Мормон урсгал нь Христийнх мөн үү? Энэ асуулт Христийнхэнд, тэр байтугай мормончуудад өөрсдөд нь ч хүртэл нилээн толгойг нь өвтгөсөн асуулт байх. Эхэндээ мормончууд Есүсд итгэдэг л гэдэг байх бас итгэж байгаа ч байх. Мормон сүмийн том номлогч нар өөрөөр хэлбэл Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүд гэх хүмүүс өөрсдөө бидний итгэлийн гол төв цэг бол Христ Есүс гэж хэлдэг ба тэд бас христийнхний дуулдаг дуулал хүртэл дуулдаг. Гэхдээ тэд үнэхээр Христийнх мөн үү?
Иосеф Смит худалч биш гэж үү?
Тайлбар : Мормонизм
Дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байна уу?
Товч түүх :
Мормонизм буюу Мормон хэмээх урсгалыг үүсгэн байгуулагч бол яах аргагүй Иосеф Смит юм. Иосеф Смит 1805 оны 12 сарын 23нд Шарон (Вермонт) хэмээх газар мэндэлсэн. Тэрээр 11 хүүхэдтэй айлын тав дахь нь болж төрсөн ба 14-н настай байхад нь тэднийх Палмира ( New-York) уруу нүүсэн байна. Тэнд нь Христийн сүмүүд нь их олон янз байсан ба өөр өөр зүйл номлодог гэхэд хэтэрхий ялгаатай байсан тул алинд очихыг нь сайн мэдэхгүй байжээ. Тэгээд 14 настай байхдаа буюу 1820 онд тэр гэрээсээ хоргүйхэн ( эсвэл өрөөндөө ) "аль сүмд хамрагдахыг нь хэлж өгөөч" хэмээн Бурханд хандан залбирсан байна.
Яг тэр үед нь түүний хэлснээр бол түүний өмнө Тэнгэрлэг ЭЦЭГ , Хүүтэйгээ ( Есүс) өөрсдийнхөө сүр хүч, алдар дотор гэрэл цацруулан харагдсан гэнэ. Мөн түүнд аль ч сүмд бүү хамрагд, учир нь чамаар дахин шинэ евангли, шинэ аврал явагдах болно хэмээн хэлжээ. Энэ мэтчилэн олон тэнгэр элч түүнд удаа дараалан үзэгдсэн гэдэг ба Иосеф Смит мормон хэмээх шинэ урсгалыг эхэлсэн байна.
Энэ бүх зүйл нь Библи дээр тулгуурласан гэдэг бол энэ нь Библид бичигдсэнээс дэндүү хазайсан юм :
Библи :
"Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй ..." 1 Иохан 4:12
"ЭЗЭН : Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй гэж айлдав. " Египетээс Гарсан Нь 33:20
"Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. " 1 Тимот 6:16
Мормон ном судар :
Анхны Мормон номоо Иосеф Смит өөрөө ахтайгаа хамжиж бичсэн байна. Тэрээр өөрт нь харагдсан тэнгэр элч, Тэнгэрлэг Бурханы хэлсэнчлэн олж авсан алтан ялтас ( хавтас ) ба тэдгээр дээр олон эш үзүүлэгч зөнч нарын бичсэн гэрчлэлт, сургаал, урд болсон түүх зэргийг орчуулсан байна. Тэрийг нь Момрони хэмээх тэнгэр элч хүнд бүү үзүүл, үзүүлбэл үнс харуулбал хальс болно гэсэн утгатай юм хэлсэн болохоор өөрөө хөшигний цаанаас уншин тайлж өөр нэгэн хүн сонсон цаасан дээр англи хэл дээр буулгасан байна.
Мөн тэрээр нэгэн шидэт чулууг Бурханы заавраар олж авсан ба түүнийгээ малгайн дотор хийгээд нүүрээ хийн гэрэл хаан харахаар шулуун дээр эртний бичгээр болон англи хэл дээр бичих үгс нь ар араасаа гарч ирж байсан ба түүнийгээ бас бичсэн байна. Гэх мэт зургаан ширхэг хонхны хэлбэртэй дээрээ үл мэдэгдэх бичигтэй чулуу олсон ба тэдгээр нь мормон номын анхны хувилбар хэмээн тайлбарладаг.
