Намайг хууль тушаалын тухай яриад өнгөрөхөд зарим хүмүүс гайхаад байх шиг байгаа юм. Хууль нь хүчинтэй гээд хэлчихлээр бас буруудах гээд байгаа юм. Учир нь өнөөдөр бид евангилац сүмд хуулийн тухай бараг л сонсдоггүй, тэр нь ч бараг зарим үед зарим хүндээ ч зөв болж таараад байгаа юм. Итгэх үү байх уу дээрээ явж байхад нь бүү тэг, бүү ингэ, бүү ... гээд ирэхээр за за чадахгүйн байна гээд болчихно тийм үү?! Уулан бол зөрүүлж хэлэх ёстой юм л даа.


       Юуны өмнө гол ишлэлээ хэлэе : Ром 3:20

" Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм."

Намайг хууль тушаалын тухай яриад өнгөрөхөд зарим хүмүүс гайхаад байх шиг байгаа юм. Хууль нь хүчинтэй гээд хэлчихлээр бас буруудах гээд байгаа юм. Учир нь өнөөдөр бид евангилац сүмд хуулийн тухай бараг л сонсдоггүй, тэр нь ч бараг зарим үед зарим хүндээ ч зөв болж таараад байгаа юм. Итгэх үү байх уу дээрээ явж байхад нь бүү тэг, бүү ингэ, бүү ... гээд ирэхээр за за чадахгүйн байна гээд болчихно тийм үү?! Уулан бол зөрүүлж хэлэх ёстой юм л даа.
Хүн ер нь Бурхантай хамт байхаар бүтээгдсэн авч бүх хүн л нүгэлтэй болов.

       Нүгэл нь хүнийг ялгалгүй, бас ялгаварлалгүй адилхан тархсан болохоор Бурханы өмнө бол хүн бүхэн л нүгэлтэй аж. Ингээд Бурхантай хамт байх харилцаанд хагацал үүссэн нь тэр.
"Гэтэл, хууль байхгүй бол хэн намайг нүгэлтэй гэж хэлэх бэ?
Юу хийсэн гэж би нүгэлтэй болох бэ?
Юуны тулд бас надад хэн нэгэн аврагч болж ирэх хэрэгтэй юм бэ . . . "
гэх тэнэг асуулт байлгахгүйн тулд Бурханаас хууль тушаал нь өгөгджээ. Ингээд Бурхан нүгэлгүй, ариун болохоор хагацлын гэрчлэл нь болж хууль ирэв.


       Заавал хууль, тушаал гэлтгүйгээр анхнаасаа Адамаас нүгэл хүнд тархсан гэж хэлбэл ; Адамын нүгэл надад одоо ямар хамаатай юм бэ? "Бүү ид" гэсэн жимснээс би идээгүй шдээ харин Адамд л аврагч хэрэгтэй болох бус уу? гэж хэлүүлэхгүйн тулд дахиад л хууль өгөгдөх гол шалтгаан болов.
Гэхдээ хууль өгсөн нь намайг нүгэлтэй болгохын тулд биш! Бурхан аврагч илгээхын тулд ч биш аж.

       Харин хууль тушаал нь та бид хоёрын сүнс хийгээд сэтгэлийн толь болдог. Бурхан энэ толийг хүнд өгөхдөө чи миний өмнө нүгэлтэй шүү гэдгээ өөрөө олж хараасай гэсэн аж. Өрөвдөлтэй нь гэвэл хүн нүглээсээ өөрөө салах боломжгүй бөгөөд цайруулах буян гэж ч байхгүй аж. Тиймч учраас л Бурханы хайраар Христ бидний төлөө Аврагч болж ирсэн.

