Бурханы дуудлагыг дагахад хэзээ ч эртдэхгүй. Бурхан хүнийг голж шилж бага балчир том жижиг гэж ялгадаггүй. Учир нь Өөрөө бүхнийг чадагч хэнээр ч Өөрийнхөө ажлыг хийж чадна. Тиймээс өөрийгөө хэзээ ч эрт байна гэж бүү бодоорой. Бурхан Өөрийнхөө гайхамшгийг үйлдэхдээ чиний чадахгүйг чадуулж, чиний мэдэхгүйг мэдүүлж, хүрээгүйд хүргэж, даваагүйг давуулж харуулдаг билээ. ЭЗЭН чамтай хамт байг.