2 Петр 1:4 Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон.
Библид мянга мянган Бурханы амлалтууд байдаг ба Бурханы үг Өөрөө амлалтуудаар дүүрэн юм. Та өнөөдөр ч гэсэн Бурханы амлалтыг хүлээн авах эрхтэй. Мөн Тэр хэнийг ч ялгалгүй бүх хүнд амлалтаа өгсөн. Бурханы төгс байдал нь тууштай бөгөөд хувиршгүй юм.
Эхлэл 28:12-15б Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.
Энэ нь хүнийх биш Бурханы амлалт юм.
Тооллого 23: 19 : Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
Бурханыг хүний зан чанартай адилтган үнэлэх нь буруу.
Бурхан хэзээ ч худлаа ярихгүй, хэзээ ч хуурахгүй, хэзээ ч мэхлэхгүй.
Бурхан бас хэзээ ч бодлоо өөрчлөхгүй.
Бурхан худал хэлдэггүй болохоор хэлсэн үг нь амлалт болдог бөгөөд амлалт нь ҮНЭН юм.
Иошуа 21:43-45 43 : Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба .... 44 Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд .... 45 Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелэв. Иошуа 21:14 ... Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.
Бурхан Израильчуудад газар нутаг .... амралтыг амласан.
Бурханы бүх амлалт нь биелэгдсэн.
Түүнд итгэж болно, Учир нь :
Бурхан бол итгэмжит ( 1 Кор 1:18)
Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. ( 1 Тел 5:24)
Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. ( Еврей 10:23)
Бурханы амлалтыг яаж хүлээн авах бэ?
Ром 4:13;16 Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж... 16 Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг.
Амлалт нь итгэлээр ба нигүүлслээр ирдэг.
Бурхан бол нигүүлсэнгүй.
Еврей 6:12 ..... хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа. Ром 4:19-21 ... 20 Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, 21 Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.
Бурханы амлалтууд нь бидний чадвараас хамаардаг бус харин Түүнийхээс аж.
Исаак мэндлэхэд Абрахам 100 настай, Сара 90-тэй байсан. Тэд өөрсдөө хүүхэдтэй болох боломж нь нойл байсан.
Гэвч Абрахамд байсан итгэл нь "Бурхан үүнийг чадна" гэх түлхүүр байсан.
Хэрвээ та Бурханы хүч чадалд итгэх аваас Түүний амлалт нь биелэгдэх билээ.
1 Кор 1:20 Учир нь Бурханы бүх амлалт Есүсийн дотор "За" гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан "Амен" гэдэг.
Есүс бол Бурханы амлалтын баталгаа юм.
Бурханы нэгэн амлалтаас : Matai 5 :
3 Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
4 Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.
5 Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно.
6 Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
7 Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.
8 Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно.
9 Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
10 Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
11 Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!
12 Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.
Бурхан бол итгэмжит болохоор хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүс байцгаая. Амен
Бичсэн Ч.Нармандах