       Гэтэл та бид хоёрын дунд нүгэлтэй гэдгээ ухаараагүй байж Аврагчтай хүн олон юм. Энүүхэн амьдрал нь бүтэлгүйтээд, хэн нэгэн аврагчийг хайж хайж, ганцхан энэ амьдралдаа Христд бас найддаг нь ч бий. Харамсалтай нь тэд нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болдог. (1Кор 15:19) Учир нь сайн мэдээг жинхэнэ утгаар нь биш харин энэ амьдралдаа л хүлээн авсан аж.

       Tэд хуулийг сайн анзаараагүй болохоор нүгэлтэй гэдгээ ч нэг удаа сонсоод мартчихдаг. Тийм болохоор бусдыг бодвол би гайгүй ээ, би дажгүй ээ, би буруугүй ээ гэж явдаг. Зарим нэгэн нь би Христийг хүлээн авахдаа тийм ч арчаагаа алдсан нүгэлтэн байгаагүй гэнэ. Аль эсвэл би бусдыг бодвол нүгэлтэй байж байгаад Христ дээр ирсэн дээ гэх нь ч бий.

       Бурханы өмнө хүн төрөхдөө л нүгэл дотор төрдөг аж. Энэ нь хэн нэгэн тэнд энд нүгэл хийсэн болохоор Бурханы өмнө нүгэлтэй харагдаад, өөр нэг нь буян их хийгээд бага нүгэлтэй болдоггүй гэсэн утга. Хэрвээ хуулийг одоо ярихаа болъё гэвэл хэн өөрийгөө үнэхээр нүгэлтэй гэдгээ мэдэх бэ? Итгэгч аав ээжээс дөнгөж сая мэндэлсэн нялх үр хүртэл нүгэл дотор л төрдөг. Тэгвэл юу түүнийг нүгэлтэй гэдгийг нь батлах бэ? Яагаад түүнд Бурханы аврал, Христ хэрэгтэй гэж тэр мэдэх бэ?

       Хууль өгөгдөөгүй байж байгаад Христ ирсэн бол хэн нь Адамын нүглийг тээж байгаагаа ухамсарлан нүгэлтэй гэж хүлээн зөвшөөрөн Христийг аврагчаа болгох бэ? Ийм үгүйн тулд хууль нь өгөгдсөнөөр, нүгэл нь танигдаж Аврал нь ч Христээр ирсэн аж.

       Ахиад энэ тухай ярихаа болъё, хуулиар бол би нүгэлтэй бөгөөд төлөх төлөөс нь хэрээс хэтэрсэн учир надад Аврагч хэрэгтэй. Нэгэнт аврал нь Христээр ирсэн болохоор нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөн Түүний авралд багтах аж. Авралд багтсан бол төлөөс нь хийгдсэн юм. Энэ нөгөө сайн мэдээг жинхэнэ утгаар нь ойлгоно гэдэг.

       Тийм болохоор одоохондоо толийг юугаар ч бүү бүтээ, харах тоолондоо нүгэлт хүн байснаа санаж Бурханы авралд Түүний Хүү Христ Есүс дотор талархах болно. Магадгүй өөр хэн нэгэн толинд хараад өөрийгөө таних ч юм билүү, тэгвэл тэр хүн биднээс сайн мэдээ асуухаар шөнө дөлөөр ч хамаагүй өөрөө яаран ирэх байхаа.

       Тэглээ гээд сайн мэдээ тараахгүй хууль тараана гэсэн үг биш юм шүү. Гэвч Бурханы өмнө хүн нүгэлтэй гэдгийг хууль гэрчилдэг бол итгэлээр нүглээс чөлөөлөгдөж аврагдсан гэдгийг Христ гэрчлэх аж. Хэрвээ нүглийг нь гэрчлэх зүйл байхгүй бол авралыг гэрчлэх ямар хэрэгтэй юм бэ?

       Ах дүү нараа, "Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ." 1 Иохан 1:9 Амен.

Надад ямар нүгэл байгаа юм, юуг нь хүлээн зөвшөөрөх юм ?

Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм. Ром 3:20б


Бичсэн Ч.Нармандах