MN FR EN RU
Бичээс : Христ мэндэлсэн өдөр ( Христмас )

Христ мэндэлсэн өдөр бол энгийн нэгэн баярын өдөр биш. Энэ үйл явдал хүн төрөлхтөнд шинэ эрин зууныг бий болгосон. Учир нь цаг хугацаанд шинэ хуудсыг нээсэн юм. Тийм ч учраас хүн төрөлхтний цаг хугацааг хоёр том эринд хуваадаг :
- Mанай эриний өмнөх (МЭӨ) буюу Христээс өмнө ( Before Jesus Christ ),
- Mанай эриний (МЭ) буюу Христээс хойших буюу өөрөөр хэлбэл өнөөдөр 2008 он юм.



Шууд утгаар нь ойлговол Христ нь 1 оны 1 сарын 1нд төрсөн гэсэн утгатай. ( Яг таг тийм биш л дээ ).

       Нэг зүйл нэмж хэлэхэд Мараната сэтгүүл дээрээс уншиж байсан юм байна. Манай эрин үү ? Манай Эзэн үү ? гээд Before Jesus Christ гэдэг нь бол Христээс өмнөх гэсэн үг шүү дээ, тэхээр бид Манай ЭЗЭНий өмнөх гэж хэлэхэд яг таарч байгаа юм. Үүнээс хойш түүнээс цааш Манай ЭЗЭНий өмнөх (МЭӨ) гэж яривал гоё юм байна.

Яагаад тэгвэл энэ үйл явдлаар цаг хугацаа шинээр тоологдох болов ?

       Зүгээр л нэг жирийн нэгэн хүнээс болоод дэлхий шинэ цаг, шинэ эрин, шинэ эрэмбэд орсон гэвэл үгүй юм. Учир нь энэ үйл явдал нь зүгээр нэг цаг хугацаа хуваагдах, эсвэл жирийн нэг баяр учраас өнөөг хүртэл он удаан жил тэмдэглэгдэж ирсэнгүй.

       Христ нь Бурханаас Аврагч болон ирэхдээ хүн төрөлхтний төлөө амиа өгөхөөр ирсэн Бурханы Хурга юм.
"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм." Иохан 3:16

       Түүний ирэлт нь ганцхан шинэ цаг үе, шинэ эрин биш харин шинэ амьдралын хэв маяг, шинэ итгэл найдвар, шинэ аврал, шинэ хайрыг энэ ертөнцөд авчирсан юм. Тийм ч болохоор Түүнээс өмнө, Түүнээс хойш ч ийм үйл явдал түүхэнд ингэж удаан үлдээгүй, байсан ч үгүй.

       Тиймээс энэ нь цаанаасаа, Дээрээс , Бурханаас ганц удаа бүгдэд ирсэн аж. Энэ нь Бурханы хайр. Магадгүй танд хэнд ч харагдаагүй Бурханы хайр ярина гэдэг утгагүй санагдаж болох юм. Гэхдээ Бурханыг хэн ч хараагүй ч, хайрыг нь харин харсан хүн зөндөөн бий. Шинэ бүхэн нь Христ мэндэлснийг илчилсэн ба; Христ Өөрөө Бурханы хайрыг илчилсэн юм. Ингээд хайр нь Бурханыг илчилж байгаа юм. Та Тэр хайрыг авсан байна уу?


Яагаад Христ ирсэн нь Бурханы хайр юм бэ?

       Хүн бүхэнд өөрийнх үйлсийнх нь шагналыг Бурхан бэлдсэн юм. Гэвч шүүлтээр бол шагнал авах хүн олон байсангүй. Бурханы шагнал буюу мөнх нутагт очих хүн олдсонгүй. Тэгсэн атлаа хүнд Бурхан хайртай байсан болохоор Хүүгээ илгээж, Хүүд итгэгчдийг мөнх нутагтаа хүлээн авахар шийджээ.
Хэрвээ ертөнц хайрлагдаагүй бол Бурхан аль хэдийнэ Өөрийн сүнснүүдийг Өөртөө авч хүн амьгүй болон бие нь шороондоо буцах байсан. Үүнийг биш харин хайраа харуулахыг хүссэн учраас Христ бидний төлөө аврагч болж ирсэн юм.

       Та Бурханы хайрыг аваагүй байгаа бол, хараагүй бол таныг аваасай гэж хүсэж байна, тэгээд энэ өдөр ивээл ерөөлөөр дүүрэн байх болтугай. Амен. Учир нь Христ Есүсийг хүлээн авна гэдэг нь Бурханы хайрыг авах билээ. Энэ Хайр ертөнцөд ирсэн нь бүх ард түмэнд сайн мэдээ байсан болохоор энэ өдөр Түүнд итгэгчид баярладаг байна.


