MN FR EN RU
Ундраа гэрчлэл

Есүс дахин амилсныхаа дараа шавь нартай Түүний тухай гэрчлэл хийлгэхээр, сайн мэдээг бүх ард түмэнд тараалгахаар илгээж, гэрчлэлд итгэсэн нэгэн нь, сайн мэдээг хүлээж авсан болгон нь мөнх амьтай болно гэж хэлсэн юм. Ингээд Ундраагын гэрчлэлийг хүргэж байна. 1 Тимот 6:12 "Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. "


Бурхан үнэхээр надад хайртай. Тэр намайг эдгээсэн,босгосон,аварсан тэгээд намайг бас ухааруулсан. 2004 онд би хүнд өвдөж эмнэлгийн онош нь сүрегийн мэнингит бөгөөд эцсийн шатандаа орсон байлаа. Энэ явдлаас өмнө би Солонгос явах бодолтой байсан юм. Хэчнээн сүмд очдог байсан ч мөнгөгүй л бол амьдрал хэцүү гэж санагддаг байлаа.

Тэгээд ямар ч аргаар хамаагүй Солонгос явая гэж бодсон юм. Тэгээд зарын дагуу очоод Солонгос хүнтэй гэрлээд Солонгост очоод зугтана гэж бодож төлөвлөсөн байлаа.
7 хоногийн дараа явна гэж байтал гэнэт чи эмнэлэгт оч гэж дотроос минь хэн нэгэн шивнэсэн. Эмнэлэгт очоод бие ч их муудсан босож чадахгүй өдөр шөнөгүй халуураад л тэгээд 2 сар эмнэлэгт хэвтэрт байлаа.
Сэхээний 2 тасагтай өдрийн тарианы цаг болонгуут хажуу өрөөнөөс эрэгтэй хүн "Ёо ёо больё" гэж орилдог байсан юм. Нэг сувилагчийн ярианаас тэр хүнийг Солонгост 7 жил ажиллаад уушгины өвчтэй болоод ирсэн бас анх орж ирэхдээ өвчин нь надаас гайгүй байсан гэдгийг олж мэдсэн.

Тэр хүн өдрөөс өдөрт муудсаар л, харин миний бие сайжирсаар байсан юм. Сарын дараа босдог болоод энгийн тасагт шилжсэн тэр өдөр нөгөө ахыг миний тасагт оруулсан. Тэгээд үдээс хойш яг миний хажууд нас барсан. Энэ бол яах аргагүй надад нэг зүйлийг ойлгуулсан зүйл. (Учир нь тийм хүнд хүнийг энгийн тасаг уруу шилжүүлдэггүй) Хэрэв би өөрийнхөө бодлоор амьдраад Эзэний үгнээс зөрж явсан бол намайг тийм зүйл л хүлээж байсан байж мэднэ гэдгийг Бурхан надад тэгж харуулсан юм.

Эмнэлгээс гарахад эмч маань надад "Чи ч ёстой азтай хүүхэд шүү 7 хоног өнгөрсөн л бол ямар ч эмчилгээгүй болох байлаа" гэж хэлсэн. Бурхан тандаа баярлалаа. Өөрийн бодлоор хийсэн үйлдэл, алхам бүр эргээд харахад дандаа алдаа байдаг ... Таныг гэрчлэх боломжийг бас цагийг гаргаж өгсөн Эзэн Тандаа баярлалаа.


Ундраа.





0 Сэтгэгдэл


Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.

Бүртгүүлэх - Нэвтрэх


Топ - Хамгийн их үзсэн
In Internet Explorer versions up to 8, things inside the canvas are inaccessible!
MP3 Тоглуулагч


Хуваалцах

hit counter

Сүүлийн сэтгэгдлүүд
Нямтөгс :

сайн уу танай хамт олонд амжилт хүсье компьютер дээрээ библи татаж авах гэсийн яаж татах вэ библи дандаа гар утаснийнх байгаад [10.01.2017 03:11]


ONII :

HI um asuuyaa web nii holboo barih mail bichsn chini mail yavahgui bnao yaj holboo barih uu bi itgegch bolood neg jil bolj bna get [12.12.2016 04:20]


saranzaya :

татаж чаддаггүй ээ [09.09.2016 16:03]


S.Chimgee :

Таалагдлаа яаж татаж авахуу? [20.06.2016 12:16]


khishigmyagmar :

тэнгэрлэг эзний ицээлт өдрийн мэнд хүргэе. ъ Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүнъ дууг монгол эмэгтэй дуулснаар хэрхэн татаж ава [20.06.2016 11:47]