Би анхных нь Мормон номыг (Book of Mormon) нь хальт уншиж үзлээ л дээ. Өөр сурвалжаас орчуулсан гэхэд Библитэй бүр аймаар ташаа зөрөөд алга болсон зүйл нээрэн алга шүү ?! Гайхлаа. Би хувьдаа шал буруу зүйл байна гэж лав бодсонгүй хальт уншсаных ч тэр үү !!! Учир нь Библи дээр бичигдсэн зүйлстэй үг үсгээрээ биш ч утгаараа бол тэгсгээд таарч байна.
Гэхдээ Иосеф Смит ганцхан Мормон номоо орчуулаад л зогсоогүй. Мормон урсгалыг ганц Мормон номоор нь төсөөлбөл нэг бол хэтэрхий гэнэн эсвэл хэтэрхий энэрэнгүй өрөвдөж итгэсэн болно.
Нэг бус ном судар мормон урсгалд нь хамаарагддаг бус бүр үүсгэн байгуулагч Иосеф Смитийн орчуулсан болон түүний өөрийн үгс ч олон байх юм.
Мэдээж түүний ах дагалдагч нар нь энэ бүхэнд нь оролцсон. Эдгээрт нь Абрахамын ном, Суурь номлол ба Гэрээ, Сүмийн түүх, Мосе, . . . гэх мэт их олон бичээсээс бүрддэг байна. ( Бүгд Иосеф Смиттэй хамаатай ба түүгээр дамжиж орчуулагдсан)
Хамгийн гол нь юу бэ гэхээр эдгээр номууд нь хоорондоо таарахгүй байгаа юм, ихэнх нь Мормон номынхоо эсрэг гэрчлэлүүд бичигдчихсэн. Бүр Суурь номлол ба Гэрээ хэмээх номон дээрээ нэг бол Есүс бол Бурханы Хүү Аврагч нэг бол Бидний адил хүн, хувирч өөрчлөгдсөн гэх бантан бичжээ.
Иосеф Смит ч тэр өөрөө өөрийнхөө бичсэн зүйлтэй бүр огт таарахгүй зүйл, эш үзүүллэлт хийсэн байгаа юм. Өөрийнхөө хэдэн жилийн өмнө орчуулж байсан номоо мартчихсан юм уу яасан юм дэндүү гэхэд бүр үлгэр зохиосон байх юм. Нэг хүн бичсэн атлаа яагаад хоёр өөр зүйл заана бэ? Ийм залруулга байдаг юм уу? Товчхондоо хэлбэл Монголын Нууц товчоог уншиж байгаад залруулахдаа Чингисийг хятад хүн, гэхдээ чи бол монгол ч гэсэн яг Чингис болж болно. Гэхдээ зөвхөн надаар дамж л гээд байна даа.
Библид хэлэхдээ :
"Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа ..." 2 Тимот 3:16
"Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. " 2 Петр 1:21
Хэрвээ энэ үнэхээр Бурханы хүчээр бичигсэн бол яагаад тийм олон засвар, залруулга байна бэ? Гэвч энэ үгээр мормоны ном судруудыг буруутгах гээгүй энэ нь эхлэл нь юм.
Одоо тэгвэл Библи ба эдгээр номуудыг харьцуулан үзье : Англи болон Франц хэлнээс шууд сийрүүлэн орчуулсан тул үг үсгийн хувьд монгол хэл дээрхтэй нь жаахан зөрж магад. Гэхдээ утга санааны хувьд бол бичигдсэн чигээр нь орчуулав.
Бид ижил Бурхантай юу?
Мормон :
Абрахам номд эхний бүтээлүүд бүгд бурхадуудаар бүтээгдсэн гэж бичигдсэн байдаг.
" Тэгээд Бурхадууд гэрэл бий бол гэсэнд гэрэл бий болов." Абрахам 4:3
Хүн болгон бурхан болох боломжтой болохоор олон бурхан байх нь аргагүй байх учир нь тэд тэгж сургадаг :
" Үнэнээр би та нарт хэлье, миний үүрдийн ба шинэ гэрээ хуулиар эр хүн гэрлэвэл . . . үхээд амилах болно . . . тэгээд тэд бурхадууд болох болно. Бүх хүч чадал өгөгдөх болно. " Суурь номлол ба Гэрээ 132:19-20
Библи :
Бурхан бол Ганц :
"ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. " Дэд хууль 6:4, Марк 12:29
" ... Ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.
Хэдийгээр тэнгэрт болон газарт бурхад хэмээгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг хэмээсэн ч гэсэн, бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. " 1 Коринт 8:4,5
"Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй." Исаиа 44:6
'....харин Бурхан бол ганц." Галат 3:20
Хүн бурхан болох боломжгүй :
" . . . Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй." Исаиа 43:10-11
Бурханы шинж чанар :
Мормон :
Махан биет бурхан :
"Тэнгэрлэг Эцэг нь махан биетэй ба ястай, хүнийх шиг мэдрэгдэхүйц бодит бөгөөд Хүүгийнх ч адил . . . " Суурь номлол ба Гэрээ 130:22
Мөн Бурхан бидэнтэй адилхан хүн байсан :
" Би та нарт бурхан яаж бурхан болсныг хэлье. Түүнийг бид төсөөлөхдөө үүрдийн үүрд байсан гэж таамагладаг. Би үүнийг буруутгаж байна. ... Эцэг Өөрөө дэлхий дээр бидэн шиг хүн байсан ба Есүс ч бас. " Зөнч Иосеф Смитын сургаал хуудас 3:45
Библи :
Сүнслэг биет Бурхан :
"Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой " Иохан 4:24
"Тэр бол үл үзэгдэгч ..." ; " үл үзэгдэх цорын ганц Бурхан " Колоссай 1:15, 1 Тимот 1: 17
Бурхан бол Мөнх :
"Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан. " Дуулал 90:2
Бурхан хүн биш :
" . . . Учир нь Би бол хүн бус, харин Бурхан юм. . . . " Хосеа 11:9
" . . . үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, . . . мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. " Ром 1:23
Бурхан худал ярьдаг гэж үү?
Мормон :
ЭЗЭН Бурхан :
"Эхнэр чинь Египетчүүдэд өөрийгөө чиний дүү охин гэж хэлэг, тэгвэл чи амьд байна" хэмээжээ." Абрахам 2:24
Библи :
" Чи худал бүү гэрчил." Египетээс гарсан нь 20:16
" . . . бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна ... " Илчлэлт 21:8
"Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш." Тооллого 23:19
Энэ түүхийг Библи дээр Абрахам өөрөө айсандаа ингэж хийдэг. ЭЗЭН Бурхан худал хэлсэн гэмийх нь үр дагаварыг Абрахамын үр удамд үзүүлдэг.
Дээрээс нь сайн бодоод үз,
"Миний зарц Абрахамыг Египетчүүд алчих бий дээ, тиймээс худал хэл" гэх Төгс хүчит Бурхан гэж байх уу?
Есүс Христ хэн бэ?
Мормон :
"Тэнд (дэлхий дээр) Бурхантай адилхан нэгэн буйг олж хараад, бүгдээрээ доошоо бууцгаая, учир нь тэнд төрөгсөд байна. Бид тэдгээрийг (хүмүүс) авч шинэ дэлхийг бий болгоё гэжээ.
Ингэхдээ тэдэнд хэрхэн байхыг зааж, хэрвээ тэд Бурханы хэлснийг дагж мөрдвөл тэд Бурханы алдрыг хүлээн авах болно гэжээ . . .
ЭЗЭН Бурхан би хэнийг явуулах бэ гэсэнд эхнийх нь Би байна ( Есүс ) , Би явъя гэжээ. Хоёрдох нь болох дүү нь Би байна (Эсэргүүцэгч САТАН) би явая гэжээ.
Tэгээд Бурхан "эхнийхийг нь явуулна" гэжээ.
Хоёрдох нь уурлан анхныхаа дүр төрхөө алдан эсэргүүцэгч (Сатан) болж, түүнийг олонх нь бас дагажээ. " Абрахам 3:24-28
Эндээс харвал Есүс ба Сатан нь ах дүү болж байгаа юм. Бүр гүнзгий бодвол Бурхан нь эхэндээ энэ дэлхийн Бурхан ч биш, хүнийг Бурхан болгох үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд багтсан хүнд (бурхан болж байгаа хүнд) нь бол Есүс бүтээгч нь биш зүгээр л нэг сүнслэг ах, аврагч нь болж байгаа юм.