Нэмэлт мэдээлэл


Энэ өдрийг яагаад 12 сарын 25нд тэмдэглэдэг бэ?

       Ихэнх нь 25нд тэмдэглэдэг би ч бас. Тэхээр бас нэг хэсэг нь өөр өдөр тэмдэглэдэг болж таарч байгаа юм. Энэ нь юу хэлж байна гэхээр яг хэзээ мэндэлсэн нь мэдэгдэхгүй Библид тодорхой бичигдээгүй үлдсэн юм. Учир нь Түүнийг анх ирэхэд нь ертөнц таниагүй. Тэр Өөрийнхөндөө ирсэн боловч Түүнийг таниагүй гэсэн нь юм. Тиймээс Христ итгэлтнүүд 12 сарын 25-г сонгосон. Учир нь 12 сарын 25-наас эхэлж өдөр уртсаж эхэлдэг ба энэ нь Христ Би бол ертөнцийн гэрэл гэсэнтэй адилтган сонгосон байна. Зарим Христ итгэлтнүүд 1 сарын 6-нд ч тэмдэглэдэг.


Яагаад хүүхдүүдэддээ энэ өдөр бэлэг өгдөг болон бэлэг солилцдог бэ?


       Учир нь Христ Есүсийг мэндлэхэд хэдэн зурхайчид Түүний одыг хараад Түүн дээр очсон ба очихдоо бэлэг өгсөн гэж Библид бичигдсэн. Тэгээд үүнийг бэлгэдэж хүүхдүүддээ 25нд бэлэг өгдөг байна. Тэгээд энэ өдрийг гэр бүлээрээ тэмдэглэдэг. Гэвч энэ өдөр ( зул сарын баяр ) ба шинэ жил хоёр нь нэг баяр биш. Шинэ жилийг Манай ЭЗЭНий өмнөх 46 онд Романы захирагч бий болгосон байна. Түүхээс харвал Ромчууд энэ түүхэн үйл явдлаас ч өмнө бэлэг солилцдог байсан гэж ярьдаг.


Гацуур мод ямар учиртай бэ?

       Гацуур мод нь диваажингийн мод гэж нэрлэх нь ч бий. Мөнхийн ногооноороо гэсэн утгаарай байх. Гацуурын чимэглэл нь маш олон зүйлийг илэрхийлдэг : Тэнгэр элч, зурхайчид, ой мод гээд л гацуур модыг чимэхэд орой дээр нь од байрлуулдаг нь Христ мэндлэхэд зурхайчдыг дагуулж ирэн тогтсон одыг бэлгэдсэн юм болов уу даа... Гэхдээ энэ бүхэн худлаа ч байж болох юм... бүх юмных нь учир шалтгааныг нь мэдэхгүй ч өнөөдөр энэ өдрийг ЭЗЭН Есүс мэндэлснийг нь санан тэмдэглэдэг нь лавтай үнэн ба Тэр бол таны зам, үнэн, амь мөн!.

       Танд удахгүй болох Христ мэндэлсэн баярын мэнд хүргэе! Христ анх ирсэн түүх ийм бол хоёрдох удаа ирэхдээ Тэр алдар дотроо ирэх болно. Өөрт итгэдэг Бурханы хайрыг авсан хүмүүсээ авахаар ирнэ гэсэн.

       Хэрэв та хараахан Бурханы хайрыг аваагүй бол таныг Тэр хайрыг аваасай хэмээн хүсэн ерөөе, хэрэв та энэ Хайрыг авсан бол хайраар дутаж яваа хэн нэгэнд энэ агуу хайрын тухай гэрчлээрэй гэж ерөөе.

Бурхан таныг ивээг.

Бичсэн Ч.Нармандах.





0 Сэтгэгдэл


Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.

Бүртгүүлэх - Нэвтрэх


Топ - Хамгийн их үзсэн
In Internet Explorer versions up to 8, things inside the canvas are inaccessible!
MP3 Тоглуулагч


Хуваалцах

hit counter

Сүүлийн сэтгэгдлүүд
Нямтөгс :

сайн уу танай хамт олонд амжилт хүсье компьютер дээрээ библи татаж авах гэсийн яаж татах вэ библи дандаа гар утаснийнх байгаад [10.01.2017 03:11]


ONII :

HI um asuuyaa web nii holboo barih mail bichsn chini mail yavahgui bnao yaj holboo barih uu bi itgegch bolood neg jil bolj bna get [12.12.2016 04:20]


saranzaya :

татаж чаддаггүй ээ [09.09.2016 16:03]


S.Chimgee :

Таалагдлаа яаж татаж авахуу? [20.06.2016 12:16]


khishigmyagmar :

тэнгэрлэг эзний ицээлт өдрийн мэнд хүргэе. ъ Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүнъ дууг монгол эмэгтэй дуулснаар хэрхэн татаж ава [20.06.2016 11:47]