Та бүхэндээ Групп F.A.P-ын хэдэн дуу орууллаа. Энэ магтаалын хамтлаг нь голдуу Oрос, Франц болон Монголоор магтан дуунуудаа дуулдаг.Ариун Ариун Мөнхийн хүчит Их Эзэн Зөвхөн Нэрийг Тань дурдахад Just the mention of Your Name Jesus ma passion(Франц)
2013-10-30 00:00
Энэхүү кино нь Есүс хүн төрөлхтний гэм нүглийн төлөө цовдлогдон дахин амилах хоорондох сүүлийн мөчийг харуулсан юм. Бидний төлөөх Есүсийн зовлон ба тарчлалыг маш тодоор харуулж чадсан. Есүс энэ бүгдийг та бидний төлөө давж ялсан ба тэнгэр элч нар мөн ЭЗЭН Бурхан ч бүгдийг нь бидний төлөө тэвчиж өнгөрөөсөн юм. Хамгийн гол ойлгох зүйл бол Тэр одоо амьд бөгөөд цаг нь ирэхээр хүн бүр итгэж хүлээж авсан эсвэл үгүйсгэснээрээ Түүний өмнө шүүгдэх болно.
2012-11-01 00:00
Таны багахан ч гэсэн Бурханы үгийг унших дур хүслийг нэмэгдүүлэхийн тулд мөн илүү их шамдан суралцуулахын тулд Ариун Библийг дөрвөн хэл дээр орууллаа. Та ишлэл бүрээр нь монгол, англи, франц болон орос хэл дээр харьцуулж унших боломжтой ба аль ч хэл дээрээс нь хүссэн үгээ хайх боломжтой. Тусламж гэсэн хэсгээс хэрэглэх зааврыг уншина уу. Бурханд ганцхан алдар магтаал нь байх болтугай.
2012-10-27 12:00
Энэ маш их таалагдлаа. Ойрд сайт дээрээ шинэ зүйл нэмээгүй, гэхдээ нэг гоё зүйл дээрээ ажиллаж байгаа. Түүгээр сайтаа шинэчлэх болно. Бидний хүсэж хийж байгаа зүйлс маань ЭЗЭН Бурханы хүсэл байгаад Түүний нэр л алдаршиг. Яг энэ үлгэр шиг хэзээ ч боломжгүй зүйл гэж Бурханд байхгүй!
2012-03-31 21:46
2010 оноо үдэж 2011 оноо угтах цаг боллоо. 2011 онд Бурхан танд зориулж ямар нэгэн гайхамшигтай зүйл бэлдсэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин та түүнийг нь хүлээн авах зохистой нэгэн мөн үү? Эсвэл тэр гайхамшгийг хүлээн авахад та бэлэн биш байна уу? Бурхан ямар хүнийг бүх үйлс нь ерөөлтэй ба амжилттай байна гэсэн бэ? Хариулт нь амархан Түүний үгийг өдөр шөнөгүй бясалгадаг хүн. Ингээд та бүхэнд 2011 онд Библийг бүрэн уншиж дуусгах календарь зориулж хийлээ.
2012-03-29 21:46
Та Бурханы үг, Библийг хир сайн мэдэх бэ? А : Маш сайн, B : Дунд зэрэг, C : Жаахан, D : Муухан ??? Тэгвэл бүгдээрээ оюун мэдлэгээ уралдуулж, Бурханы үгээр саятан болцгоох уу?Энэ тоглоомын хувилбар 2т та өөрийнхөө оноог хадгалж бусадтай харьцуулж болно. Сайт дээр эхний 25 тэргүүлэгч саятнуудын нэрсийг харуулах болно. За ингээд шударга мэдлэгээрээ саятан болоорой. Бурхан бүгдийг нь үнэхээр ивээг.
2012-03-28 21:46
Бурханы дуудлагыг дагахад хэзээ ч эртдэхгүй. Бурхан хүнийг голж шилж бага балчир том жижиг гэж ялгадаггүй. Учир нь Өөрөө бүхнийг чадагч хэнээр ч Өөрийнхөө ажлыг хийж чадна. Тиймээс өөрийгөө хэзээ ч эрт байна гэж бүү бодоорой. Бурхан Өөрийнхөө гайхамшгийг үйлдэхдээ чиний чадахгүйг чадуулж, чиний мэдэхгүйг мэдүүлж, хүрээгүйд хүргэж, даваагүйг давуулж харуулдаг билээ. ЭЗЭН чамтай хамт байг.