"Харагтун, Би бол Есүс Христ Бурханы Хүү, Би бол амь ба ертөнцийн гэрэл." Суурь номлол ба Гэрээ 11:10
Тэгсэн атлаа Мормон болон Суурь номлол ба Гэрээ номондоо Есүсийг Бурханы Хүү гэж дурдсан байх юм. Засаж залруулсан гэхэд эдгээр ном нь нэг бус удаа залруулагдаж байсан юм байна.
Есүс хаана төрөв?
Мормон :
" Харагтун, Тэр Мариа эмэгтэйгээс Иерусалимд мэндлэх ба тэр өөрөө онгон эмэгтэй . . . " Алма 7:10
Библи :
"Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. " Колоссай 1:16
"Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. " Иохан 1:3
Есүс бол Бурханы Цорын ганц Хайртай Хүү. Иохан 3:16
Есүс хаана төрөв?
Түүнийг төрөхөөс 8 зууны өмнө үзүүлсэн эш:
" Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. " Мика 5:2
"Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд, " Матай 2:1
Иосеф Смитын зөн ба эш үзүүлэлт:
Мормон :
Иосеф Смит Бурханыг харсан учраас түүнийг эш үзүүлэгч (зөнч) гэсэн.
" Эш үзүүлэгч Иосеф Смит миний ах Хирум Смит, Бригам Ёнг . . . эдгээр нь бүгд сүнсний ертөнцөд байсан . . ." Суурь номлол ба Гэрээ 138:53
Иосеф Смит саран дээр хүн бий бөгөөд амьдрал байдаг гэж хэлж байсан удаатай. Тэр хүмүүс нь 1.85 метр ба 1000 жил амьдрах биетэй гэнэ. Уламжлалт Ерөөл ном 9:294-295 ( Мөн үнэн ч мормон Оливер Б.Хинктины сэтгүүл. )
Түүнтэй хамт зүтгэгч Оливер Грэнгэрын нэр нь үеийн үед бүр түүнээс илүүгээр дуурсгагдах болно хэмээжээ. Суурь номлол ба Гэрээ 117:12-15
Мөн 1835 онд Иосеф Смит одоогоос 56 жилийн дараа Христ дахин ирэн дэлхийн төгсгөл болно хэмээн айлдсан ба өөрөөр хэлбэл тэр нь 1891 онд болох ёстой байсан юм. Сүмийн түүx хуудас 182.
Гэх мэт 1932 онд Сион ууланд баригдах ёстой сүм байсан ч баригдаагүй гээд олон хуурамч эш үзүүлж байсан ч яг тэдгээр номуудаар нь баталгаа болгох боломж байсангүй тул орхилоо.
Библи :
" ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ." Эхлэл 2:8
Энэ нь саран дээр хүн үүсэх боломж байхгүйг хэлж байна. Гэхдээ үүнийг нөгөө шинжлэх ухаан ч баталж дөнгөсөн байхаа.
Оливер Грэнгэрын хувьд бол өөрийнх үе нь ч өнгөрөөгүй байхад мартагдсан байх. Хилсдэхгүй Иосеф Смитыг цөөхөн хүн мэдэх байх. ( Библээс аваагүй )
Тэгвэл дэлхийн төгсгөл :
"Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. " Матай24:36
Хэнийг жинхэнэ эш үзүүлэгч гэсэн бэ?
Мормон :
Урьдаас хэлсэн зүйл нь биелэгдээгүй бол тэр хуурамч гэх зүйлс бичжээ. Үхлийн Мэссиах vol.2, хуудас 168-169.
Библи :
"Та нар дотроо "ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?" гэж бодох биз ээ. Хэрэв эш үзүүлэгчийн ЭЗЭНий нэрээр хэлсэн зүйл болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдсан үг биш. ... " Дэд хууль 18:21,22
Магадгүй тэр бүтэх, биелэх зүйлийн тухай ч эш үзүүлсэн байж болох юм, тэгвэл яагаад ЭЗЭН Бурхан ийм зүйлийг зөвшөөрсөн юм бэ? Энэ худал хуурмаг яагаад байж чадна бэ?
Бурхан түүнийг хараагүй, мэдээгүй, сонсоогүй гэж үү?
" Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж, "Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган, тэдэнд зарагдацгаая'' гэж хэлээд чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелсэн ч гэсэн
чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм. " Дэд хууль 13:1-3
Арьс өнгөөр ялгаварладаг юм уу?
Мормон :
Магадгүй хэн нэгэн мэдэхгүй байх гэхдээ мормон номдоо цагаан арьстан бол дээгүүр гэх тийм зүйл тусгасан байна.
" Эзэн тэд нар дээр өөрсдийнх нь муу муухайнх нь төлөө том хараалыг буулгаж . . . тэднийг бараан арьстай болгов. " гэж бичжээ. 2 Нефи 5:21
Мөн тэд нар хараагдсан учир бурхан тэднийг хар болгож хараагдаагүй цагаан арьстнаас тусгаарлан хамтад нь дахиад хараачихгүйн тулд гэсэн утгатай зүйл бичигджээ. Алма 3:6-10
Энэ хоёр ишлэлээс харахад мөн Алма номон дах Ламанит хүнээс харвал хар арьстантай харилцаатай хамт байх нь хараагдах тул аль болох хурдан зайлуулахыг боддог байна. Тэгээд цагаан арьстан нь илүү давуу хараагдаагүй, бас хараагдах ёс бус юм хийгээгүй гэсэн утгатай.
Библи :
Миний бодлоор бол хар арьстан хүмүүс хараагдсан нь үнэн гэж боддог, гэхдээ хараагдаад хар арьстай болсон гэвэл худлаа . Учир нь Ноа 3 хүүтэй байснаас гурван өөр арьстан, гурван том үндэс үүссэн гэж боддог. Ази хүн, Европ хүн , Хар арьстан хүн.
" Ноа бага хүүгийхээ юу хийснийг мэдээд :
" Канааныг хараал идэж, Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай. " хэмээн хэлсэн байдаг." Эхлэл 9:24-27
Гэхдээ тэглээ гээд хамтдаа хараагдана, бид нар тэд нараас дээгүүр гэсэн утга байхгүй. Учир нь бүгд адилхан нүгэлтэй бүгдэд л аврал хэрэгтэй байсан.
"Зөвт хүн алга. Ганц ч алга. Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга." Ром 3:10-11
Зөв сүм гэж аль бэ?
Мормон номд хэлэхдээ ердөө л хоёр төрлийн л сүм байдаг. Бурханых бас чөтгөрийнх л байдаг гэсэн байна. Мэдээж Өөрсдийгөө Бурханых л гэж хэлсэн. Тэгвэл бусад нь чөтгөрийнх болж байна.
" Тэгээд надад ингэж хэлэв : Хоёрхон л сүм бий, нэг нь Бурханы Хурганых, нөгөөх нь Буг чөтгөрийх ( Сатан). Бурханы Хурганы сүмд багтдаггүй нь бузар булхайн эх болох сүмд багтдаг ба тэр дэлхийг бузарладаг юм." 1 Нефи 14:10
Мормон сүмд хамрагдахгүй л бол дэлхийг бузарлаж байна гэж үү?
Библид хэлэхдээ Хүүгийн нэрэнд итгэдэг хэн боловч өөрөө Бурханы сүм бөгөөд аврагдана гэсэн.
" Учир нь "Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно". " Ром 10:13
"Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? " 1 Коринт 3:16
Үхэгсдийн төлөө усан баталгаа буюу баптисм хүртэх гэж юу бэ?
Мормон номын Мосиах 18:13 дээр тэдний хүртдэг баптизм нь энэ амьдрал дээр Бурханд үйлчлэх гэрээ болдог гэсэн атал бас үхсэн хүний төлөө баптизм хүртээд тэр нь аврагдана гэж сургадаг аж. Энэ нь нөгөө итгэлээр ирдэг Бурханы бэлэг мөнх амь нь зүгээр нэг өмнөөс нь хүртээд үлдсэн нэгэнд талархаад авч болох завшаан болсон байх юм. Христийн үхэл ч хамаагүй болж байгаа юм тэр үхсэн нэгэнд бол.
Бас болоогүй Мормони 8:23 :
" Есүс Христийн нигүүлсэл хийгээд Ариун Сүнсний хүчийг үгүйсгэх нь, мөн үхэгсдийн үйлсэд итгэлээ тавих нь Бурханы өмнө ичгүүр ( инээдтэй ) хэрэг юм." гэсэн байна.
Энэ нь үхсэн хүний төлөө баптисм хүртэх хэрэгтэй гэдгээ үгүйсгэж байна.
Илүү гүн судалъя гэвэл сүмийнх нь барилга нь маш олон дүрс, тэмдэг, тамга гээд нууцлагдмал зүйлстэй аж. Энэ нь сайныг бэлгэдсэн зүйл лав биш. Мөн хүний ДНА-тай холбоотой худлаа зүйл хэлсэн бололтой. Хүсвэл өөрсдөө олоод уншаарай.
Энэ мэтчилэн ёстой хоосон мөрөөдөгч нэгэн л энэ урсгалыг үүсгэсэн гэж би бодлоо. Яагаад ингэж зоригтой хэлсэн бэ гэвэл нэг бодлоос хоёр өөр сургаал гарч чадахгүй. Анхандаа Бурхан бол Сүнс гэж орчуулчхаад, дараа нь хүн байсан, та өөрөө ч бурхан бол гэж хэлэх нь утгагүй юм.
Анхандаа Мормон номоо танд өгөөд өөртөө татаад итгүүлчих байх. Англи хэл заагаад өгчих ч байх, хааяа нэг баяраар бэлэг сэлт авчираад өгдөг ч байх. Гэхдээ дараа нь яах бэ? Иосеф Смит болж жүжиглэх үү? Эсвэл Иосеф Смитийг дагаж бурхан болж тоглох уу?
Хэрвээ та мормон сүмд явдаг бол, хэрвээ таны таньдаг хэн нэгэн итгэдэг бол та заавал асууж зөвлөж учрийг нь олох хэрэгтэй. Магадгүй ганц Мормон номыг нь та мэдэж болох юм, гэхдээ цаана нь хэчнээн өөр ном судар, бодол санаа хоорондоо ийм утгагүй олон зөрчилтэй хэвээрээ хүлээж байгаа гэдгийг бодож бас үзэх хэрэгтэй. "Мормон ном" ба "Суурь номлол ба Гэрээ" гэсэн хоёр номыг нь л харьцуулаад үз. Гал ус, газар тэнгэр шиг ялгаа байгааг нь гайхаад байлгүй жинхэнэ үнэнийг хай.
Номлогч ахлагч нараасаа айлгүй асууж лавла. Библид хэлэхдээ биеийг хөнөөх хүнээс бүү ай, харин сүнс хийгээд махан биеийг хоёуланг нь устгаж чадах Бурханаас ай гэсэн байдаг.
Эхэндээ үнэн сүүлдээ худлаа болдог "Иосеф Смтиын Үнэн" гэж юу байсан юм? Есүс Христ "Би бол Үнэн" гэж хэлсэн. Тэгвэл. Хэн нь үнэн юм бэ?
Иосеф Смит үү? Есүс Христ үү?
Эцэс сүүлд нь яагаад хэн нэгэн надад анхааруулаагүй юм бэ? гэж бүү асуу :
"Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад, эсвэл та нарын хүлээн аваагүй өөр сүнсийг хүлээн авахад, эсвэл та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайн мэдээг хүлээн авахад та нар дуртайяа тэвчдэг. " 2 Коринт 11:4
"Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж." 2 Коринт 11:13-15
"Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг." Галат 1:6-9
Мормончуудын номыг бодвол Библи хэдэн мянган жилийн түүхтэй, хаанчлал, улс үндэстэн, эд зүйлс гээд гэрчлэх баримт нь 25000-аас хол илүү давсан эртний сурвалж бичигтэй.
Харин Мормон 200-хан жилийн нүүр үзчихээд дор хаяад номонд нь бичигдсэн газар ус хаана болохыг мэдэх хүн байхгүй юм.
Та Жинхэнэ Амьд, Шудрага, Төгс хүчит, Ариун Бурханыг хайж байна уу?
"Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.
Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.
Би Та нарт олдоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна." Иеремиа 29:12-14
Бичсэн Ч.Нармандах
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх
Сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй.
Бүртгүүлэх - Нэвтрэх