Энэ өдрийн мэнд. Удаан хугацаанд сайт дээрээ бичлэг нэмсэнгүй. Санаа оноо их ч нэг л тухлан сууж бичих боломж байсангүй. Энд ч нэг төсөл, тэнд ч нэг дипломын ажил, дунд нь ч нэг асуудал, гээд л амьдрал дөнгөж эхэлж л байна. Хэцүү л дээ, гэхдээ үүнээс хэцүүг нь туулаад явж байгаа хүн олон байж л байна. Гэхдээ бидний дээр туслах хэн Нэгэн байгаа нь гайхалтай. Харин Түүнийг олж Түүнтэй алхаж Түүн дотор зогсоно гэдэг хүн бүрийн хүсэл биш байх.
Гэхдээ бас хүссэн атлаа чадахгүй байх нь олонтой. Яг энэ талаар л жаахан ярилцах гэсэн юм. Ойрд нөгөө өдөр бүр солигдох өдрийн үг маань ч амжилттай солигдсонгүй. Гэхдээ сайт дээрх өдрийн үг бол юу ч биш, нэг 2 ишлэлээр бидний нэг өдрийн үг хязгаарлагдвал маш том асуудал. Учир нь бидэнд өдөр бүр тогтмол үг байхгүй бол бидний харилцаа нурж байгаа нь тэр. Залбирал байхгүй бол сүнс бөхөж байгаа нь тэр.
Бид бол дээрээс, Бурханаас төрөгсөд. Бурхан бидэнд Ариун Сүнсээ өгсөн бөгөөд Тэр сүнс бидэнд ирэхдээ, бидний дотор шинэ хүнийг бий болгосон юм. Харин бидний үүрэг бол Тэр шинэ хүнийг, тэр сүнсийг хооллож сүнсээр өсөх, сүнсээр хүчтэй байх. Ингэснээр бидний Есүстэй хийсэн харилцаа улам дотносож, илүү бэхжих болно.
Яг л бидний махан биед өдөр бүр талх, ус хэрэгтэй байдгын адил, бидний сүнсэнд мөн адил хэрэгтэй. Бурханы үг, залбирал бол бидний сүнсний хоол. Гэсэн хэдий ч 5 минутын залбирал, 5 минутын уншлага бол юу ч биш. Бид өөрсдийн махан биедээ өдөрт тал талх, тал аяга ус өгдөг бол бид эрүүл байх уу? Бид хүчтэй байх уу? Бид баяр хөөртэй байх уу? Магадгүй үхчихгүй нэлээн гүрийх байх, гэхдээ энэ нь бидний сүнстэй, бидний Бурхантай харилцах харилцаатай шууд холбоотой. Учир нь Библи бидэнд хэлэхдээ: ЭЗЭНий үгийг өдөр шөнөгүй тунгаан бясалга, Тасралтгүй залбирал, Сүнсийг бүү бөхөө гэжээ (Дуулал 1:1, 1 Тесалоник 5:17-19).
Есүс энэ ертөнцөд ирэхдээ үг байсан бол, бид Түүнтэй ойрхон байхын тулд Түүний үгээр өдөр бүр дүүрэн байх нь чухал. Бид сүм дээр очиж үг сонсох, өөрөө үгийг нээгээд унших, хүнээр залбируулах, өөрөө сөгдөөд залбирах маш том ялгаа. Учир нь бид хувийн харилцаа хийсэн болохоос нийтийнх биш. Тэр ирэхдээ биднийг таних нь чухал болохоос, бид Түүний нэрийг нь мэдээд зогсох биш. Бид өдөр бүр бэлэн байх ёстой ах дүү нараа.
Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. 1 Тесалоник [5]:2
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх