, Ганзориг нар мэс заслыг сайн хийж өгсөн. Хагалгааны дараа миний тархины зургийг авсан томографийн эмч бид 2-г өрөөндөө дуудаж оруулж ирээд : "Та хоёр шууд үнэнээ хэл! Бид өдөр бүр эмч нарынхаа хийсэн мэс заслыг хир сайн болсон эсэхэд дүн шинжилгээ хийх зорилгоор өвчтөний зургийг нь авч дүгнэлт бичдэг хүн. Гэтэл чамдээр хийсэн энэ хагалгаа урьд нь хийгдэж байгаагүйгээр онцгой сайн болжээ. Манай эмч нар гэнэтхэн нэг өдөр авьяас чадвар нь цоорно гэж байхгүй, харин үүнд гаднын нэгэн нөлөө байна. Та хоёр маш том лам таньдаг хүн үү? Үнэнээ хэл!" гэсэн. Эндээс би үнэхээр эгчийн маань залбирснаар Бурхан эмч нарын гарыг удирдсан юм байна гэдгийг олж харсан.

Дараа нь би тодорхой хэмжээний хавдрын үлдэгдэлээ Хөх хот утуу 2 удаа явж Гамма шарлагаар шаруулсан.
Өнөөдөр би эрүүл саруул болоод дунд сургуульд багш, Библийн оройн сургуульд оюутан болоод явж байна. Өдийд үхчихсэн байх ёстой намайг Бурхан ингэж эдгээж өгсөнд талархан, Түүнд бүхий л үлдсэн амьдралаа зориулахаар шийдэн урам зоригтой алхаж байна.



Бүх алдар, магтаал нь зөвхөн Бурханд байг !





0 Сэтгэгдэл


Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.

Бүртгүүлэх - Нэвтрэх


Топ - Хамгийн их үзсэн
In Internet Explorer versions up to 8, things inside the canvas are inaccessible!
MP3 Тоглуулагч


Хуваалцах

hit counter

Сүүлийн сэтгэгдлүүд
Нямтөгс :

сайн уу танай хамт олонд амжилт хүсье компьютер дээрээ библи татаж авах гэсийн яаж татах вэ библи дандаа гар утаснийнх байгаад [10.01.2017 03:11]


ONII :

HI um asuuyaa web nii holboo barih mail bichsn chini mail yavahgui bnao yaj holboo barih uu bi itgegch bolood neg jil bolj bna get [12.12.2016 04:20]


saranzaya :

татаж чаддаггүй ээ [09.09.2016 16:03]


S.Chimgee :

Таалагдлаа яаж татаж авахуу? [20.06.2016 12:16]


khishigmyagmar :

тэнгэрлэг эзний ицээлт өдрийн мэнд хүргэе. ъ Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүнъ дууг монгол эмэгтэй дуулснаар хэрхэн татаж ава [20.06.2016 11:47]