2012-03-27 21:46
Энэ өдрийн мэнд. Удаан хугацаанд сайт дээрээ бичлэг нэмсэнгүй. Санаа оноо их ч нэг л тухлан сууж бичих боломж байсангүй. Энд ч нэг төсөл, тэнд ч нэг дипломын ажил, дунд нь ч нэг асуудал, гээд л амьдрал дөнгөж эхэлж л байна. Хэцүү л дээ, гэхдээ үүнээс хэцүүг нь туулаад явж байгаа хүн олон байж л байна. Гэхдээ бидний дээр туслах хэн Нэгэн байгаа нь гайхалтай. Харин Түүнийг олж Түүнтэй алхаж Түүн дотор зогсоно гэдэг хүн бүрийн хүсэл биш байх.
2012-03-26 21:46
Авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй билээ. Миний та нарт өгч байгаа зүйл тийм том, тийм гайхамшигтай биш ч гэсэн бидний ЭЗЭН Бурхан ирэхэд хов хоосон сууж байхгүй, харин үрж жимстэй, итгэлээрээ баатрууд байгаасаа, итгээгүй нэг нь итгээд аврагдаасай гэж хийдэг билээ. Та бүхэн хэрэгтэй гэж үзвэл сайтад байгаа видео бичлэгүүдийг татаж аваад интернетээр үзэх боломжгүй нэгэндээ үзүүлээрэй. ЭЗЭН Бурхантай бүгдийг хамт.
2012-03-25 21:46
Та бүхнийг Монгол улсынхаа төлөө залбирах залбиралд уриалж байна. Та хажуу талд байрлах "Монголынхоо төлөө залбирцгаая" гэсэн товчлуур дээр дарж илүү ихийг мэдээрэй.Бид хүнээс юм авахдаа зүгээр суудаггүй, гуйдаг бол Бурханаас бид авахдаа залбирдаг билээ. Тасралтгүй залбир. [1 Тесалоник 5:16]
2012-03-24 21:46
Удахгүй Eagle-TV-ээс гаргах гэж байгаа “Биднээс эхэлнэ” залуусын нэвтрүүлгийг танилцуулахдаа таатай байна. Энэхүү нэвтрүүлэг нь сүм цуглаан болон христчин байгууллагад Эзэний төлөө үйлчилж байгаа залуучуудын үйлчлэлийн үнэ цэнийг нь ойлгуулж, урам өгч, босгон байгуулахад, мөн түүгээрээ дамжуулан залуусыг үйлчлэлд уриалах эрхэм зорилготой юм байна. Үүнд бас та бид хоёр ч бас хувь нэмрээ оруулж өөрсдийн ЭЗЭН Бурханыг алдаршуулах боломжтой юм байна.
2012-03-23 21:46
Аливаа түүхийг улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.
2012-03-21 21:46
Бурханд итгэдэггүй юм уу? Хэрвээ та эргэлт хийхгүй бол өөрчлөлт ирэхгүй. Хүний амьдралд эргэлт хийх боломж тийм олон олдоггүй. Гэхдээ таны амьдралын өдрүүд үргэлжлээд байгаа нь таныг эргэлт хийгээсэй гээд хүлээгдээд байгаа юм. Явж байгаа замаасаа эргээд нэг харвал яасан юм бэ? Энэ сүүлчийнх нь биш гэдгийг би мэдэх билүү. Өдрүүдийг минь тоолсон Нэгэн байдаг гэдэгт би эргэлзэж байна гэж үү. Хүсэхгүй бол үхсэн хүн амилаад ирсэн ч хүн гэдэг бүтээл үнэнд итгэхгүй.
2012-03-20 21:46
Ингээд л бол оо юм уу? Иймхэн зүйлийн төлөө л мэрийгээд байгаа юм гэж үү? Энэ л ердөө амьдрал юм уу? Ингээд л бас дуусаа юм гэж үү? Та өнөөдөр өөрөөсөө асуу? Бурхан, чөтгөрт итгэдэггүй ч гэсэн үхэл ирж энэ амьдрал дуусахад мөнх ертөнц, өөр нэг ертөнц таныг хүлээж байгаа гэдгийг та лав зөн совингоороо мэдэрдэг байх. Гэхдээ бид амьтан биш, бид зөн совингоор амьдардаггүй. Учир нь бидэнд итгэл гэж зүйл байдаг. Итгэлтэй бай.
2012-03-19 21:46
Итгэ тэгвэл та ялна. "Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. " Еврей 11:1. Танд ердөө хэдхэн минутад сайн мэдээ дуулгах гэсэн юм. Мэдээж энэ нь итгэлээр хүлээж авбал л сайн мэдээ байх болно. Гэхдээ танд итгэл байгаа, хүн бүхэнд л байгаа. Хүн жинхэнэ үнэнд итгэхгүйдээ биш, харин хүсдэггүй дээ л хүлээж авдаггүй нь Худлаа биш. Бурхан хүнд аврал өгсөн, тэгээд бүх дэлхийд тарааж итгэсэн нь аврагдаг гэсэн.
2012-03-18 21:46
Хаана ч явсан гар утастайгаа бол одоо хаана ч явсан гар утсандаа Библийн шинэ гэрээ, эхлэл болон дуулал номуудыг аваад явах боломж ирлээ. Хэрэгтэй ишлэл, цээжлэх ишлэл, чимээгүй цагаар уншсан ишлэл, тунгааж буй, хэн нэгэнд хэлэх ишлэл гээд ЭЗЭНий үгийг хэдэн товчлуур дараад л унших боломжтой гэсэн үг. Дээрээс нь хавчуурга, хайлт, харагдац гэх мэт муугүй хэдэн тохируулгатай Монгол хэл дээрх "Гар утас Библи"-н эхний хувилбарыг хүргэж байна.
2012-03-17 21:46
Бурханы үгээр явж байгаа хүнд атаархагч нэгэн байдаг. Сайн мэдээнд битгий итгээсэй, битгий Бурханы үгээр амьдраасай, битгий мөнхийн хаанчлалд багтаасай гэх эсэргүүцэгч хар хүч байдаг. Хэрвээ үгүй байсан бол бүгд л Бурханы мөнхийн алдар дотор амар амгалан, аж жаргалтай байх байсан. Түүнд зориулж там ч гэж байхгүй, түүний араас очих нүгэлтэн ч гэж байхгүй л байх байсан. Гэхдээ айх зүйл байхгүй ЭЗЭН бидэнтэй дэлхийн төгсгөл хүртэл хамт шүү. Тэгвэл бидний эсрэг хэн байна вэ?
2012-03-16 21:46
Завгүй, завгүй, завгүй. Харин та? Дэлхийн хэрэгт биш... дэргэдэх хэвтэртэй ч биш, Бурханы хаанчлалын төлөө завгүй байна гэдэг өөр хэрэг. Гэхдээ бас өөр нэг завгүй амьдрал хаа нэгтээ байсаар л байна. Хүнд дарамт нь хүмүүсийг хүлсээр л байна. Хэн нэгэн хэрвээ "Би зүгээр завгүй байна, энэ гэм биш, нүгэл ч биш, юу ч биш" гэвэл энэ нь Бурханд лав таалагдахгүй, Түүний хаанчлал ирэхэд ч завгүй үлдээд хоцрох сонголт. Итгэлгүй хүнд бол энэ бүр ч хамаагүй.
2012-03-15 21:46
ЭЗЭНийг гэрчилцгээе!Намайг Энхбаяр гэдэг. Одоо 41 настай. Би өөрийн гэрчлэлтээрээ Бурханыг алдаршуулах гэж байгаадаа баяртай байна.Би хэдэн жилийн өмнө Есүсийг хүлээн авах нь битгий хэл Түүнийг эсэргүүцдэг, шоолдог, доромжилдог, надад сайн мэдээ ярьсан хүнд уурладаг тийм хүн байлаа.
2012-03-14 21:46
Хэн, хэзээ, хаана хийсэнг нь мэдэхгүй ч бодит амьдралаас сэдэвлэн хийсэн гэж би бодлоо. Энэхүү кино нь бидний ЭЗЭН бүхнээс илүү Есүс Христийг гэрчлэн хийсэн кино байна. Юуны өмнө энэ киног хийсэн хүмүүст талархлаа бас илэрхийлье. Бурхан ивээг та бүхнийг.
2012-03-13 21:46