Завгүй, завгүй, завгүй. Харин та? Дэлхийн хэрэгт биш... дэргэдэх хэвтэртэй ч биш, Бурханы хаанчлалын төлөө завгүй байна гэдэг өөр хэрэг. Гэхдээ бас өөр нэг завгүй амьдрал хаа нэгтээ байсаар л байна. Хүнд дарамт нь хүмүүсийг хүлсээр л байна. Хэн нэгэн хэрвээ "Би зүгээр завгүй байна, энэ гэм биш, нүгэл ч биш, юу ч биш" гэвэл энэ нь Бурханд лав таалагдахгүй, Түүний хаанчлал ирэхэд ч завгүй үлдээд хоцрох сонголт. Итгэлгүй хүнд бол энэ бүр ч хамаагүй.
Сатан ба түүний тэнгэр элч нарын хэлэлцээр
Бүх дэлхий ба хүн төрөлхтөнг хамарсан сэдэв дээр Сатан тэнгэр элч нарт хандан:
"Бид, Христэд итгэгч хүмүүсийг сүм уруу явахыг хорьж чадахгүй байна. Бид, тэднийг үнэнийг мэдэн Библи уншихаас зайлуулж чадахгүй байна. Өдөр ирэх тусам Есүс Христтэй хийх харилцаа нэмэгдэж, тэдний дээрх бидний хүч нурж байна...
Гэхдээ бидэнд хийж чадах өөр нэгэн зүйл байгаа. Тэднийг байгаагаар нь орхиод, гадаад орчноор нөлөөлөн тэдний харилцааг нураах:
Сүмдээ яваг яах уу, библи-ээ ч уншиж байг, гэхдээ тэдэнд гарч байгаа өөр цагуудыг ашиглаж нөлөөлөх хэрэгтэй. Ингэснээр тэд өөрсдөө харилцаагаа богиносгож "авралаа" алдах болно.
Тэнгэр элч нар "Бид яаж ийм зүйл хийх бэ?" гэхэд :
1. "Амьдралын ямар ч утгагүй, хэрэгцээгүй зүйлээр тэднийг завгүй байлга, тэдний тархийг дүүргэх зүйлсийг олж зохио, бүтээ"
2. "Зээлэхэд, худалдахад, солиход, сонирхоход цаг зарцуулуул"
3. "Өдөрт 10, 12 хэд ч хамаагүй цаг ажил хийлгэ, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ хамт байх цагийг багасга, гэр нь эзгүйр ч эв нэгдэл нь тасарна. "
4. "Ариун Сүнснийхээ үгийг сонсохгүй болтол тэднийг оюун ухаан чихийг хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргэ.
Радио, кассет, зурагт асааж үзэхээр өдөж түлх."
5. "Дэлгүүр хоршоо, гуанз ресторан, зах уулзалт ажил, автобус, машин, гудамж хаана ч хамаагүй библийн бус дуу хөгжим тавь. Тийм зүйлсэд дасга."
6. "Тэдний ширээг эсэн шидийн журнал, сэтгүүлүүдээр дүүргэж, 24 цагийн турш дэлхийн сонин сайхныг сонирхуул. Энд тэндгүй тэднийг анхаарлыг татах реклам, зурагт самбар, плакат, урилга тоглолтоор тат."
7. " Тэдний шуудангийн хайрцгийг элдэв сонирхолтой сонирхолгүй захиа захидлаар дүүргэ. Хямдрал, ашигтай наймаа, бараа зэргийг сурталчлан саатуул..."
8. " Элдэв моод, модель, мисс бүсгүйчүүдийн зургийг сэтгүүлийн эхний нүүрэн дээр нааж, эрчүүдийн сонирхлыг татаж эхнэртэй сэтгэл дундуур болго."
9. "Байнгын хийх зүйлтэй байлга, амрах амралтын үер ч ядраа, дараагийн долоо хоногтоо бэлэн биш мэт санагдуул. Агаар салхинд гарч Бурханы бүтээлийг гайхуулахын оронд концерт, тоглолт, тэмцээн уралдаан, кино, баярт явуулж үргэлж ачаалалтай байлга."
10. "Үргэлж завгүй байлга, сүнслэг ахан дүүсийн уулзалтаар элдэв хов жив, худал хуурмагаар уйтгартай болго."
11. "Сайн мэдээг ярихаас илүү хэрэгтэй мэт зүйлс ол. Есүсийн хүч чадлыг хайх шаардлаггүй, завгүй олон сайхан шалтгаан гаргаж ир."
12. "Бүх зүйлээр сонирхлыг нь тат, бусдын жишээгээр атаархуулан улам илүү хөдөлмөрлүүл."
Ингээд ирэхээр харахад нүгэл гэж хэлэгдэхгүй тул, тун удахгүй Есүстэй хийсэн харилцаа нь нураад, өөрсдөө өөрсдийнхөө төлөө ажиллаж эрүүл мэнд, гэр бүл, Бурханы үг, сүм чуулганаасаа өөрөө холдоно. . . "
Тэгээд нөгөө элч нар хүмүүсийг улам илүү завгүй болгохын тулд, хэтэрхий яаруу амьдруулахын тулд, улам илүү хүнд ачаа үүрүүлэхийн тулд явцгаажээ.
BUSY гэж англиар завгүй гэсэн үг. Ёжлоод хэлэхэд энэ үгийг ингэж хэлж болдог юм билээ:
BUSY = Being Under Satan's Yoke. ( Сатаны буулган (ачаа) доор байх )
Сатан энэ бүхнийг миний амьдралд хэрэгжүүлж чадаж байна уу?
Өөрсдөөсөө асууцгаая,
Магадгүй энэ хэн нэгэнд хэтэрхий паналтай, эсвэл инээдтэй санагдсан ч байж болох юм. Гэхдээ энэ бол үнэний ортой. Бүр үнэн ч байж болох юм. Ийм буулга дотор байгаа амьдралыг л би "завгүй" гэж нэрлэлээ. Хүмүүс хэтэрхий завгүй байх шиг???
Завгүй амьдрал нүгэл биш гэж та бодож байна уу?
Тийм/Үгүй гэж хариулах нь чухал биш. Гэхдээ завгүй хүн тэнгэрийн хаанчлалд орохгүй гэдэг нь үнэн.
Библээс нэгэн зүйрлэл уншицгаая :
"Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд
Тэр [Есүс] түүнд
-Нэгэн хүн оройн их зоог бэлдэж, олон хүн урьжээ.
Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн "Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү" гэж хэлүүлжээ.
Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхний хүн "Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай" гэжээ.
Нөгөө нэг нь "Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя" гэхэд
нөгөө нэг нь "Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй" гэжээ.
Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо "Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!" гэв.
Боол нь "Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна" гэхэд
эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.
Учир нь би чамд хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй" гэв.
Лук 14:15-24
Энэ бол Есүсийн тэнгэрийн хаант улсынхаа тухай ярьсан нэгэн зүйрлэл. Мэдээж Нэгэн хүн гэдэг нь Есүс бөгөөд өөрийнхөө хаанчлалыг оройн их зоогтой зүйрлэж байгуулж байгаа тухай зүйрлэжээ. Тэгээд зоог бэлэн болоход зочид уригдсан. Гэтэл уригдсан хүмүүсээс нэг нь ч хаанчлалд багтсангүй.
Яагаад ??? Тэд нүгэл үйлдсэн үү? Яагаад ??? Яагаад ??? Яагаад ???
Үнэхээр газар авсан бол, үхэр худалдаж авсан бол, эсвэл эхнэртэй болж байгаа юм бол энэ нь зоогт очиж чадахгүй байх хангалттай шалтгаан биш гэж үү?
Харамсалтай нь зөв шалтагтай ч оройн зоогноос амссангүй, завгүй байснаасаа болоод оройн зоогт очиж чадсангүй. Энэ бол завгүй амьдрал. Завгүй амьдралд зөв шалтаг гэж байхгүй. Хүнд дарамтанд завгүй байх биш, харин өдөр ирэх тусам Бурхан уруу ойртож, шинэчлэгдэж байх ёстой бидний дуудлага. Цаг ойрхон байгаа ах дүү нараа.
"Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир.
Би та нарт амралтыг өгье. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц.
Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ
амралтыг олох болно.
Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн"
Есүс Христ
[Матай 11:28-30]
Танд энэ бичлэгийг бусдад уншуулах хэдэн минут байна уу? эсвэл та . . .
Бичсэн Ч.Нармандах
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх